Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.05.06

Энэ жилээс хандивын анги гэж байхгүй

Жил бүрийн хавар намарт цэцэрлэг, сургуулийн элсэлтийн талаарх гомдол санал ихэсдэг. Тиймээс нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, элсэлтийг зохион байгуулах зөвлөмжийг ЕБС, цэцэрлэгт зориулан гаргалаа.

Энэ жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг 5-р сарын 1-15-ны хооронд бүртгэхээр болсон байна. Элсэлттэй холбоотойгоор энэ жилээс зөвхөн  хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлэх, төлбөр хураамж, хандивын анги, элсэлттэй холбоотой шалгалт зэргийг байхгүй болгожээ.

Нийслэлийн боловсролын газар элсэлтийн зөвлөмж гаргалаа.

Энэ жилийн хувьд нэгдүгээр ангид 22584 хүүхэд элсэхээр болсон нь өнгөрсөн жилийнхээс 3000 хүүхдээр илүү 2013-2014 оны хичээлийн жилд шинээр гурван анги нэмэгдэж байна. Үүнээс болж сургуулийн ачаалал эрс нэмэгдэж зарим сургууль гурван ээлжээр хичээллэж магадгүй.

Гэвч үүнийг зохицуулахын тулд хамран суралцах тойргийг шинэчлэн тогтоох ажил хийгдэж байна хэмээн нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ярьлаа.

Хамран суралцах тойрогт айл өрх орхигдоно гэсэн асуудал байхгүй. Одоогоор сургуулийн ачаалал эрс нэмэгдэж байгаагын нэг жишээ хотын төвийн найман сургуульд бүлэг дүүргэлт 52 хүрсэн.

Үүнд шилжилт хөдөлгөөн, бас шинэ бүтээн байгуулалт хороололууд сургууль цэцэрлэгийг шийдэдгүйгээс үүссэн хороо дүүрэгт хүүхдийн тоо хэтрэх тохиолдол гарсаар байгааг мөн онцоллоо.

Элсэлттэй холбоотой гомдол саналыг нийслэлийн дүүрэг бүрийн элсэлтийн комисс шийдвэрлэхээр болжээ.

23-р сургуулийн захирал Ц.Уянга: 

Хандивын анги гэдэг хөгжилд, тэтгэлэгт зориулсан байх ёстой боловч эцэг эхчүүд маань хүүхдээ элсүүлэх зорилготой хандивын ангийг бий болгож байгаа нь асуудал болоод байна.

-Хонхны баяр тэмдэглэх тал дээр ямар байр суурьтай байгаа бэ?

Миний хувьд 23-р сургуульд 9 дэх жилээ ажиллаж байна. Энэ хугацаанд хонхны баярыг эцэг эхийн баяр, гэр бүлийн баяр болгож тэмдэглэж ирсэн.

Улсын хэмжээнд нуугдмал, эцэг эхийн зөвлөл гэсэн нэрийдлээр цөөхөн хүмүүсийн хүрээнд хөрөнгө мөнгө цуглуулах түүнд боломж муутай нь чирэгдэх асуудал үүсдэг.

Тиймээс хонхны баярыг ширээний ард найр наадам болгосон хэлбэрээр зохион байгуулахыг зогсоохын тулд сэтгэлгээгээ өөрчлөөсэй гэж хүсдэг. Тэр дундаа бага ангын хэмжээнд зураг авхуулах, хамт олны зугаалга зохон байгуулах нь нэг сайн нөлөөгүй. 

Зөвхөн хүүхдээ гэр бүлийн хэмжээнд урамшуулаасай гэж хүсч байгаа. гэвч хүүхдийн дэврүүн хөөрүү занг хүчээр боож, хааж болохгүй учир эцэг эхийн оролцоо хэрэгтэй байна. Сургууль бүр төгсөлтийн ёслол хийдэг шүү дээ.

-23-р сургуулийн ачаалал хэр байна? энэ жил хичнээн хүүхэд төгсөж байна?

Энэ жил 182 хүүхэд төгсөж байгаа. Харин 12 жилийн сургалтын тогтолцоонд 240 хүүхэд дэвшиж байгаа. Үүнээс дотоодын ачаалал ямар байгаа нь харагддаг.

Мөн дотоодын шилжилт хөдөлгөөн, хувийн сургууль хүүхдүүдийг дотоод дүрэм журам биелүүлсэнгүй гэж сургуулиас хасдаг үүнээс үүдэн төрийн сургуульд орох хүүхэд байдаг учир хатуу тоо хэлэх төвөгтэй. Бүлэг дүүргэлтийн хувьд ачаалалтай 45-50 хүүхэд  нэг ангид сурах тохиолдол байсаар байна.