“Улаанбаатарын дулааны цахилгаан станц V”-ын байршлыг  эцэслэн шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 22.
2012.12.24

“Улаанбаатарын дулааны цахилгаан станц V”-ын байршлыг эцэслэн шийдвэрлэлээ

“Улаанбаатарын дулааны цахилгаан станц V”-ыг барих байршлыг өнөөдрийн хурлаар эцэслэн шийдвэрлэлээ. Тус станцыг Ургах наран хорооллын урд талд авто зам, төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд барихаар болж байна. Иймээс тус байршилд станц барихад шаардлагатай 43 га газар олгохыг Нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа. Түүнчлэн, V станц барих шинэ байршлын холбогдох судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийж баталгаажуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо.

Дулааны цахилгаан станц барихад 43 га газар шаардлагатай.

Үүний зэрэгцээ станцыг барьж ашиглахад шаардагдах ус хангамж, нүүрс тээвэр, үнс зайлуулах асуудлыг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн удирдлага хамтран ажиллахаар болж байна.