2012.05.22

Орон сууцны банк байгуулна

Зах зээлд хямд өртөгтэй орон сууцны зээл олгодог болгох, барилгын өртгийг үнийн хөөсрөлт болгохоос сэргийлэх зорилгоор орон сууцны банк байгуулахаар болжээ.

Урьд нь зөвхөн дунд болон дундаас дээш орлоготой иргэд өөрсдөө арилжааны банкинд ханддаг байсан бол орон сууцны тусгай банк нь бага болон багаас дээш орлоготой иргэдэд чиглэж буйгаараа онцлог юм. Ингэхдээ зөвхөн нэг талаараа төрөлжиж, орон сууцны зээлийн банк гэдгээр дагнах нь илүү үр өгөөжтэй гэж үзэж байгаа юм.

Дашрамд дурьдахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур болсон Барилгачдын улсын зөвлөгөөний үеэр арилжааны банк болон иргэдийн хооронд үүсч буй асуудлыг шийдвэрлэхээр Сангийн яамнаас орон сууцны зориулалтын банк байгуулах санал гаргаж байсан.

Энэ асуудлыг Сангийн яамнаас зургадугаар сард багтааж Засгийн газарт хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, одоогийн байдлаар орон сууцны банк байгуулах техник эдийн засгийн үндэслэл, бүхий л нөхцөлийг судлан, бэлтгэл ажлын шатанд явж байгаа аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.