Зам барилгын ажлууд эхэлж байна
2012.04.09

Зам барилгын ажлууд эхэлж байна

Хүчит шонхор захаас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх буюу Далан давхрын урдуурх 1.6 км авто замыг "Эко тогтол" ХХК, Сүхбаатар дүүргийн 3, 5, 7, 10 дугаар хороо, орон сууцны хороолол доторх 1.2 км авто замын засварыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэхээр оны өмнө шалгарсан бөгөөд ажлаа эхлээд байна.


Харин Энгельсийн гудамжны буюу Дунд голын гүүрээс Чингисийн өргөн чөлөөний Цагаан хаалга хүртэлх 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг "ЗМЗ" ХХК, Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 у/м хос бетон гүүрийн барилгын ажлыг "Тэргүүн саруул зам" ХХК, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 12-4,5, 46-р байрны гадна талбайн борооны ус зайлуулах шугамын ажлыг "Хүчит чулуут" ХХК гүйцэтгэхээр тендерт шалгараад байгаа юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.