"ТЭЦ-5"-ын гэрээг энэ сард шийднэ
2012.11.06

"ТЭЦ-5"-ын гэрээг энэ сард шийднэ

Эрчим хүчний салбарын удирдлагууд өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэд салбарын цаг үеийн мэдээллийг өгч, эрчим хүчний цаашдын хөгжил, яамнаас хэрэгжүүлж буй бодлого. ДЦС-4-ийн өргөтгөл, тав дахь эх үүсвэрийн асуудлаар хэвлэлийнхний сонирхсон, асуултад хариулсан юм.

Нөгөөтэйгүүр, тус салбарын цаашдын хөгжилд сэтгүүлчдийн оролцоо чухал болохыг Эрчим хүчний сайд М.Сономпил онцлоод хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Манай улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 8-10 хувиар өсчээ. Гэвч эх үүсвэрүүдийн өнөөгийн хүчин чадал, импортоор авах боломжит чадлыг тооцож үзэхэд 2014 оноос эрчим хүчний дутагдалд орж эхлэхээр байна. Тав дахь эх үүсвэрийг барихаар олон жил ярьсан ч хэрэгжээгүй бол шинэчлэлийн Засгийн газар энэ асуудлыг шийднэ гэсэн хүлээлт нийгэмд үүссэн.

Гэвч тэр хүртэл хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлаж, тасалдуулж болохгүй.

Энэ зорилгоор богино хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн төслийг Эрчим хүчний яамнаас төлөвлөж яаралтай хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг салбарын удирдлагууд сэтгүүлчдэд дуулгав. Тухайлбал, эрчим хүч, дулааны дутагдлаас богино хугацаанд гарах техникийн боломжит хувилбар болох Д1ДС- 4-ийг 100 мВт-аар өргөтгөх, "УС-15" 250 Гкал.ц дулааны эх үүсвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Мөн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, байршлыг Баянзүрхийн товчооны зүүн талд товлон УИХ-д оруулахаар болсон байна.

Уулзалтад оролцсон сэтгүүлчид ТЭЦ-5-ын ирээдүйг ихээхэн сонирхож байв. Тав дахь эх үүсвэрийг гэрээ хийснээс хойш 3.5 жилийн дараа ашиглалтад оруулахаар ярьж байгаа гэнэ. Гэрээний хэлцэл явагдаж байгаа бөгөөд энэ сард эцэслэн шийдэгдэнэ хэмээн салбарын сайд хэллээ. Өнгөрсөн дөрвөн жилд байршлынхаа асуудлыг шийдэж чадалгүй цаг алдсан бол М.Сономпил сайд ажлаа авснаас хойш Засгийн газарт гурван удаа асуудал тавьж, хэлэлцүүлгийг эхлүүлжээ. Ийнхүү цаг үеийн мэдээллийг танилцуулсны дараа Эрчим хүчний сайд болон газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

М.Сонимпил: УЛСААС АВДАГ ТАТААСЫГ БУУРУУЛНА

-"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨК зэрэг төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлыг ярьж байсан. Тэр юу болсон бэ?

-Төрийн өмчийн компаниудын нуруун дээр үүрч ирсэн олон асуудал бий. Нэг үгээр хэлбэл, 100 хувь хаалттай явж ирсэн гэж болно. Нээлттэй болгох үүднээс зарим хэсгийг хөрөнгийг биржээр дамжуулан худалдаж болно гэж үзэж байгаа. Эрчим хүчний салбарт 11 мянган хүн ажиллаж байна. Тиймээс тодорхой хувийг нь энэ системд ажилладаг хүмүүст хувьцаа эзэмшүүлж болох юм. Багануурын тухайд ТУ3 нь хуралдаж 51 хувийг төрийн мэдэлд Шилжүүлж, 49 хувийг арилжаалъя гэсэн санал яаманд ирсэн. Бид судалж үзээд боломжтой гэж үзсэний дүнд Төрийн өмчийн хороонд ярьж байгаа.

-Оюутолгой компанийн эрчим хүчний зохицуулалт шийдэгдсэн үү?

-Хятадын талаас эрчим хүч авах бололцоотой гэсэн хариу ирсэн. Манай яамнаас холбогдох албаны хүмүүс долоо хоногийн өмнө явж гэрээ, хэлэлцээр хийж ирсэн. Тиймээс Оюутолгой компани эрчим хүчээр тасалдахгүй бүтээгдэхүүнээ гаргах бололцоотой.

-Цахилгаан, дулааны өр авлагын тухайд та юу хэлэх вэ?

-Сүүлийн хэдэн жил өр, авлага маш их хуримтлагдсан. Энэ тухайд УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан. Түүгээр өр, авлагыг нэлээд цэгцэлсэн. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үйлдвэрүүд улсаас 34.9 тэрбумын татаастай явж байгаа. 2013 онд үүнийг бууруулна гэсэн чиглэл баримтлан ажиллаж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Т.Цэрэнпүрэв: ҮНЭ ӨССӨН Ч ЖИРИЙН ИРГЭДЭД ХҮВДРЭЛ ҮҮСЭХГҮЙ

-Эрчим хүчний үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт гарах уу?

-Эрчим хүчний үнэ тарифын асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын ашиг, алдагдал, тухайн жилийн ажлын зардал төсөв ямар байгаатай уялдуулж зохицуулах хороон дээр асуудлыг авч үзэж, тооцоо хийдэг.

Үүний үндсэнд бид өрсөлдөөний хуулийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарч тооцоог хянадаг. Энэ ажил явагдаж байгаа. Өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхнээс монополь эрхтэй компаниуд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт асуудал тавьж ирсэн. Энэ асуудал хараахан шийдэгдээгүй байна. Бид өнгөрсөн долоо хоногт тус газартай уулзалт хийсэн. Асуудлыг судалж үзээд шинээр байгуулагдах зөвлөлийнхөө хүрээнд ярьж хариу өгнө гэсэн.

-Үнэ, тарифт өөрчлөлт орж хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэх баталгаа байна уу. Эрчим хүч хамгийн их ашиглан ашигт малтмал олборлож, түүнийгээ дэлхийн зах зээл дээр өндөр өртгөөр гаргаж байгаа уул уурхайн компаннуд жирийн хэрэглэгчтэй адил үнэ тарифаар цахилгаан, дулааны төлбөрөө төлдөг нь өрөөсгөл юм биш үү. Энэ талаар ямар өөрчлөлт орох вэ?

-УИХ-ын 72 дугаар тогтоолын хүрээнд хэрэглэгч талын хамгаалалтууд нэлээд хийгдсэн. Яагаад гэвэл 150 кВт.ц хэрэглэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй айл өрх, тодруулбал гэр хорооллынхон хуучин үнээр буюу 79 төгрөг 80 мөнгөөр тооцож явах учиртай. Мэдээж тансаг хэрэглээтэй. олон өрөө байртай айл өрхийн тооцоо 300-400 кВт.ц буюу түүнээс өндөр гарах байх. 150 кВт.ц-аас дээш зах зээлийн үнээс дээш тооцох байдалтай. Гэхдээ үнийг шууд өсгөхгүй. Шаталсан маягаар шийдэх төлөвлөгөөтэй явж байгаа. Сүүлийн үед уул уурхайн компаниудын үнэ тарифыг нэмэх тухай яриа гарч байгаа. Энэ нь үндэслэлтэй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Яагаад гэвэл, өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс, хөнгөн цагаан, төмрийн хүдэр борлуулж байгаа. Энэ нь олон улсын жишигт нийцсэн үнээр худалдаалагдаж байна. Тиймээс уул уурхайнхан ойлгох болов уу гэж үзэж байна.

Энэ талаар бид салбарын яамтай ярьж нэгдсэн ойлголтод хүрч байгаа. Холбогдох бусад байгууллагуудын төлөөлөлтэй энэ талаар ярьж зарчмын хувьд тохиролцсон. Ерөнхийд нь хэлэхэд, бид өнөөдөр үнэ.тарифыт шийдэх тухай ойлголт яриагүй байна. Гэхдээ ярих хэрэгцээ шаардлага бол их бий. Нэг зүйлийг хэлэхэд, үнэ тариф өслөө гэхэд хэрэглэгчид энгийн ард түмэн сандрах зүйл байхгүй гэдгийг хэлье. Нэгэнт УИХ-ын 72 дугаар тоггоолын заалт байгаа учраас бид мөрдөж ажиллана. Тодорхой хэмжээгээр өргөн хэрэглээтэй айлуудын зардал өсөх нь ойлгомжтой.

Ц.Баярбаатар: ТӨРИЙН БАЙГУҮЛЛАГААС  БОЛЖ АЖИЛ СААТСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

-Олимп хотхон зэрэг хорооллууд дулааны эх үүсвэрээ өөр газраас авдаг, хязгаарлалт хийж байгаагаас хүндрэл учирч байна гэх юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Компаниуд дулааны урьдчилсан нөхцлөө хийж, гэрээ байгуулсны үндсэнд дулаан. цахилгаанаа авч байгаа. Аль нэгэн төрийн байгууллагаас шалтгаалж цахилгаан, дулаанаа авч чадахгүй байгаа зүйл байхгүй. Тиймээс та бүхэн мэдээллийг тодруулах хэрэггэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.