Өнөө жил дулааны үнэ нэмэгдэхгүй
"ДЦС-4" ХК нь таван зуух, таван турбиний горимоор ажиллаж Улаанбаатар хотын халуун усны хэрэгцээг 100 хувь хангадаг аж. Мөн жилдээ гурван сая тонн нүүрс, 1000 гаруй тонн мазут хэрэглэж 3.3 тэрбум квт.ц цахилгаан эрчим хүч, 3.2 мян.гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны хэрэглээний 65 хувийг ханган нийлүүлдэг.
Өвлийн бэлтгэл ажил графикийн дагуу хийгдэж байгаа бөгөөд биелэлт нь 82.3 хувьтай байгаа гэж албаны хүн ярьсан.
Энэ үеэр Эрчим хүчний сайд М.Сономпилээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Шахмал түлш боловсруулах үйлд-вэр өнөөдрийг хүртэл баригдаж эхлээгүй байна. Юутай холбоотой вэ?
-Энэ бол үнэхээр дампуу төсөл болсон. Нийт 15 тэрбум төгрөгөөр хийгдэх төсөл дахиад зургаан тэрбум төгрөг нэмж төсөвт тусгаад авсан байна билээ. Хийсэн ажил өнөөдрийн байдлаар алга. Би ням гаригт газар дээр нь очиж ажиллан, тодорхой хариулт авна.
-Энэ жил дулааны үнэ нэмэгдэх үү?
-Нэмэгдэхгүй.
-Тавдугаар цахилгаан станц байгуулах ажил ямар шаатандаа яваа вэ?
-Үүнийг барихад 3.6 жилийн хугацаа шаардана. Эхний тендерийн шалгаруулалт зургаадугаар сард явагдсан. Ерөнхийдөө гэрээний шатандаа явж байна.