Улаанбаатарын бүтээн байгуулалтын зардал өсчээ
2012.06.07

Улаанбаатарын бүтээн байгуулалтын зардал өсчээ

Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил сүүлийн хэдэн жил эрчимтэй өрнөж байна. Үүнийг нийслэлчүүд бэлхнээ харж буй байх. Бидний хувьд олон зүйл хэлж, тооны хойноос хөөцөлдөж байгаа нь чухал биш. Бодит ажлаар бүх зүйлийг харуулахыг зорьж ажиллаж байна.
Энэ тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат Нийслэл таймс сонинд өгсөн ярилцлагад ийнхүү ярьжээ. "2012 онд нийтийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын гээд 103 талбайг шинээр байгуулсан. Мөн 5000 орчим гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хотын хэмжээнд 1900 орчим гэрэлтүүлэг л байсан. Дээр нь нийслэлийн 192 км явган хүний замыг дэлхийн стандартын шаардлага хангасан хавтангаар тавина. 93 м.кв зүлэг шинээр хийхээр төлөвлөсөн байгаа. Арван мянга орчим м.кв талбайд цэцгийн мандал байгуулж, 14 усан оргилуурыг шинээр байгуулахаар болсон.Энэ бүгдийг үнийн дүнгээр авч үзвэл өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдлээ. Энэ оны хувьд бид хот тохижилтын ажлыг нэлээд эрт эхлүүлсэн. Улсын баяр наадмын өмнө эдгээр ажлаа дуусгаж иргэддээ хүлээлгэж өгөх зорилго тавьсан байгаа. Жил бүр хийгддэг замын тэмдэглэгээ, цагаан шугам, замын урсгал засвар, нөхөөс тавих зэрэг ажлуудыг ч наадмаас өмнө амжуулахыг хичээж байна" хэмээв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.