ОХУ Хойд Солонгосын пуужин хөөргөхийг эсэргүүцлээ
Хойд Солонгосын "Сохэ" дэх сансрын хөлгийн буудлын гарааны талбайд нэг шатлалт пуужинг хөөргөхөд бэлтгэсэн нь тодорхой болсон билээ.
2012.12.04

ОХУ Хойд Солонгосын пуужин хөөргөхийг эсэргүүцлээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын заалтад нийцүүлэн, пуужин хөөргөх шийдвэрээ эргэн харахыг ОХУ-ын ГХЯ Хойд Солонгосын Засгийн газарт уриалав. Хойд Солонгос 12 дугаар сарын 10-22-ны хооронд хиймэл дагуул тээвэрлэсэн пуужинг сансарт хөөргөх болсон талаарх мэдээллийг ОХУ харамсан хүлээж авсан хэмээн ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Оросын дипломат албаны үзэж байгаагаар, сансрыг энхийн зорилгод ашиглах эрх нь  БНАСАУ-ын  хувьд энэхүү шиидвэрийг цуцалсан тохиолдолд л хэрэгжих бололцоотой зүйл аж. ОХУ Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад чиглэсэн хүчин чармайлтыг бусад улс оронтой хамтран гаргах, мөн энэ талаарх хэлэлцээрийн үр дүнд Пхеньянд тавьсан зарим хоригийг цуцлуулж БНАСАУ-ыг сансрын уудмыг эзэмших, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагаанд бүрэн эрхтэйгээр оролцуулахын төлөө ажиллахад бэлэн байгаагаа ГХЯ илэрхийлжээ.

БНАСАУ  сансарт  пуужин хөөргөх болсноо өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн билээ.

Уг пуужин нь тойрог замд шинжлэх ухааны судалгааны хиймэл дагуул тээвэрлэж хүргэх зориулалттай хэмээн Пхенынг албан ёсоор мэдэгдсэн боловч олон улсын хамтын нийгэмлэг тус улсыг баллистик пуужин турших гэж байна хэмээн санаа зовниж байгаа юм. Гэвч өчигдөр Хойд Солонгосын "Сохэ" дэх сансрын хөлгийн буудлын гарааны талбайд нэг шатлалт пуужинг хөөргөхөд бэлтгэсэн нь тодорхой болсон билээ.