Шотланд 2014 оны есдүгээр сард өрх тусгаарлах уу
Бүх нийтийн санал асуулгад 16 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулан санал асуулгад зөвхөн тийм, үгүй гэсэн хоёр сонголт байх тухай
2012.11.12

Шотланд 2014 оны есдүгээр сард өрх тусгаарлах уу

Шотландын тэргүун сайд Алекс Сальмонд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нар өнгөрсөн сард Шотландыг бие даан тусгаар тогтнох талаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай зөвшилцөлд гарын үсэг зурсан юм.

Тус санал асуулгыг 2014 оны есдүгээр сард буюу Шотландын хаан Роберт Брюс Английн гэгээнтэн II Эдуардын цэргийг бут цохиж тусгаар тогтнолоо сэргээж байсны 700 жилийн ойг тохиолдуулан явуулах гэж байгаа аж.

Хэрэв тус санал асуулгаар тусгаар тогтнох тухай дийлэнх саналыг авч чадвал Шотланд нэгдсэн вант улсаас өрх тусгаарлан бие даасан улсын статустай болох юм.

Шотланд улсын түүхийн хувьд 1536-1542 онд хаанчилж байсан VIII Генрийн үед Англи, Уэльс улстай засаг захиргааны хувьд албан ёсоор нэгдэж, Хатан хаан Анны үед буюу 1707 онд Англи, Шотландын холбоог байгуулан, улмаар Нэгдсэн вант улс байгуулагдаж байсан аж.

Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландыг нэгтгэсэн Нэгдсэн вант улс бий болсноор нэгдсэн хууль сахиулах төрийн бүтцийг бий болгосон юм. Улмаар 1997 онд бүх нийтийн санал  асуулга   явуулж  засаг захиргааны эрх мэдлийг Шотга -Уэльс, Хойд Ирландын бүс нутгуудад хэсэгчлэн өгсөн байна.

Энэ уед Шотландын парламентыг байгуулах шийдвэр гарч 1999 онд Шотландын анхны парламент бий болж байсан юм.

Шотландын парламент оршин тогтноод арав гаруй жил болсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард Шотландын Үндэсний нам анх удаа олонхи болсон аж.

Үндэсний намын гол зорилго нь Шотландын тусгаар тогтнолыг тогтоох юм. Одоогийн Шотландын Тэргүүн сайд А.Сальмонд нь Шотландын Үндэсний намын дарга бөгөөд салан тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулга нь түүний сонгуулийн өмнөх кампанийн нэг чухал амлалт байсан юм.

Шотландын парламент оршин тоггноод арав гаруй жил болж буй энэхүү хугацаанд шүүх, эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргийг захирах эрх мэдэлтэй болсон байна.

Харин эдийн засгаа удирдах, улс төрийн үйл ажиллагаа зэрэг нь Их Британиас хамааралтай байдаг юм.

Шотланд улс 5.2 сая гаруй хүн амтай бөгөөд нийслэл нь Эдинбург. Эдинбург нь нийслэл Европын санхүүгийн томоохон төвд тооцогддог бол хамгийн том хот болох Глазго нь үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийн хотуудыг тэргүүлэгч, гурав дахь том хот Абердин нь газрын тосны нөөц баялаг ихтэй тул энэ салбарынхаа Европын төв юм.

Усны нөөц баялаг нь Атлантын далай болон Хойд тэнгисээс тэтгэгддэг тул мөн адил арвин нөөцтэй орны тоонд ордог. А.Сальмонд"Шотландын нефтийн ихэнх ашгийг Лондон авсаар байгааг зогсооно" хэмээн анх гарч ирж байхдаа амлаж байсан аж.

Жилд 20 тэрбум долларын ашиг өгдөг энэ баялаг Шотландыг өөрсдийгөө хангагч бүс нутаг болгон хувиргах юм. Шотланд тусгаар тогтносон ч Их Британиас хамааралтай байсаар байх болно хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм. Мөн Их Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн бусад оронтой нэгэн адил төрийн тэргүүн нь Хатан хаан II Елизавета хэвээр байх юм.

Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Шотландын хүн амын 53 хувь нь Их Британийн бүрэлдэхүүнд байхыг дэмжсэн бол дөнгөж 28 хувь нь тусгаар тогтнохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Гэвч Шотландын тусгаар тогтнох эсэхийг баталсан гэрээний дагуу Англи, Уэльс, Хойд Ирланд, Шотландууд буюу британи иргэд бүх нийтээрээ шийдэх юм. Бүх нийтийн санал асуулгад 16 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулахаар шийдвэрлэжээ. Санал асуулгад зөвхөн тийм, үгүй гэсэн хоёр сонголт байх талаар ярилцсан юм.

Мөн санал асуулгын талаар болон тусгаар тогтносны дараа яах эсэхийг удахгүй дахин хэлэлцэхээр тохиролцсон билээ.

Эхний уулзалтын дараа Алекс Сальмонд санхүүгийн хувьд төсвийн алдагдалгүй ажиллах боломж байгаагаас гадна эрүүл орчиндоо гар хүрэхгүй хэвээр хадгалахын тулд фунтыг хэвээр хэрэглэсээр байх болно гэжээ.

Гэхдээ шотланд фунт гэсэн тусдаа мөнгөн дэвсгэртийг бий болгоно хэмээн итгэлтэйгээр хэлсэн байна. Ингэснээр Шотландыг тусгаар тогтноход анхаарал хандуулж хэрэв тусгаар тогтновол өөрийн холбоонд нэгдэж, нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврог ашиглахыг зөвлөж байсан Европын холбооны найдлага талаар болсон юм.

Хэрэв байгалийн нөөц ихтэй тус улсын хувьд Европын холбоонд нэгдвэл санхүүгийн хямралд нэрвэгдээд байгаа Европын эдийн засагт нэлээд чухал ач холбогдолтой юм.

Шинэхэн тусгаар тогтносон улсын хувьд хамтын ажиллагаа чухал байдаг тул Шотланд Европын холбоо, эсвэл Их Британитай хамтын ажиллагааны гэрээнд үзэглэх нь гарцаагүй.

Нефтийн асар их нөөцөө Шотландад алдахыг хүсээгүй Их Британи бүх нийтийн санал асуулга явуулахыг шууд дэмжээгүй.

Харин гэнэт л Их Британи бүх нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрсөн нь Их Британид ашигтай хэд хэдэн зөвшилцлийн дүнд энэхүү гэрээг үзэглэхээр шийдсэн хэмээн шинжээчид дүгнэж байгаа.

Гэхдээ тусгаар тогтнохыг британичууд шийднэ. Нэгдсэн вант улсын хэмжээнд Шотландыг тусгаар тогтнохыг эсэргүүцсэн "Хамтдаа байх нь дээр" хэмээн жагсаал газар аваад байгаа юм. Магадгүй Их Британи энэхүү гэрээгээр өөрийн нэр хүндийг өсгөж байж ч болох юм. Учир нь хоёр жил бол ард түмний "тархийг угаахад" хангалттай хугацаа билээ.

Шотланд улсын түүхийн хувьд 1536-1542 онд хаанчилж байсан VIII Генрийн үед Англи, Уэльс улстай засаг захиргааны хувьд албан ёсоор нэгдэж, Хатан хаан Анны үед буюу 1707 онд Англи, Шотландын холбоог байгуулан, улмаар Нэгдсэн вант улс байгуулагдаж байсан аж.

Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландыг нэгтгэсэн Нэгдсэн вант улс бий болсноор нэгдсэн хууль сахиулах төрийн бүтцийг бий болгосон юм.

Улмаар 1997 онд бүх нийтийн санал  асуулга   явуулж  засаг захиргааны эрх мэдлийг Шотга -Уэльс, Хойд Ирландын бүс нутгуудад хэсэгчлэн өгсөн байна.

Энэ үед Шотландын парламентыг байгуулах шийдвэр гарч 1999 онд Шотландын анхны парламент бий болж байсан юм.

Шотландын парламент оршин тогтноод арав гаруй жил болсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард Шотландын Үндэсний нам анх удаа олонхи болсон аж.

Үндэсний намын гол зорилго нь Шотландын тусгаар тогтнолыг тогтоох юм. Одоогийн Шотландын Тэргүүн сайд А.Сальмонд нь Шотландын Үндэсний намын дарга бөгөөд салан тусгаарлах эсэх бүх нийтийн санал асуулга нь түүний сонгуулийн өмнөх кампанийн нэг чухал амлалт байсан юм.

Шотландын парламент оршин тоггноод арав гаруй жил болж буй энэхүү хугацаанд шүүх, эрүүл мэнд, боловсрол, тээвэр зэргийг захирах эрх мэдэлтэй болсон байна. Харин эдийн засгаа удирдах, улс төрийн үйл ажиллагаа зэрэг нь Их Британиас хамааралтай байдаг юм.

Шотланд улс 5.2 сая гаруй хүн амтай бөгөөд нийслэл нь Эдинбург. Эдинбург нь нийслэл Европын санхүүгийн томоохон төвд тооцогддог бол хамгийн том хот болох Глазго нь үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийн хотуудыг тэргүүлэгч, гурав дахь том хот Абердин нь газрын тосны нөөц баялаг ихтэй тул энэ салбарынхаа Европын төв юм.

Усны нөөц баялаг нь Атлантын далай болон Хойд тэнгисээс тэтгэгддэг тул мөн адил арвин нөөцтэй орны тоонд ордог.

А.Сальмонд"Шотландын нефтийн ихэнх ашгийг Лондон авсаар байгааг зогсооно" хэмээн анх гарч ирж байхдаа амлаж байсан аж.

Жилд 20 тэрбум долларын ашиг өгдөг энэ баялаг Шотландыг өөрсдийгөө хангагч бүс нутаг болгон хувиргах юм.

Шотланд тусгаар тогтносон ч Их Британиас хамааралтай байсаар байх болно хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Мөн Их Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн бусад оронтой нэгэн адил төрийн тэргүүн нь Хатан хаан II Елизавета хэвээр байх юм.

Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Шотландын хүн амын 53 хувь нь Их Британийн бүрэлдэхүүнд байхыг дэмжсэн бол дөнгөж 28 хувь нь тусгаар тогтнохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.

Гэвч Шотландын тусгаар тогтнох эсэхийг баталсан гэрээний дагуу Англи, Уэльс, Хойд Ирланд, Шотландууд буюу британи иргэд бүх нийтээрээ шийдэх юм. Бүх нийтийн санал асуулгад 16 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулахаар шийдвэрлэжээ.

Санал асуулгад зөвхөн тийм, үгүй гэсэн хоёр сонголт байх талаар ярилцсан юм.

Мөн санал асуулгын талаар болон тусгаар тогтносны дараа яах эсэхийг удахгүй дахин хэлэлцэхээр тохиролцсон билээ.

Эхний уулзалтын дараа Алекс Сальмонд санхүүгийн хувьд төсвийн алдагдалгүй ажиллах боломж байгаагаас гадна эрүүл орчиндоо гар хүрэхгүй хэвээр хадгалахын тулд фунтыг хэвээр хэрэглэсээр байх болно гэжээ.

Гэхдээ шотланд фунт гэсэн тусдаа мөнгөн дэвсгэртийг бий болгоно хэмээн итгэлтэйгээр хэлсэн байна.

Ингэснээр Шотландыг тусгаар тогтноход анхаарал хандуулж хэрэв тусгаар тогтновол өөрийн холбоонд нэгдэж, нэгдсэн мөнгөн тэмдэгт болох еврог ашиглахыг зөвлөж байсан Европын холбооны найдлага талаар болсон юм.

Хэрэв байгалийн нөөц ихтэй тус улсын хувьд Европын холбоонд нэгдвэл санхүүгийн хямралд нэрвэгдээд байгаа Европын эдийн засагт нэлээд чухал ач холбогдолтой юм.

Шинэхэн тусгаар тогтносон улсын хувьд хамтын ажиллагаа чухал байдаг тул Шотланд Европын холбоо, эсвэл Их Британитай хамтын ажиллагааны гэрээнд үзэглэх нь гарцаагүй. Нефтийн асар их нөөцөө Шотландад алдахыг хүсээгүй Их Британи бүх нийтийн санал асуулга явуулахыг шууд дэмжээгүй.

Нэгдсэн вант улсын хэмжээнд Шотландыг тусгаар тогтнохыг эсэргүүцсэн "Хамтдаа байх нь дээр" хэмээн жагсаал газар аваад байгаа юм.

Харин гэнэт л Их Британи бүх нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрсөн нь Их Британид ашигтай хэд хэдэн зөвшилцлийн дүнд энэхүү гэрээг үзэглэхээр шийдсэн хэмээн шинжээчид дүгнэж байгаа.

Гэхдээ тусгаар тогтнохыг британичууд шийднэ.

Магадгүй Их Британи энэхүү гэрээгээр өөрийн нэр хүндийг өсгөж байж ч болох юм. Учир нь хоёр жил бол ард түмний "тархийг угаахад" хангалттай хугацаа билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.