2012.06.02

Хятадууд Түвдэд дахин цэрэг орууллаа

Хятадын эрх баригчид Түвд рүү дахин мянга гаруй цэргийн хүч илгээжээ. 


Сүүлийн үед Түвдийн Лхаст эмх замбараагүй байдал газар авч, Хятадын эрх баригчдыг эсэргүүцэх үйлдэл ихээр гарч байгаа учраас Бээжин цэргийн бодлогоо тэлсэн байж болох талтай хэмээн барууны хэвлэлүүд шуугиж байна.

"Азийн эрх чөлөө" радиогийн мэдээлснээр 2008 оноос хойш Хятад улс Түвдэд цэрэг нэмж оруулаагүй аж. Хятад цэргүүд Лхаст цөмөрсний дараа иргэд хүчтэй эсэргүүцэж нэлээд үймээн самуун дэгдсэн байна. Уг эсэргүүцлийн хөдөлгөөнд 600 гаруй түвд иргэн оролцсон бөгөөд цэргүүд тэднийг тараахын тулд хүч хэрэглэжээ.

Хамгийн сүүлд Түвдэд хоёр лам өөрсдийгөө шатаасан бөгөөд үүнээс үүдэж түвдүүд ихээр хилэгнэх болжээ.

"Синьхуа" агентлагт бичсэнээр Түвдэд байгаа хятад цэргүүд дарангуйлал тогтоохын тулд бус эмх замбараатай байдлыг тогтворжуулахын төлөө орж ирсэн гэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.