Сириэс Турк руу 700 хүн зугтан гарчээ
2012.04.09

Сириэс Турк руу 700 хүн зугтан гарчээ

Өнгөрсөн өдрүүдэд Сириэс Турк руу 700 орчим хүн зугтан гарсан тухай Туркийн эрх баригчид мэдээлжээ. Ингэснээр Турк дахь Сирийн дүрвэгсдийн тоо 24 мянгад хүрэв.700 хүнээс бүрдсэн дүрвэгсдийн бүлэг сүүлийн өдрүүдэд хил давсан хамгийн том бүлэг биш аж. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 5-нд Турк руу 1000 гаруй сиричүүд гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт 36 цагийн дотор Туркийн хилийг 2800 дүрвэгч давсан нь хамгийн олон нь байв.Сириэс ирсэн хүмүүсийн дийлэнх нь Туркийн зүүн өмнөд Хатай, Газинтел болон Килис мужид суурьшжээ. Хэрвээ дүрвэгсдийн урсгал саарахгүй бол ирсэн хүн бүрийг хүлээж авах боломжгүй болно хэмээн болгоомжилж байгаагаа Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу мэдэгдэв.Засгийн газрын цэрэг болон босогчдын хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн Сирийн иргэдийг олноороо дүрвэхэд хүргэж байна. Сиричүүд Туркээс гадна Иордан, Ливан руу гарч байгаа аж.

Сирийн 20 мянган дүрвэгчийг хүлээж аваад байгаагаа Ливаны эрх баригчид мэдэгджээ.НҮБ-ын тооцоогоор, 230 мянган сиричүүд орон гэрээ орхин явсан байна. Тэдний олонх нь улс орон дотроо дүрвэн суурьшсан бол ердөө 30 мянга нь хил давсан байна. Сиричүүдийг хүлээн авч буй орнуудын мэдээлж буй тоо НҮБ-ын гаргасан тооцооноос зөрж байгаа аж.Жил гаруйн өмнө Сирид эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 9 000 гаруй хүний амь үрэгджээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.