2012.01.11
2012 онд Иран руу яагаад дайрахгүй вэ?. Найман шалтгаан.
- -“XXI зуун” сайтын ерөнхий редактор Патрик Хеннингсений нийтлэл-
АНУ-ыг удахгүй Иранд халдах магадлалтай байгаа талаар дэлхий нийт шуугиж байна. АНУ-ын дотоод нөхцөл байдал маш хүнд байгаа. Иймээс америкчууд эзэнт гүрний эзэрхэг хандлагаа гарган, дотоодын хүндрэлтэй асуудлаасаа гадаад бодлогын тусламжтайгаар гарахыг хүсч байна. Гэхдээ Иран руу дайрахгүй байх хэдэн ноцтой шалтгаан бий.
- Энэ түрэмгийллээ ёс суртахууны үүднээс үндэслэлтэй тайлбарлах аргагүй. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг хэдийгээр Ираныг хууль бусаар цэргийн зориулалттай цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдсэн ч баримт нотолгоо олж чадаагүй. Тэгэхээр америкчууд урьд нь Ирак, Афганистанд халдсан шигээ хуурамч мэдээлэл цацах аргагүй. Харин АНУ үүний оронд хамаг хүчээ шавхан Иранаар “эхний буудлага” хийлгэхийг оролдоно.
- Нэлээд хэдэн орон Ираны эсрэг тэдний тавьсан эдийн засгийн хоригийг дэмжихээс татгалзсан. Энэ нь Иран түрүүлж, “эхний буудлага” хийх магадлалыг бууруулж байгаа юм. Тухайлбал Өмнөд Солонгос “Манай нефтийн бүтээгдэхүүний импортын 10% нь Иранд ногддог” хэмээн татгалзсан шалтгаанаа тайлбарласан. Харин Хятад өөрөө хориг тавихад оролцохгүй гэсэн төдийгүй үүнийг эрс эсэргүүцсэн юм. Тэр бүү хэл Хятад улс 2012 онд Ирантай хийх худалдааны эргэлтээ 30 тэрбум доллараар нэмэх шийдвэр гаргасан байна. Иймээс эдийн засгийн хоригийн сөрөг нөлөө маш богино хугацаагаар үргэлжилж, цаашдаа утгаа алдах магадлалтай.
- Нефтийн үнэ нэмэгдвэл өрнөдийнхөнд өөрсдөд нь сөргөөр нөлөөлж, нөхцөл байдал нь эрс муудах юм. Тэр бүү хэл бодит дайн бус мэдээллийн дайн ч ийм нөлөөл үзүүлэх байх. Учир нь нефтийн дамын наймаачид шууд л үнээ нэмнэ. “Cameron Hanover”компанийн эрсдэлийг зохицуулагч шинжээч Питер Бёйтель “Ираны эргэн тойронд өрнөж буй мэдээллийн дайны дүнд цаг хугацаа өнгөрөх тусам нефтийн улам үнэ өсөх болно” хэмээжээ. Чухам энэ л нефть, байгалийн хийн наймаачдад хэрэгтэй. Тухайлбал “Exxon”, “Shell”, “BP”, “Chevron”, “Getty”, “Филлипс”, “Texaco”, “Mobil”, “Occidental Gulf”, “Amoco” зэрэг алдартай корпорациудад. Тэдний өөрсдийн ашгаа бодож, үнээ нэмэх бөгөөд улмаар энэ түвшинд нь барьж байхыг хүснэ.
- Ирантай хийх дайнаас үүдэлтэй дараагийн эрсдэл бол эцсийн бүлэгт өрнөдийнхөн шинээр бүрэлдэж буй эвсэлтэй сөргөлдөх магадлалтай. Тодруулбал Иран-Пакистан-Хятад-ОХУ хамтран эвсэх магадлалтай. Энэ нь хүйтэн дайн дахин дэгдэх буюу дэлхийн халуун цэг нэгээр нэмэгдэхэд хүргэнэ. Ийм эрсдэл гарах магадлал маш өндөр учраас өрнөдийнхөн үүнийг тооцохгүй байхын аргагүй.
- Дайн дэгдвэл АНУ ба холбоотон орнуудын цэргийн баазууд Ираны пуужингийн галд өртөх магадлалтай. Энэхүү зургаас үзэхэд тухайн бүс нутагт байрладаг АНУ-ын цэргийн объектууд нь Ираны овоо хараанд байгаа учраас иранчууд тэдгээрийг пуужин харван устгах бүрэн боломжтой байна.
- Хэрэв Ираны цөмийн объектууд бөмбөгдөлтөд өртвөл энэ бүс нутаг дахь АНУ-ын холбоотнууд ч ялгаагүй цацраг идэвхт бодисын халдвар авах магадлалтай. Энгийн иргэдийн дунд л гэхэд багаар бодоход нэг сая хүн халдвар авна. Энэ тохиолдолд лалын ертөнц тэр чигээрээ өрнөдийнхөн ба Израилийн эсрэг босох юм. Тэгвэл бүс нутагт асар том, маш хурц зөрчил дэгдэх байх.
- Израилийн тал “Иранд цохилт өгөх хэрэгтэй. Тэд манай улсыг газрын хөрснөөс арчихыг хүсдэг” гэж удаа дараа мэдэгдэж байсан ч үнэндээ Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хэзээ ч энэ үгийг хэлээгүй юм. Иймээс хэрэв америкчууд үнэн бодит байдлыг мэдвэл Иранд халдахгүй байж ч магадгүй.
- Ираны дайнаас хамгийн их хожоо олох нь ОПЕК-ийн орнууд, Персийн булангийн хаант улсууд, нефтийн корпорациудын хувьцаа эзэмшигчид. Энд өөр ялагч байхгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.