Чонын үүрэнд нэвтэрсэн нь
2012.07.09

Чонын үүрэнд нэвтэрсэн нь

Грмиидааны цэргийнхний болон Оспаны дээрэмчдийн зэвсэглэсэн бүлгүүд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд занал учруулж байсан цаг үед Э.Гэрэлчулуун 1937 онд цэргийн албанд татагдан, улмаар 1938 онд Ховдын Дотоодыг хамгаалах хэлтэст туслах ажилтнаар томилогдсоноор түүний тагнуулын ажилтан болох замнал эхэлжээ. Э.Гэрэлчулуун 1940 оноос хилийн V отрядын тагнуулын тасгийн даргын туслах, тасгийн даргаар томилогдон ажилласнаас хойш 1950 оны аравдугаар cap хүртэл Монгол Улсын баруун хязгаар, өмнөд нутгийн хил орчим болон хилийн гунд тагнуул, сөрөх тагнуулын ажлыг биечлэн ба удирдан зохион байгуулах ажлыг явуулж дадлага туршлагатай тагнуулч болсон юм.


Тэрбээр 1916 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт төрсөн. Хошууны танхимын сургууль, Сүхбаатарын нэрэмжит cypгууль, нябогийн курс  төгссөн. Цэргийн албанд татагдах хүртлээ хошууны бичээч, хоршооны нябо байв. Ховд, Говь-Алтай аймагтай залгаа Хятадын Шиньжаан нутгаас Гоминдааны цэргийнхэн болон тус муж дахь зэвсэглэсэн хасаг иргэдийн бүлгүүд үүний дотроос Оспаны толгойлдог бүлэг Монголын хилд нэвтрэн орж аллага, халдлага, дээрэм тонуул хийж, хил хамгаалалтын пост, харуул руу удаа дараа зэвсэглэн халдах, орон нутгийн иргэдийг баривчлах, алах, мал, эд хөрөнгийг нь дээрэмдэх зэрэг гэмт үйлдэл улам идэвхжснээс болж Монгол Улсын баруун хязгаар нутагт аюултай, түгшүүртэй байдал бий болсон байлаа. Монголын тусгаар 'тогтнол, аюулгүй байдалд хилийн отрядынхан нутгийн иргэдээс бүрдсэн сайн дурынхан болон Ховд нутаг дахь тагнуулын байгууллагууд түүний дунд Э.Гэрэлчулууны удирдсан хилийн V отрядын тагнуулын тасагт дайсагнасан бүлэглэлүүдтэй тэмцэх нэн чухал хариуцпагатай үүрэг оногдож байжээ.

Гоминдааны цэргийн салбар, Оспаны зэвсэгт бүлгүүдийн талаар судалж, тэдний гүнд тагнуулчдыг суурьшуулан нэвтрүүлэх, Шиньжааны нутаг дахь олон үндэстэн, ястны тэмцэл бослогыг улам идэвхжүүлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад шилжүүлэхэд туслах, Монголоос дүрвэн Шиньжаанд амьдарч буй иргэд болон уйгар, казах, чашуу, захчин, торгууд иргэдийн санааг судлан, тэдний дунд итгэл найдвар бүхий мэдээллийн сүлжээ байгуулах зорилтыг хэрэгжүүлэх нь. Э.Гэрэлчулууны удирдсан тагнуулын албаны гол үүрэг байсан юм. Тэрбээр 1940 оны дундуур өөрийн биеэр Шиньжааны Цонж хүртэл явж, урьд нь харилцаж байсан Гоминдааны цэргийн удирдлагатай уулзан, Шиньжаан дахь олон үндэстэн ястнаас бүрдсэн зарим хотод гарсан бослого, тэмцлийн талаар баримталж буй бодлого, бослого тэмцэлд оролцоод гоминдааны цэргийнхний хүчинд автагдсан босогчид орон нутгаасаа дүрвэн Монголтой хил залгаа нутагт бүгж, тэднээс хил зөрчин дээрэм хийж байгаа талаар мэдээлэл солилцох зэргээр судалгаа хийжээ. Түүнчлэн Шиньжаанд амьдарч буй монголчуудын санал бодол бослогод оролцсон торгууд, чантуу иргэдийн байдал зэргийг сайтар судлан иржээ. Урьд нь нарийвчлан судалж байсан Төсөв хааныг энэ нутгийн иргэдийн дунд сууршуулан ажиллуулахаар тагнуулчаар элсүүлсэн байна. Мөн өөрсдийн тагнуулчдаас Шиньжаанд явж судалгаа хийх, бослого тэмцлийн толгойлогчдыг      мэдэх   болон Шинжааны олон үндэстэн ястанаас бүрдсэн хошуудад суурьшуулан ажиллуулах тагнуулыг сонгон судлуулах зэрэг ажлаар И.Хамхааш, Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, С.Чой Б.Сахаам Б.Бадам нарын тодорхой чиглэлд 15 хоногоос 3 сарын хугацаатай явуулжээ. И.Хамхааш хасгийн зарим бүлгийн толгойлогч Эсэм хан, Расхаи, Кадарбай нартай биечлэн уулзаж, тэдний итгэлийг олж босогчид зэвсэгт дээрэм хийдэг бүлгүүдийн зорилго, хүн хүч, уналга, зэвсэг, цаашдын зорилгын талаар судалж зарим толгойлогчийг ятгаж чадсанаар Монголын тап руу дээрэм, тонуул хийхгүй гэсэн гарын үсэг бүхий баталгаа авч иржээ.

Расхан, Кадарбай нар өөрсдийн өгсөн баталгаандаа үнэнч байж 1941-1942 онд тэдний зэвсэгт бүлэглэлүүдийн хүчээр Гоминдааны хэд хэдэн цэргийн анги, салбар руу довтолж зэвсэг, хоол хүнс. уналга булаан авсан байна. Ө.Сагаадаагаар ахлуулсан 20 шахам хүнтэй багийг хоёр удаа Цонж, Урэмч хотын чиглэлд .явуулж, зарим бослого гаргасан казах иргэний толгойлогчдод туслан, тэдэнтэй хамтран гоминдааны цэргийн салбар тэдэнтэй хамтран гоминдааны цэргийн салбар нэгжийг устгах, хөөн явуулах ажил гүйцэтгэсэн юм.


Б.Дүгэр нар 4000 гаруй торгууд иргэнийг Шиньжаанд гарсан тусгаар тогтнол эрх чөлөөний хөдөлгөөнд татан оролцуулж чадсан юм. Тагнуулчдын ирүүлсэн судалгаанд үндэслэн тагнуулын албанаас Шиньжааны Хөх тохой, Чингэл хошуу, Алтай, Ховог сайрын нутагт буй гоминдааны цэрэг, Оспаны бүлэг, хасгийн зэв-сэглэсэн дээрэмчдийн байрлал, нутгийн иргэдийн суурьшил бусад мэдээллийн талаар тодорхой зураглал гаргасан байна. Үүний дагуу цаашдын тагнуулын ажил явуулах, хаана тагнуулчдыг суурьшуулах, ямар хүмүүсийн дундаас тагнуулчийг сонгох, нутгийн иргэдийн тус-лалцаа дэмжлэгийг яаж авах, дайсагнасан бүлэглэл, Гоминдааны цэргийн байршил, ар тал, зам тээвэр, агуулах хангамжийн газарт нь хорлон сүйтгэх ажил зохион явуулах арга хэмжээний зорилго, цаг хугацаа, чиглэлийг яаж идэвхжүүлэх зэргийг тодорхойлон гаргажээ.

Шиньжааны босогчдын хүрээ өргөжиж, зорилго, чиглэл нь өөрчлөгдөн, нэгдсэн удирдлага зохион байгуулалтад шилжих, зэвсэглэсэн хасгуудын бүлэглэлүүдийн  дээрэм тонуулыг багасгаж чадсан байдал зэргийг харгалзан үзэн Шиньжаан үндэстэн ястны хөдөлгөөний талаар баримтлах Монгол Улсын бодлого ч өөрчлөгдсөн юм. Ийм нөхцөл байдлын улмаас тагнуулын байгууллага тэр дундаа Э.Гэрэлчулууны удирдсан тагнуулчид Шиньжааны олон үндэстэн ястны бослогыг Дорнод Туркестан улс байгуулах хөдөлгөөнд нэгтгэх, хөдөлгөөнийг идэвхжүүлэх, казах иргэдийн салангид зэвсэглэсэн олон бүлэглэлийг Оспаны толгойлсон бүлэгт нэгтгэн, түүнд итгэл өгөн хүчийг нь ашиглан   Гоминдааны   цэргийн эсрэг тэмцэлд босгон Дорнод Туркестаныхантай  нэгтгэх зорилгыг хангахад тагнуулын ажлыг чиглүүлэхээр шийдвэрлэсэн юм. Дээрхи зорилго нь дангаар монгол улсын төрийн бодлого ч биш коминтерн ЗХУ-аас Шинжааньд явуулах үндсэн  бодлогын нэг хэсэг байсан бололтой. Зорилгыг хэрэгжүүлэхэд ЗХУ, түүний тусгай алба бүх талаар оролцон чиглэл, үүргээр ханган тэдний удирдлага дор явагдаж ирэнийг дурдах нь зүйтэй.

Э.Гэрэлчулуун юуны өмнө хасгийн зэвсэгт бүлэглэлүүдэд итгэл найдвар бүхий тагнуулчдыг сайтар халхавчлан суурьшуулах зорилгоор казах, торгууд, чантуу, уйгар иргэдийг сонгон авч, зэвсэгт бүлэглэлүүд нэвтрүүлж байв. "Мухаан", "Чинхеш", "Цагаан гол", "Үрэмч", "Сонор" нарын 10 гаруй тагнуулчийг хасгийн зэвсэглэсэн бүлэглэлүүдэд  нэвтрүүлэн, суурьшуулжээ. Тэдгээр нь зэвсэгт бүлэглэлд нэвтрээд зогссонгүй гол толгойлогчдыг нь ятган Оспаны удирдсан Алтайн казахын бүлэглэлд нэгтгэх ажлыг амжилттай явуулж байв. ТүунчлэнТайж, Вангийп, Ховогсайрын Цэнгэл цагаан голын чантуу. Урианхай иргэдийн дунд суурьшсан тагнуулчид Шинь-жаанд гарсан эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөнд нэгдэн нийлэхийг уриалан, ухуулж, зарим хошууны ноёд, түшмэдийг сэнхрүүлэх ажлыг хийж байсны үр дүнд тус хөдөлгөөнд хамрагдсан хошууд, иргэдийн тоо нэмэгджээ.

Оспаны толгойлсон зэвсэгт бүлэглэл улам өргөжин тэлсэн юм. 1945 оны эцэс гэхэд Оспаны мэдэлд 45 мянга гаруй казах, торгууд. захчин, чантуу иргэнээс бүрдсэн 8700 гаруй өрх айл хамрагдсан байлаа. Мон Оспаны бүлэглэлд үндсэндээ Хастийн салангид байсан бараг бүх зэвсэгт бүлэглэл нэгдсэн байв. Хасгийн зарим зэвсэгт бүлэглэлд нэгдэн буй хэсэг бүлгээрээ Гоминдааны цэргийн анги салбарт цохилт өгөх ажиллагаа нь улам идэвхжин тодорхой ялалтад хүрч байлаа.

И.Оспаныг ятган ухуулж, Монгол Улстай гэрээ хэлэлцээр хийх. улмаар Монголд авчран тор засгийн тэргүүнтэй уулзуулах, тэдэнд зэр зэвсэг, уналга, эд материалын тусламж өгөх. түүний хүчийг тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцуулан Дорнод Туркестан улс байгуулах үйл хэрэгт татан оролцуулах нь тагнуулын албаны гол үүрэг болж байв. Энэ үүргийг биелүүлэхээр Э.Гэрэлчулууны сурган бэлтгэсэн. итгэлт, хас-гийн зэвсэгт бүлгүүдийн толгойлогчдын дунд танигдсан туршлагатай тагнуул И.Хамхаашийг сонгон, хил давуулан явуулав. И.Хамхааш юуны Оспаны хүрээлэлд байсан зэвсэгт бүлгийн хоёр толгойлогчтой уулзан ирсэн зорилгоо танил-цуулсан байна. Энэ үед Оспаны зарим бүлэглэл Гоминдааны цэргийн дайралтад өртөн манай улсын хил орчмын уул хадаар бүгж  байв.  Энэ байдал нь ч тэр толгойлогчдод зорилгоо ойлгуулахад дөхөм болсон болж байжээ.  И.Хамхааш тэр толгойлогчдоос Оспанитай уулзуулж өгөх түүнд монголын төлөөлөгчдөөс ирүүлсэн захидлыг албан ёсоор гардуулан өгөх хүсэлтийг удаа дарааллан тавьжээ.  И.Хамхаашийг олон удаа байцааж шалгасны эцэст Оспинтай уулзуулсанаар монголын талаас өгсөн захидлыг түүнд гардуулан өгчээ. Оспан эхлээд И.Хамхаашид төдийлэн итгэл  өгөхгүй олон талаар асуун, ярилцсан байна. Нэг удаагийн ярилцлагадаа Оспанаас "Монгол Улс биднийг мэхлэх гэж таныг ирүүлжээ. 1940 оны хавар бид Хятадын цэрэгт шахагдаж, танай нутагт ороход биднийг хөөсөн бнз дээ" гэж асуухад И.Хамхааш "Хятад улс та нарыг доромжлон, буудаж цусыг чинь асгаруулж байна.Танар Хятадад захирагдаж,  дарлагдахгүй гэж энд уул хаданд нуугдаж, өдөр хоног аргацааж байна. Гэтэл Монгол Улс та нарт ямар ч аюул заналмучруулаагүй эв найртай харилцаа тогтооё гэж байна. 1940 онд нутгаасаа хөөн гаргасан нь учиртай. Та нар хил зөрчин очихдоо ямар зорилгоор, яах гэж ирснээ урьдчилан хэлэлгүй шууд л зэвсэг барин ирсэн" гэж үнэмшилтэй хариулж байжээ. И.Хамхаашийг захидлаа гардуулснаас хойш Оспан өөрийн төлөөлөгчдийг гурван удаа хил дээр ирүүлэн, манай талынхантай уулзуулсны улмаас хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрт Оспанд Монголын талаас зэр зэвсэг, эд хөрөнгийн туслалцаа үзүүлэх, түүний зарим зэвсэгт бүлгийг Монголын нутагт байрлуулах, Оспанынхан Алтай, Шар сүмээс Хятадын цэргийг хөөн гаргах, Шиньжаани хойт нутгийн иргэдийн цөөнхийн бослого, тэмцэл гаргагчдын бүлгийг өөрийн бүлэгт нэгтгэн, Гоминдааны цэргийн эсрэг хамтран тэмцэж, тэр нутгаас хөөн гаргах, Дорнод Туркестан улс байгуулах хөдөлгөөнд нэгдэх үүрэг хүлээсэн юм.

Оспанд итгэл өгснөөс  Шиньжаанд орносөн зэвсэгт хөдөлгөөнд идэвхтэй оролцон Гоминдааны цэргийн эсрэг багагүй тэмцэл хийж байв. Шиньжааны хойт нутгийн олон үндэстэн ястан бослого тэмцлийг дэмжин  тусалснаар тэдний босогчид, нутгийнхан олон зуун иргэн Османы    захиргаанд    шилжин, нэгдсэн нь Дорнод Туркестан улс 1945 оны есдүгээр сард байгуулагдахад ихээхэн дэмжлэг болж, Оспан тэр улсын Алтай аймгийн даргаар томилогдсон юм.

Тагнуулын байгууллага, Ховд болон Булган сум дахь тагнуулын баг хилийн отрядын тагнуулын тасгууд, тэдний тагнуулчдын идэвхтэй оролцоо, далд фронтын дайчдын шуурхай ажиллагаа энэ үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр болжээ.

Гэвч 1946 оны дунд үеэс Оспаны зан хувирч, албан тушаалаа чамлан, ДорнодТуркестан улсын бүрэлдэхүүнээс гарч, тэр улсынхаа эсрэг дайсагнасан үйл ажиллагаагаа эхлүүлж, зэвсэгт мөргөлдөөн, тулалдааныг хийх болов. Оспан эрх мэдэлд шунаж. олз омог хайн, өөрийгөө хэт өргөмжлөх сэтгэлдээ автан салан тусгаарлах бодлоо хэрэгжүүлэхдээ мөн л урьдын дээрэм тонуулын ажлаа манай улсын эсрэг чиглүүлжээ. Тэр ч байтугай хуучин дайсантайгаа холбоо тогтоон 1000 ширхэг цай, 600 толгой бүс даавуу, дөрвөн сая долларын шан харамж аван, тэднээс "Шиньжааны Алтайн    хасгийн    эзэн    хаан.

цэргийн жанжин, баатар" гэсэн өргөмжлөл тушаач, тамга хүлээн авсан юм. Оспаны эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй урвамтгай байдлыг  Гоминдааан болон Америкийн тусгай а тбад овжноор ашиглан түүнийг урвуулан авсан юм. Ингэж нөхцөл байдал эрс өөрчлөгдснөөр Оспан болон Гоминдааныхантай дахин тэмцэх шаардлага гарч, Монгол Улсын баруун хязгаар нутагт аюул занал бий болов. 1946-1948 онд 10-100 хүртэл тооны Оспаны зэвсэглэсэн дээрэмчид хил зөрчин, иргэдийн мал, эд хөрөнгийг дээрэмдэх, баривчлан авч явах, алж хядаж байснаас гадна хилийн ойролцоо зэвсэгт бүлэг, Гоминдааиы цэргийн анги салбарыг байрлуулах, тэр ч байтугай улсын хилд нэвтрэн орж, харуулын пост цэргийн ангиа байрлуулах зэргээр Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулсаар байв. Зөвхөн 1947 оны зун, намрын удирдачид Оспаны дээрэмчид Булган, Алтай сумаас 100 гаруй адуу, 400 гаруй хонь, дээрэмдэн авч, хоёр иргэний амийг бүрэлгэжээ. 1947 онд Гоминдааны 220 гаруй хүнтэй цэргийн анги улсын хил нэвтрэн, Хужиртын голд суурьшсан, хилийн ойролцоо Оспаны цэргийн лагерь байгуулан. байлдааны сургуулилалт хийж, дээрэм түрэмгийлэлд бэлтгэж байлаа.

Оспаны болон Гоминдааны цэргийн түрэмгийлэл идэвхжсэн тул тэдэнтэй хийх тэмцлийг тус группын тагнуулчид явуулах үүрэг дахин хүлээлгэсэн юм. Ийм нөхцөл байдалд тэд Оснаны хүрээлэлд тагнуул суурьшуулан улмаар түүнийг зэвсэгт зарим бүлгийг Оспанаас салган, бутаргах, Гоминдааны цэргийн үйл ажиллагаанд байнга хянагч  тавьж байх суурин тагнуулчдыг байрлуулах, Оспанын талд тагнуул нэвтрүүлэн, үйл ажиллагаанд хянах, , ,түүний  зэвсэглэсэн бүлэглэлүүдэд Дорнод Туркестаны зэвсэгт отрядтай хамтарч болон дангаараа цохилт өгч устгах зэрэг зорилт тавин ажиллаж байв.

Оспан урваснаас хойш тагнуулынхан түүнийг Чоно хэмээн нэрлэж, түүний зэвсэгт түрэмгийллийн эсрэг үйл ажиллагаа явуулсан юм. 1946-1947 онд Оспаны нэлээд хүчирхэгжсэн зэвсэгт бүлэглэлүүдэд Үрэнгэ, Хумлага нарын хэдэн тагнуулчийг Булганы тагнуулын . баг бэлтгэн нэвтрүүлж, гол толгойлогчдын итгэлийг олсон байна. Зарим бүлэглэлийн казах иргэдээс Гоминдааны тал руу урвасанд дургүйцэн тэднээс салах үйл ажиллагаа явуулж байгаа болон зарим толгойлогч түүний удирдлагаас салж, Дорнод Туркестаны Далилханы отрядад нэгдэхээр шийдвэрлэж байгаа тухай суурин тагнуулчдын мэдээлэл ирж байжээ.

Дорнод Туркестаны зэвсэгт отрядууд Оспаны зарим бүлэгт хүчтэй цохилт өгсний дүнд бутран сарниж, дахин зохион байгуулалтад орж чадаагүй тухай мэдээ тагнуулын албанд иржээ.

1947 оны зургаадугаар сард манай хилд нэвтэрсэн Гоминдааны цэргийн ангийг нэн даруй хөөн гаргахын  тулд тулган шаардах бичиг гардуулах үүргийг биелүүлэх хүнийг тагнуулчдаас сонгон явуулахыг Э.Гэрэлчулуунд даалгасан юм. Тэрбээр Б.Бадам, Б.Чулуундай нарыг сонгон шаардлага  хүргүүлжээ. Гоминдааныхан Б.Бадмыг зэрлэгээр тамлан, хөнөөсөн байв. Манай цэрэг, тагнуулын баг, тухайлбал Б.Дүгэр, Т.Амарзаяа нарын удирдагчаар Оспаны хоёр бүлэгт цохилт өгчээ. Т.Амарзаяагийи баг Османы гол бүлэглэлийг гурван талаас нь бүслэн, дайралт хийх, хамгаалалтын 14 цэрэг, 40 гаруй зэвсэглэсэн хасаг дээрэмчнийг устгасан байна. Энэ дайралтад Оспаны бага эхнэр алагджээ. Энэ багийн ажиллагаанд хилийн отрядын дарга С.Банзрагч, сумангийн орлогч Ж.Нэхий зэрэг 12 хилчин оролцжээ.

 

Суурин тагнуул Тэсгэнбай, Авилга нарын нэвтрэн ажиллаж байсан Шар сүмд Алтайн казах иргэдээс 1000  гаруй нь, түүний  дотроос зэвсэглэсэн багийн олон хүн Оспанаас салж явсан байлаа.

Э.Гэрэлчулууны удирдсан Булганы багаас Шиньжааны нутгийн иргэднйн хүч, тусламжийг ашиглан Гоминдааны цэргийн зэвсгийн болон, шатахууны бааз, агуулах, тэдний ашигладаг зарим замыг дэлбэлэх, устгах, ажлыг гүйцэтгэж байв. Эдгээр арга хэмжээний дунд Оспаны гол хүчнүүд ялагдаж, бутран сална, Дачилханы цэргийн хүчнийхэнтэй нэгдэн нийлснээр тэрбээр томоохон дайралт, тулалдаан явуулах боломжгүй болсон юм.

. Ийм нөхцөлд Османыгустгах уу, эсвэл өөрт нэвтрэн түүнийг байнгын хяналтанд байлгах уу гэдгийг шийдэх асуудал бий болов. Ингээд Э.Гэрэлчулуун болон Ховд аймгийн хэлтсийн дарга Ц.Төмөр-Очир нар Оспаны дэргэд итгэл олон суурьших тагнуулчаар Ө.Сагаадайг сонгон бэлтгэжээ. Ө.Сагаадайг нэгэн хэрэгт сэжиглэн баривчилж хасгийн оргодол дээрэмчин бүлгийн нэгэн этгээдтэй хамт Ховд аймгийн шоронд хорьж мөрдөж шалгажээ. Ө.Сагаадай тэр этгээдтэй сайтар танилцаж шоронгоос оргон хил давж явах санал бодлоо хуваалцан түүний  итгэлийг олсон байна. Эхлээд тэр этгээд шоронгоос оргон хил даван хасгийн дээрэмчдийн бүлэгт нийлсний дараа Ө.Сагаадайг мөн оргуулан түүний хойноос явуулжээ.

Түгшүүр, аюул дагуулсан тэр жилүүдэд далд фронтын дайчдаа удирдсан Э.Гэрэлчулуун алдар гавьяатай, дайчин цогтой жинхэнэ эх оронч, эрэлхэг тагнуулч байсан юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.