2012.06.09

Түвдэд нэвтрэхийг хориглолоо

Өнгөрөгч даваа гарагт Түвдийн cap гаруй үргэлжилдэг Сага Дава гэх баяр эхэлжээ. 


Гэвч Хятадын Засгийн газар энэ долоо хоногоос эхлээд гадаадын иргэдийг тус бүсэд нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан байна. Эдийн засгийн талаасаа энэ нь цагаа олоогүй шийдвэр ч гэлээ Түвдийн салан тусгаарлах үзлийг дарахад чиглэсэн алхам гэдгийг олон улсын ажиглагчид хэлж байгаа юм.

Английн "Телеграф" сонинд бичсэнээр Бээжин дээрх үйлдэлдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн сарын сүүлчээр Лхасын Жохан сүмд өөрсдийгөө зулын гол болгосон хоёр ламын үхэлтэй холбоотой хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа юм.

Харин Си Эн Эн агентлагийн веб сайтад ''Гуравдугаар сарын сүүлчээр Түвдийн гучин долоон иргэн эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Хятадын эрх баригчид Бээжингийн аялал жуулчлалын товчоонд гадаадын жуулчдыг түвдэд аялуулахгүй байхыг анхааруулж байсан" гэж нийтэлжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.