Түвдийн байдал улам хурцадсаар байна
Өөрийгөө шатааж байгаа Түвдийн лам
2012.07.20

Түвдийн байдал улам хурцадсаар байна

Хятадын баруун өмнөд нутагт хоёр хоногийн өмнө бас нэг залуухан түвд лам өөрийгөө шатаалаа хэмээн Түвдийн Засгийн газраас мэдэгдэв.

Бээжингийн харгис, эзэрхийлэгч бодлогыг эсэргүүцэн биеэрээ cop залсан ээлжит тохиолдлын нэг нь энэ болжээ. Лувсан Лочин хэмээх 18 настай залуухан лам Сичуан мужийн Кантон Бархам хэмээх хотод засаг захиргааны байр руу алхаж явахдаа тэмцлийн ийм хэлбэрийг сонгож авчээ. Бархам хотын эрх баригчид, цагдаагийн газар энэ хэрэг явдалд тайлбар хийхээс татгалзаж байна.

Сүүлийн хэдэн сард түвдүүд оршин суудаг Хятадын бүс нутгуудад 42 хүн Бээжингийн бодлогыг эсэргүүцэн өөрсдийгөө шатаагаад байгаа юм. Бархам хотод түвдүүд жагсаж гол гүүрийг бүсэлж цагдаа нарын замыг хаасан аж. Ийнхүү тус хотод байдал хурцдаж түвдүүд болон хятад цагдаа нарын хооронд хэзээ мөдгүй мөргөлдөөн гарч магадгүй болов. "Түвдүүд зориглон босч Хятадын хүчний байгууллага түвдүүдийг баривчлахад саад болохыг оролдож байна. Тэд Түвдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харууллаа.

Түвдийг чөлөөлөх уриа дуудлага улам хүчтэй болж байна. Олон улсын хамтын нийгэмлэг тодорхой байр сууриа илэрхийлж, түвдүүд өөрсдийнхөө хувь заяаг шийдвэрлэх ёстой гэдгийг Хятадад хэлэх хэрэгтэй" хэмээн Лондон дахь Free Tibet байгуулагын тэргүүн, хатагтай Стефани Брижден мэдэгдэв.

Хятадууд Хималайн өндөр уулсын өргөн уудам нутагт эрх мэдэл, хяналтаа тогтоож, түвдүүдийн шашин, соёлын эрх чөлөөг хаан боогдуулж, устгаж байгаад түвдүүд зэвүүцэх нь аргагүй. Хятадад хамгийн том болох хан үндэстнүүд Түвдэд олноороо ирж суурьшиж буйг Бээжингийн Засгийн газар өөгшүүлэн мөнгөөр урамшуулсаар байна. Энэ урсгал түвдүүдийн соёл уламжлалд "хортойгоор" нөлөөлж байгааг түвдүүд илчилсээр байгаа юм.

Харин Бээжингийн эрх баригчид "Түвдүүд шашны эрх чөлөөгөө эдэлж, Хятадын эдийн засгийн өсөлтийн үр шимээр амьдрал нь ихээхэн дээшилсэн" хэмээн мэдэгдэж байна.

2012 оны 3-р сарын 26-нд Энэтхэгийн New Delhi хотод нэгэн Төвд залуу өөрийгөө шатаагаад гудамжаар хашгиран гүйсэн юм. Шалтгаан нь Энэтхэгт айлчилж байгаа хятадын удирдагчдын бодлогыг эсэргүүцсэн.

Тавдугаар сарын 27-нд буддист мөргөлчдийн томоохон төвийн нэг болох Лхас хотын төв дэхь Жохан сүмийн өмнө хоёр түвд өөрийгөө шатаажээ. Түвдийн автономит бүс нутгийн нийслэлд ийм хэрэг явдал анх удаа гарсан нь энэ юм. Хятад улс саяхан Түвдийн хямралтай бүс нутагт гадаадын жуулчдыг илүүтэй татахын тулд Лхас хотан аялал жуулчлалын төсөлд 30 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.