Дэлхийг аварсан хүн
Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров 1983 оны есдvгээр сарын 26-ны өдөр хvн төрөлхтнийг аюулт дайнаас аварсан юм.
2012.11.26

Дэлхийг аварсан хүн

Энэ өдөр Шинжлэх ухааны агуу нээлт ч юм уу? ямар нэгэн соёл урлагийн онцгой vйл явдал тvvхэнд тэмдэглэгдэж vлдээгvй билээ. Vнэн хэрэгтээ 1983 оны есдvгээр сарын 26-ны өдөр хvн төрөлхтөн аюулт дайнаас аврагдсан юм. Коммунист Орос, Капиталист Америкчууд бие биенийхээ эсрэг юу ч хийхэд бэлэн зогсч байлаа. Оросуудын хяналтад байдаг агаарын зурвасыг Солонгосын 269 зорчигчтой 007 дугаарын онгоц ялимгvй даван эргээд нисэв.

Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров АНУ, ЗХУ руу халдвал хариу арга хэмжээ авах бvхий ажиллагааг хянадаг байв.

Цэргийн ажиллагаа явуулж байна гэж сэжиглэсэн оросууд даруй пуужин харваж онгоцыг 5.5 км-ийн өндрөөс тэнгист унагажээ. Зорчигчдын дунд Америкийн сенатын гишvvн явсан бөгөөд дэлхий нийт уг vйл явдалд цочирдож, АНУ, Оросын авсан арга хэмжээг харгислал хэмээн нэрлэв. Хоёр улсын улс төрийн уур амьсгал ширvvсч Америкийн агаарын хvчин дайнд бэлдэж эхэлжээ. Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров АНУ, ЗХУ руу халдвал хариу арга хэмжээ авах бvхий ажиллагааг хянадаг байв. Гэнэт хяналтын дэлгэцэн дээр “эхэл” гэсэн том улаан гэрэл асчээ. 

Энэ нь Америк Орос руу халдлаа, хариу цохилт өг гэсэн дохио боловч хурандаа С.Петров хvлээхээр шийдсэн аж. Тvvний гарт бvх цаг vеийн хамгийн аюултай цөмийн зэвсгийн удирдлага байлаа. Нууц албаны тооцоолон бодох машины дэлгэцэн дээр Оросыг чиглэн Америкийн цөмийн таван пуужин ирж яваа гэх ослын гэрэл анивчив.

Хурандаа С.Петров гол товчлуурыг дарсан бол ЗХУ-ын КГБ-ын тэргvvн Юрий Андропов олон зуун сая хvнийг хэдхэн хормын дотор хөнөөх цөмийн пуужинг харвах тушаалыг буулгахад бэлэн байв. Харин туршлагатай хурандаа мэдлэгтээ бус мэдрэмжиндээ найджээ.

Тvvнд шийдвэр гаргах 2-3-хан минутын хугацаа байлаа.

Юуны өмнө тэрбээр цөмийн пуужингууд нэг баазаас бус харин дайсны бvхий л хvчнээс зэрэг ирэхийг тооцоолсон байна. Мөн тооцоолох төхөөрөмж ташаа мэдээлэл дамжуулсан байж мэднэ гэж боджээ. Удаан тээнэгэлзсэний эцэст хурандаа С.Петров сурсан бvхнийхээ эсрэг, өөрийн хөтөлсөн протоколынхоо эсрэг шийдвэр гаргаж гол товчлуурыг дарсангvй. Уг явдлын дараа хэргийг шалгах хороо мэдээлэл дамжуулагч сансрын хиймэл дагуул бvрэн чадлаараа ажиллаагvйг тогтоожээ. Ердөө цаг уурын тогтворгvй байдал цөмийн пуужин мэдрэгчийг хэлбэлзvvлсэн аж.

Хэргийг шалгах хороо хурандаа С.Петровыг ялласан ч vгvй, шагнасан ч vгvй. Гэхдээ нууц албаныхан тvvнийг байцааж, vvргээ умартсан хэмээн яллаж хэсэг хугацаанд хорьсон гэх баримт бий. Хожим хурандаа хэлэхдээ тvvнийг гавъяа байгуулсан хэмээн өргөмжилсөн бол цөмийн асуудал хариуцсан мэргэжилтнvvдийг vл хvндэтгэсэн хэрэг болох байсан гэжээ. 

Тvvний байгуулсан гавьяаг vнэлэн 2004 оны тавдугаар сарын 21-нд АНУ-ын Сан Франциско хотод төвтэй Дэлхийн Иргэдийн Холбооноос дэлхийн хvндэт иргэн цомоор шагнажээ.

Ертөнцийг санаандгvй шахам аварснаасаа хэдхэн сарын дараа Хурандаа С.Петров цэргийн албаа орхиж мод бэлтгэгч болов. Зарим хvн тvvнийг халагдсан гэдэг ч өөрөө цэргийн амьдралаас залхсан гэж даруухан өгvvлсэн юм. Дээрхи хэргийн дараа сэтгэцийн хямралд хvртэл орсон тэрбээр өдгөө Москва хотын захад орших Фрязино сууринд аж төрдөг аж. Ерээд оны эхэн vе хvртэл улсын нууцад тооцогдож байсан хурандаа С.Петровын тvvхийг тvvнтэй мөр зэрэгцэн алба хаасан хурандаа генерал Юрий Вотинцев анх нийтэд дэлгэсэн юм.

Тэтгэврийн хэдхэн рублиэр амь зуудаг ч тvvний гэрт талархагчдын хөл тасардаггvй гэнэ. Тvvнд өөрийг нь зорьж ирсэн олон зуун сэтгvvлчийн нэрийн хуудас хайрцаг дvvрэн бий. Тэдгээрийн ердөө гурав нь л Орос сэтгvvлчийнх аж.

С.Петров 2006 оны нэгдvгээр сард уг шагналыг 1000 ам.долларын хамт Нью-Йорк хотноо гардан авсан юм. Хvн төрөлхтнийг аварсан энэхvv эгэл хvний амьдралаас сэдэвлэсэн “Ертөнцийг аварсан хvн” нэртэй баримтат кино ч хийгдсэн байна. Хурандаа С.Петровыг барууны сэхээтнvvд баатар гэдэг. Харин өвгөн хурандаа “Би зvгээр л зөв газраа, зөв vедээ vvргээ гvйцэтгэсэн” гэж даруухан хариулт өгдөг ажээ.