АНУ-ын 20 муж улсынхаа бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ өгөв
АНУ-ын болон Техас мужын далбаа
2012.11.15

АНУ-ын 20 муж улсынхаа бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ өгөв

Өнгөрсөн долоо хоногт Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон. Гэтэл сонгуулийн дараа 20 мужийн 100 мянга гаруй иргэн амьдардаг мужаа тус улсын бүрэлдэхүүнээс хасах тухай хүсэлтэд гарын үсэг зуржээ.

Хүсэлтийг Цагаан ордны интернэт сайтын «Бид, ард түмэн» хэмээх хэсэгт байршуулсан байна

Энэхүү хүсэлтийг Цагаан ордны интернэт сайтын «Бид, ард түмэн» хэмээх хэсэгт байршуулсан байна. Энд хувийн хүсэлт, өргөдлөө гаргаж буй хүмүүс мэдээллээ байршуулдаг аж. Цуглуулсан гарын үсгийн тоогоор Техас муж тэргүүлж байна.

Тус муж 25 мянган хүний саналын босгыг давахад тун ойртжээ.

Хэрвээ гарын үсгийн тоо энэ босгыг давчихвал Цагаан ордонд хүсэлтийн талаар албан ёсоор хэлэлцэх ёстой юм. Техасчууд онгоцны буудал дээр зорчигчдыг шалгадаг гэх мэт хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буйд гомдоллож байгаа юм байна. Хүсэлт гаргасан ихэнх иргэн Обамагийн өрсөлдөгч асан Митт Ромнид санал өгсөн мужийнхан аж.

Тухайлбал, Техасаас гадна Луизиана, Монтана, Хойд Дакота, Индиана, Миссисипи, Кентукки, Хойд Каролина, Алабама, Флорида, Жоржия, Нью-Жерси, Колорадо, Орегон, Нью-Йорк мужийнхан АНУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусдаа улс болохоор шийджээ. Тус улсад хамгийн сүүлд Авраам Линкольныг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа буюу 1860, 1861 онд хэд хэдэн муж улсын бүрэлдэхүүнээс гарсан юм.Үүний дараахан иргэний дайн дэгдсэн билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.