Америк цэргүүдийг архи уухыг хориглов
Цусан дахь спиртийн хэмжээ нь 0,03 промиллиэс хэтэрвэл гадагш гаргахгүй байхаар болсон байна.
2012.12.04

Америк цэргүүдийг архи уухыг хориглов

Японы Окинава арал дахь Америкийн цэргийн баазын албан хаагчдад баазын гадуур согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Баазаас гарч буй цэргүүдийн спиртийн ундаа уусан эсэхийг нь шалгаж, цусан дахь спиртийн хэмжээ нь 0,03 промиллиэс хэтэрвэл гадагш гаргахгүй байхаар болсон байна.

Мөн баазын нутаг дэвсгэрт оройн 22 цагаас өглөөний найман цаг хүртэл архи дарсаар үйлчлэхийг хоригложээ. 

Цэргийнхэн согтуугаар гэмт хэрэг үйлдэх нь олширсон явдал баазын удирдлагыг ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт, машин барьж явсан согтуу америк цэрэг гурван машин мөргөсний өмнөхөн нэг албан хаагч айлын гэрт хууль бусаар нэвтэрснийхээ төлөө 100 мянган иенээр торгуулсан билээ. Мөн өнгөрсөн сард Америкийн хоёр усан цэрэг хүчингийн хэрэгт холбогдсон бол энэ сарын эхээр нэг цэргийн нисэгч бага насны хүүхэд зодсон хэргээр шалгагдсан юм.