Пхеньян АНУ-д хүрэх пуужинтай болсноо зарлав
2012.10.10

Пхеньян АНУ-д хүрэх пуужинтай болсноо зарлав

АНУ-ын нутаг дэвсгэр хүрэх алсын тусгалын пуужинтай болсныг Умард Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг аравдугаар сарын 9-нд тараасан мэдэгдэлдээ өгүүлжээ.  “Хойд Солонгосын стратегийн пуужинт хүчин америкийн байг зөвхөн Солонгосын хойгт ч биш Японд, Гуамын арлуудад мөн АНУ-ын эх газарт ч устгах чадвартай” гэсэн мэдэгдлээс нь Agence France-Presse иш татан дамжуулсан байна.

Цахилгаан мэдээний төв агентлагийн тараасан мэдэгдэлд пуужингуудын техникийн үзүүлэлтийн талаар өгүүлээгүй байна. Тив алгасан нисэх "Тхэпходонг-2" гэдэг баллистик пуужин нь л ийм үзүүлэлттэй байж болох талтай. Гэхдээ энэ пуужингийн сүүлчийн бүх туршилтууд амжилтгүй болсон билээ.

Өмнөд Солонгост пуужингийн цогцолборуудынхаа тусгалыг 300-800 километр болгон нэмэгдүүлэхийг АНУ зөвшөөрсний маргааш нь дээрх мэдэгдлийг хийжээ. Ингэснээр Хойд Солонгосын бүх нутаг дэвсгэр мөн Япон болон Хятадын газар нутгийн хэсэг Пхеньян пуужингийн тусгалд орно гэсэн үг юм.

Энэ жилийн гуравдугаар сард АНУ-гаас хүнсний тусламж авсан Пхеньян алсын тусгалын пуужингийн туршилтдаа хориг тавихыг зөвшөөрсөн юм. Гэвч дөрөвдүгээр сард нь БНАСАУ  америкчуудыг амлалтаа биелүүлээгүй гээд уг гэрээнээс татгалзаж буйгаа зарласан юм. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.