Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг нэмжээ
Цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаадаг. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг Засгийн газраас жил бүр тогтоодог. Энэ жилийн хувьд дүйцүүлэн хаах мөнгөн дүнг нэмсэн байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил хоёр сая 632 мянга 770 төгрөг болгон тогтоосныг гурван сая 400 мянга 750 төгрөг болгожээ. Энэ мөнгийг хугацаат цэргийн албан хаагчийн хангамж, хоол хүнс сум, галт хэрэгсэлд зарцуулдаг байна. Харин бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь дүйцүүлэн хаах мөнгөн дүнг нэмэхэд хүргэж байгааг албаны хүн мэдээлжээ.
Дашрамд дурьдахад гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсвэл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн, иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан, цэргийн жинхэнэ алба хаагаагүй хүмүүс заавал мөнгөн төлбөр төлөх гэнэ.
Улстөрийн тойм сонин