АНУ-ын тээвэрлэгч хөлгүүдийн байршил дэлхийн байдлыг тодорхойлдог
2012.03.19

АНУ-ын тээвэрлэгч хөлгүүдийн байршил дэлхийн байдлыг тодорхойлдог


  • “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөгт хэдэн спорт танхим, кофены газар, хий¬мэл да¬гуулын суваг, интер¬нэт бий. Мөн өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой аж.
  • “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөг гуравдугаар сарын 20 гэхэд Арабын тэнгист ирэх төлөвтэй талаар “Российская газета” мэдээллээ.
  • Одоо АНУ-ын 10 тээвэр¬лэгч хөлгийн гурав нь Персийн буланд байгаа нь дээрх мэдээллийг баталж байна.

Америкчууд Сири эсвэл Иранд цэргийн цохилт өгч болзошгүй талаар дэл­хийн хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд мэдээлж байна. АНУ-ын шинжээч Ричард Мейбери “Хэрэв дэлхий дахинд юу болж байгааг мэдэхийг хүсвэл та нар АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийн шил­жилт хөдөлгөөнийг ажигла. АНУ-д ийм хөлөг 10 бий. Эдгээр нь Вашингтон ямар асуудалд ач холбогдол өгч байгааг илтгэдэг” хэмээн мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг очсон газарт ямар нэг юм болно гэсэн үг. Түүнээс гадна Вашингтон эдгээр тээ­­вэрлэгч хөлгийн оронд атомын шумбагчдыг ил­гээ­дэг. Иймээс тэдгээрийг ч мөн анхааралдаа байлгах хэрэгтэй гэнэ.

Одоо АНУ-ын 10 тээвэр­лэгч хөлгийн гурав нь Персийн буланд байгаа нь дээрх мэдээллийг баталж байна. Тодруулбал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч­­ний “Карл Винсон”, “Ав­раам Лин­кольн” хөлөг хэ­дийнэ оч­чихсон, гурав дахь нь буюу “Энтерпрайз” тээ­вэрлэгч хө­лөг гуравдугаар сарын 12-нд Персийн буланг чиглэн Виржини мужийн Норфолк цэргийн баазаас хөдөлжээ. “Энэ нь АНУ Ирантай дай­тах гэж байгаатай хол­боотой байж болзошгүй” хэмээн цэр­гийн шинжээчид таа­маглаж байна.

“Энтерпрайз” тээвэрлэгч бол дэлхийн хам­гийн том байлдааны хөлөг. 342,3 метр урт, атомын най­ман реак­тор­той, 210 Мвт-ын хүчин чадалтай энэ хөлөг 1988 онд Иранд цохилт өгөхөд оролцож байжээ. Мөн Вьет­нам, Ирак, Афганистаны дайн гээд томоохон цэргийн ажил­­лагаанд бүгдэд нь оролц­сон.

Тэр бүү хэл, “Enterprise” хөлгийг сансрыг эзэм­­­­­шихэд ашиглажээ. Тус хөл­­гөөс 1962 онд АНУ-ын анхны астронавт Жон Глен­нийн нислэгийг ажиг­ла­сан. Алдарт хөлөг Хол­ли­вудын ки­нонд мөнхөрчээ. Том Кру­зийн тоглосон “Топ Ган” ки­ноны зургийг энэ хөлөг дээр авсан юм.

Багийн ги­шүүн 4000, нис­гэгч, тус­лах ажилтны тоо 1800. Энэ­хүү тээвэрлэгч хөлөг нэг удаа түлшээ цэ­нэг­лэн, сая гаруй миль туул­­­даг. Өөрөөр хэлбэл түлш нэмэлгүй 13 жил явах бо­­ломжтой. 451 сая дол­ла­рын өртөгтэй уг тээ­вэр­лэгч дээр одоо байл­дааны 60 онгоц, мөн олон нисэх тэрэг байгаа.

“Энтерпрайз” тээвэрлэгч хөлөгт хэдэн спорт танхим, кофены газар, хий­мэл да­гуулын суваг, интер­нэт бий. Мөн өөрийн гэсэн өдөр тут­мын сонинтой аж.

Хөлгийг пуужингийн крейсер, атомын шумбагч, да­­­­лавчит пуужин болон мин тээгчид, бусад хөлөг дагал­даж яваа гэнэ. “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөг гуравдугаар сарын 20 гэхэд Арабын тэнгист ирэх төлөвтэй талаар “Российская газета” мэдээллээ.

Дайн дэгдэж болзошгүй өөр нэг шинж нь Хятад, Франц, Канад зэрэг улс нэ­мэлт рейсээр Элчин сай­дын яамны дипломатч, ажилт­нууд болон иргэдээ Си­риэс яарал­тай нүүлгэн шил­жүүлж байгаа явдал юм. Нэмж өгүүлэхэд НАТО Ливи улсыг бөмбөгдөхийн өмнө иймэр­хүү явдал ажиглагдсан билээ.

Хятад улс ч мөн иргэдээ Сириэс олноор нь гаргаж дууслаа. Жилийн өмнө Сирид 5000 гаруй хятад бай­сан бол одоо 100 орчим хүн үлджээ. Тэд ажлын лаге­риуд, нефтийн тоног тө­хөөрөмжөө хамгаалах аж. Хятад улс Ливийн явдал давтагдахаас болгоомжилж байгаа бололтой. Учир нь тэр үед Хятад улс 36 мянган ир­гэнээ Ливиэс яаралтай нүүл­гэн шилжүүлэх гэж нэ­лээд сандарсан аж.

“The Start” сонины мэ­дээлснээр Канад, Франц, Их Британийн Элчин яам хаагджээ. Харин АНУ бүр хоёр­дугаар сард өөрийн ЭСЯ-аа хаасан. Францын “Air-France” авиа компани бүх рейсээ цуцалж, тусгай мэ­дэгдэл иртэл хойшлуулсан талаар Египетийн “Al-Ahram” сонинд бичжээ.

Эх сурвалж

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.