Израиль бүсгүйчүүд цэрэгт тэнцэхгүй бол шившиг гэж үздэг
2012.03.07

Израиль бүсгүйчүүд цэрэгт тэнцэхгүй бол шившиг гэж үздэг

 
  • Хамгийн сайхан нь цэр¬гээс халагдсаны дараа ха¬г¬ас жилээс нэг жилийн хугацаанд Таиланд, Америкт амардаг.
  • Мөн нэг жилийг дээд сур¬гуулийн элсэх шалгалтад /психометр/ бэлдэж өнгө¬рөө¬нө. Иймээс энд голдуу 25-30 насандаа дээд сургуульд сурдаг.
  • Онцлог нь Израилийн хүүхнүүд бусад орныхоос ялгаатай нь хувцасны моод энэ тэр гэж гүйдэггүй, энгийн, эвтэйхэн хувцасладаг.

Израилийн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил армид алба хашдагийг бүгд мэдэх байх. Тэд яг л эрчүүд шиг ав­то­мат үүрэн, нуувч ухаж, мөлхдөг.

Цэрэгт явахаас татгалзаж болохгүй, буруугаар ойлгоно. Хэрэв эрүүл мэндийн байд­лаар эр хүнийг байтугай бүс­гүйг цэрэгт аваагүй бол гэр бүлийн шившиг гэж үздэг. Эрчүүд гурван жил, бүсгүйчүүд хоёр жил алба хаадаг.

Израильд цэрэг хүнийг баатар гэж тооцдог. Иймээс бүгд л армид алба хаахыг мөрөөдөн, цэрэгт татагдах өдрөө тэсэн ядан хүлээдэг аж. Израильчууд дунд сур­гуулиа төгсөөд л цэрэгт яв­даг. Дараа нь цэргийн ка­зар­мад өнгөрөөсөн он жи­лүүдээ хамгийн сайхан гэж дурсацгаадаг.

Израилийн цэргүүд ца­лин авахаас гадна эцэг эхэд нь тэтгэмж олгодог. Со­­нирхолтой нь энэ улсын бүх хотод цэргийн гуанз бий. Ангиас гадуур яваа цэр­гүүд энд үнэ төлбөргүй хоол­лодог. Цэргүүдийг өөр га­зарт хооллохыг хатуу хо­риглодог ба зоогийн газарт хоол идсэн цэрэг шууд шо­ронд суудаг. Учир нь Из­раилийн эрх баригчид цэр­гүүдийг нь хордуулахаас бол­гоомжилдог аж.

Охид бүсгүйчүүд, мөн эр­чүүд цэргийн алба хаасан л бол бүх хаалга нээлттэй. Их, дээд сургуульд элсэх, ажилд орох гээд л. Цэргийн алба хаах хугацаанд долоо хоногт нэг удаа гэртээ харьдаг.

Эмэгтэйчүүд маш хүнд ав­томатаа гараасаа ч тавьж болохгүй, жорлонд ч авч ор­дог. Алдвал шоронд сууна. Из­раилийн бүсгүйчүүд ха­луун наранд элсэн цөлд ав­то­ма­таа үүрэн гүйхдээ тэсгэл ал­дан ээж рүүгээ утастаж уйлах тохиолдол бий. Гэх­дээ хэнд ч хаяад явна гэ­сэн ойлголт байхгүй, эх оронч үзэл тэгтлээ шингэсэн байдаг.

Хамгийн сайхан нь цэр­гээс халагдсаны дараа ха­г­ас жилээс нэг жилийн хуга­цаанд Таиланд, Америкт амар­даг. Амарч ирсний да­раа хоёр жил ажиллаж, дээд сургуулийн төлбөрөө олох ёстой.

Мөн нэг жилийг дээд сур­гуулийн элсэх шалгалтад /психометр/ бэлдэж өнгө­рөө­нө. Иймээс энд голдуу 25-30 насандаа дээд сургуульд сур­даг. Тэгээд 30 наснаас хойш гэр бүл зохиож эхэлнэ. Гэхдээ орчин үед ихэнх эмэг­тэй­­чүүд хэсэг хугацаанд өөрийн эрхээр амьдрахыг хүс­дэг болсон гэнэ.

Онцлог нь Израилийн хүүхнүүд бусад орныхоос ялгаатай нь хувцасны моод энэ тэр гэж гүйдэггүй, эн­гийн, эвтэйхэн хувцасладаг. Гэхдээ хайш яйш гэж хэлж боломгүй. Өөр нэг дүрэм гэвэл өдөр хавтгай ултай гутал ботинк углаж, өндөр өсгийтийг зөвхөн үдэш өм­сөнө. Израильчуудын өөр нэг онцлог бол хувцсаа индүүднэ гэж байхгүй. Ихэнх айл индүүгүй. Угаагаад л өмсдөг.

Израиль хүүхнүүд том бөгөөд гоё хөхтэй. Учир нь охидынхоо 18 насны ойгоор силикон хөх бэлэглэдэг зан­шил Израилийн гэр бүлд тогтжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.