Малид цэргийн эргэлт гарлаа
2012.03.24

Малид цэргийн эргэлт гарлаа

Баруун Африкийн Мали улсын армийнхан бослого гаргаж, Ерөнхийлөгчийнхөө ордныг эзлэн сайд нараа баривчилсан тухай "Синьхуа" мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгч Амадоу Тумани Таурегийн хаана байгаа эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд армийн удирдлагууд нь цэргийн эргэлт хийж буйгаа зарласан байна.

Тэд Ерөнхийлөгч болон түүний Засгийн газар улсынхаа хойд хэсэгт нүүдэлчдийн өдүүлсэн бослого мөргөлдөөний зогсоох талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаатай холбоотой аж. Ерөнхийлөгчийн ордныг эзэлснийхээ дараа тэд Ардчилал болон төрийг сэргээн байгуулах үндэсний хороог байгуулсан байна. Армийн командлагчид ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгчид төрийн удирдлагыг шууд шилжүүлэн өгнө гэж мэдэгджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг тэдэнд анхааруулсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.