АНУ Хятад улсыг шинэ баазуудаараа хүрээлэх гэж байна
2012.04.04

АНУ Хятад улсыг шинэ баазуудаараа хүрээлэх гэж байна

 
  • Афганистаны мансууруулах бодис дамжин нэвтрэх явдал Шинжаанд салан тусгаарлах үзэл санааг өөгшүүлэх санхүүгийн үндэс суурь болсныг Виктор Иванов тэмдэглэв.
  • Мансууруулах бодисыг бусад улсад нэвтрүүлж байгаа явдал сэтгэлий нь түгшүүлсэн мэтээр америкийн тал харуулж байна.

Орос, Пакистан, Хятад улсууд Афганистанаас гадагшаа гаргах мансууруулах бодистой тэмцэх гурвалжин байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна гэж Бээжинд мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих ОХУ-ын Холбооны албаны тэргүүн Виктор Иванов  мэдэгджээ. Одоогоос таван сарын өмнө Орос улс афганистаны мансууруулах бодистой тэмцэх цэрэгжүүлсэн анги салбарыг Төв Азийн таван улсад байгуулах тухай АНУ-ын санаачилгыг няцаасан юм.

Виктор Иванов мөн төслийн уг чанарыг тайлбарлан хэлэхдээ мансууруулах бодисын маш олон лаборатори Афганистаны хойд Бадахшанд байгааг дурдав. Чухамхүү эдгээр алс  бөглүү нутгаас афганистаны мансууруулах бодисын 90 хувь нь Кыргызстан, Тажикистан улсуудыг дамжин Орос улсад хүрч байна. Үлдсэн хэсгий нь Шинжаан руу явуулдаг. Афганистаны мансууруулах бодис дамжин нэвтрэх явдал Шинжаанд салан тусгаарлах үзэл санааг өөгшүүлэх санхүүгийн үндэс суурь болсныг Виктор Иванов тэмдэглэв.

 

Хойд Кавказын талаар ч тийм байна.Афганистаны хойд нутагт шилжээд буцаж буй  орон нутгийн омгуудтай холбоотой  пакистаны тусгай албадаас шуурхай мэдээлэл авна гэдэгт  Орос, Хятад улсууд найдаж байгааг тэрээр мэдүүлэв.Тусгай албадын хүчин чармайлтыг нэгтгэхээс гадна зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулах хэрэгтэй гэж Виктор Иванов үзэж байна.

 

Бээжин, Исламабад хоёртой үр бүтээлтэй түншлэж болно хэмээн Москва үзэж, афганистаны мансууруулах бодистой  хийх тэмцлийн хүрээнд Вашингтоноос санаачилсан үйлчилгээг эрс эсэргүүцэв. Тухайлбал, АНУ-ын баазын сүлжээг Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Туркмен улсуудад байгуулж, эдгээр улсын хүчний байгууллагуудаас шуурхай нууц  мэдээлэл авахыг санаачилсан билээ. Энэ нь цэрэг-улс төрийн үр нөлөөгөө бүс нутагт өргөжүүлэх гэсэн оролдлого гэж Улс төрийн технологийн төвийн захирал Сергей Михеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

 

«Мансууруулах бодисыг бусад улсад нэвтрүүлж байгаа явдал сэтгэлий нь түгшүүлсэн мэтээр америкийн тал харуулж байна. Урьд эл асууддлаар АНУ-д хандвал «бид талибуудтай л тэмцэж байна. Мансууруулах бодисын асуудлыг  та нар шийдвэрлэх ёстой» гэж хариулж байв. Одоо Афганистанаас явах цаг болсон учир  үлдэх учир шалтгааныг эрэж байна. Энэ бүс нутаг Хятад,Орос улсуудад шахалт үзүүлж, байгалийн нөөцэд хяналт тавихад нь нэн чухал юм. Үнэн чанартаа АНУ  Төв Азийн орнуудад нэвтэрч, цэргээ тэнд байлгаж, бүс нутгийн аюулгүй байдлын талаар мэдээлэл авч, Хятадыг цэргийн баазуудаараа хүрээлэхийг санаархаж байна» гэв.

Орос улс 2-р сарын сүүлээр Вена хотноо Парисын гэрээний форумын бага хурал дээр  АНУ-ын тус төлөвлөгөөг няцаав. Энэ нь Афганистанаас мансууруулах бодисыг гаргахыг эсэргүүцэх  олон улсын томоохон форум юм. Тэр үед манай орон АНУ-ын төлөвлөгөөг дэмжихээс татгалзахад Казахстан, Кыргызстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан улсуудыг итгүүлэв.

Гэсэн ч Вашингтон Төв Азийн орнуудад улам хүчтэй шахалт үзүүлэх болсон.Мөн сэдэв Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын гишүүн улсуудын тусгай газруудын удирдагчдын 3-р уулзалтад оролцогчдын анхааралын төвд  байлаа. Энэ уулзалтыг өчигдөр Бээжинд хийжээ. Байдлаас харахад америкийн шинэ шинэ бааз нутаг дэвсгэрт нь бий болох явдал бүс нутагт аюул учруулахад  хүргэнэ гэж Төв Азийн түнш орнуудыг Хятад улс итгүүлсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.