БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагын  ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Д.Тэрбишдагва: Монгол Улсын Шатар сайд
2012.11.29

БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагийн ерөнхийлөгч Пэк Хун Ги тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 28-ны өдөр  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал нь өнөөдөр нийгэмд тулгамдсан чухал асуудлын нэг. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд манай байцаагчдыг хэд хэдэн удаагийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамруулсан нь үр дүнгээ өгч байгаа учраас цаашид энэхүү сургалтаа үргэлжлүүлэхийг хүссэн.

Пэк Хун Гинд улсын хяналтын тэргүүний ажилтны цол тэмдгийг Шадар сайд Д.Тэрбишдагва гардуулан өглөө.

Мөн Монгол улсад төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 90 жил,  Мэргэжлийн хяналтын  нэгдсэн тогтолцоонд  шилжсэний 10 жил  тохиож буй энэ өдрүүдэд манай оронд айлчилж буй Пэк Хун Гинд улсын хяналтын тэргүүний ажилтны цол тэмдгийг Шадар сайд Д.Тэрбишдагва  гардуулан өглөө.

Ерөнхийлөгч Пэк Хун Гин Шадар сайдад талархалаа  илэрхийлээд,  манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа нь 2003 оноос эхлэлтэй. Иймд Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн төвийг нээхэд БНСУ-ын Засгийн газраас дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтойг энэ үеэр мэдэгдээд Засгийн газрын түвшинд дэмжиж ажиллахыг Шадар сайдаас  хүслээ.