Д.Ганхуяг: МАН үргэлж ямар ч аргаар сонгуульд ялах гэдэг намынхаа эрх ашгаас нэг удаа ухарч сонгогчдын эрх ашгийг дээдэлмээр юм
2011.08.17

Д.Ганхуяг: МАН үргэлж ямар ч аргаар сонгуульд ялах гэдэг намынхаа эрх ашгаас нэг удаа ухарч сонгогчдын эрх ашгийг дээдэлмээр юм

Чуулган завсарлаж төрийн ордон эзгүйрээд байгаа энэ үед УИХ-ын гишүүн Д.Ганхуяг УИХ-ын дэд дарга Г.Батхүүд нарийн тусгайхамгаалалтын газар нутгийн хилийн заагтөөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөнбарьсан. УИХ-ын гишүүн Д.Ганхуягтайөргөн барьсан хуулийн төслийнх нь талаар болонбусад асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Та чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ?
-Улсын баяр наадмын маргаашаас эхлээд долоон хоног Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын орчимд ээж дээрээ очиж амраад ирсэн. Түүнээс хойш ажил дээрээ ирэн, очин байна. Дараагийн чуулганд бэлдэх, тойргийнхоо зарим иргэдтэй уулзах зэрэг ажлыг амжуулж байна.
-Та УИХ-ын дэд даргад өргөн барьсан хуулийнхаа төслийн талаар ярихгүй юу. Уг хуулийн төслийг санаачлах ямар үндэслэл, шалтгаан байсан бэ?
-Энэ төсөл тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт өөрчлөлт оруулах зорилготой. Энэ хуулийн төслийг Баянзүрх, Налайх дүүргээс УИХ-д сонгогдсон Ч.Сайханбилэг, Ц.Батбаяр.З.Алтай нартай хамтран санаачилсан юм. Энэ төсөл батлагдсанаар Налайх дүүргийн 6-р хороонд байрлах Тэрэлжийн төв суурин, Баянзүрх, Налайх дүүргийн хооронд байрлах Баянзүрх дүүргийн 11 -р хороо Хонхрын "Туул Зөрлөг"-д амьдарч байгаа 566 өрх,1500 иргэн газраа өмчлөх эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм. Хамгийн гол нь дээрх хоёр газрын иргэд энэ газартаа 1950,1955 оноос хойш амьдарч байна. Нөгөө талаас энэ суурин газруудад засаг захиргааны нэгж болох Налайх дүүргийн 6-р хороо, Баянзүрх дүүргийн 11-р хороо нь 1981,

2000 онуудад Газрын тухай, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө байгуулагдсан байдаг.
Нөгөө талаас сүүлийн жилүүдэд Дархан цаазат Богд уулын ар, өвөр тал барилга, байгууламж, өндөр зэрэглэлийн орон сууцаар дүүрсэн байгааг бид бүхэн харж байгаа. Гэтэл эдгээр иргэд 1950,1955 оноос хойш энэ газартаа амьдарч байгаа ч тусгай хамгаалалтаас болоод газраа өмчлөх, эзэмших боломжгүй байсаар ирсэн.
-Төслийг Засгийн газар дэмжиж байгаа юу. Тусгай хамгаалалттай газраа багасгаад байвал байгаль орчин муудах юм биш үү.  Энэ талаарх төрийн бодлогыг шинэчлэх шаардлагатай юу?
-Засгийн газрыг төлөөлж салбарын БОАЖЯ-ны саналыг авч бүрэн санал нэгдсэн. Анх тусгай хамгаалалттай газрын хилд өөрчлөлт оруулах Налайх, Баянзүрх дүүргээс ирсэн санал 32.000 орчим га газрыг хамарсан байсан. Тэгээд БОАЖЯ-тай хамтарч ажиллан зөвхөн жилийн 4 улиралд иргэд нь суурьшсан хот суурин газар, мөн засаг захиргааны нэгж болох хорооны контор байрлах, дээр нь иргэд нь эдгээр хот сууриндаа газрын тухай багц хуулийг батлагдахаас олон жилийн өмнөөс амьдарч байгаа зэрэг үндэслэлийг баримталж, 296 га газар болгож бууруулсан. Энэ ч зөв л дөө. Өмнө нь яг ийм шалтгаанаар Хэнтий аймгийн Дадал сум болон Хөвсгөл аймгийн Ханх сумын төвийн газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргаж байсан.
Мэдээж үнэхээр байгалийн гоц үзэсгэлэнтэй дагшин газрууд төрийн хамгаалалтад байж болно.
Гэхдээ л үзэсгэлэнтэй газраа ч аль болох иргэддээ ойртуулах, эзэмшүүлэх, зохистой ашиглах бодлогыг гаргаснаар л тэр байгаль орчин найдвартай хамгаалагдсаар иржээ. Бид ойн тухай хуульд 2004-2008 оны хооронд ийм хэлбэрийн өөрчлөлтийг хийснээр тодорхой үр дүн гарч байгаа. Газар нутгаа зохистой, зөв ашиглах нь нэг иргэнд оногдох газар нутгаараа дээгүүрт орох манай улсын тухайд өрсөлдөх чадварын суурь үзүүлэлт юм.
-Удахгүй ээлжит бус чуулган зарлагдана гэсэн яриа байна. Гишүүдэд энэ талаар мэдээлсэн үү?
-Ямар нэгэн албан ёсны мэдээлэл алга. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Засгийн газар бэлэн болгож амжаагүй байх шиг байна.
-Хэрэв ээлжит бус чуулган хуралдах бол ямар асуудал хэлэлцэх бол?
-Уг нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, 2011 оны төсвийн тодотгол, Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцвэл зүгээр байдаг. Шалтгаан нь намрын ээлжит чуулганаар дараа жилийн төсвийн тухай хуулийг хэлэлцдэг тул өөр олон хууль хэлэлцэхэд цаг хүрэхгүй тал байдаг. Дээр нь Сонгуулийн тухай хуулийг дараагийн сонгууль болохоос 6 сарын өмнө хэлэлцэн шийдвэрлэсэн байх хуулийн заалттай.
-Улс төрчдийн анхаарлын төвд байгаа Сонгуулийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэх үү. Хоёр нам чуулган завсарлахаас өмнө энэ хуулийн төслийг хэлэлцэх байсан ч бас л тодорхой шийдэлд хүрэлгүй хойшлуулсан шүү дээ?
-Энийг маш хурдан шийдэх шаардлагатай. Иргэд ч 2012 онд төрөө ямар тогтолцоогоор хэрхэн сонгохоо эрт мэдэж авах, ингэснээр сонгууль шударга явагдахад томоохон түлхэц болно. Нөгөө талаас шинэ нэр дэвшигчдэд бэлтгэл хийх боломж нэмэгдэнэ. Уг нь сонгуулийн пропорциональ тогтолцоо бүхий хуультай болно гэж гэрээ байгуулаад Хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэтэл МАН-ын байр суурь өөрчлөгдөөд 2008 оны УИХ-ын сонгуулиар Монгол улс мажоритарын 26 тойрогт хуваагдаж байсан бол түүнийгээ улам жижиглэж 52:24 тойрогт хуваана гэсэн саналыг дэвшүүлсэн нь сонгуулийн хуулийг цааш хэлэлцэх боломжгүй болгосон. Уг нь хуулийг эрт хэлэлцэж дуусгах ёстой байсан. Оройтсоноос хууль батлалцах УИХ-ын гишүүд нь ч, намууд нь ч өөрийнхөө нөхцөл байдалд тохируулж сонгуулийн хууль, тогтолцоог шийдэх гээд байдаг. Энэ байдал мөн 2004-2008 оны хооронд давтагдаж сонгуулийнхаа хуулийг пропорциональ давамгайлсан тогтолцоогоор хийнэ гэж хуулийг хэлэлцэж явж байгаад эцэст нь МАН тохирооноосоо буцаж мажоритараар баталсан. Үүнээс болоод 2008 оны сонгуулиар маргаан гарч, 7-р сарын 01-ний өдрийн аюултай асуудал боссон. Үүнээсээ сургамж авахгүй байна гэхээр үнэхээр ёс зүйгүй байна гэж хэлэхээс өөр арга алга аа. Ер нь мажоритар тогтолцоо нь Монгол улсыг аймаг дүүрэгт хувааж цаашилбал УИХ-ын гишүүд нь жалга довноос буюу цөөхөн иргэдээс сонгогддог, пропорциональ нь бол УИХ-ын гишүүд нийт сонгогчдоос сонгогддог гэдгээрээ ялгаатай.Тиймээс АН пропорциональ давамгайлсан 50:26 гэсэн хувилбарыг гаргаж тавьсан.
-Танай нам сонгуулийн хувилбар дээр буулт хийсэн ч МАН өөрийн байр суурин дээрээ бат зогссон. Энэ нь улс төрд намын удирдах зөвлөлийн шийдвэр хүчтэй нөлөөлж байгааг илтгэж байна гэж ярих хүмүүс ч байна. Энэ талаар таны бодол?
-АН-ын шийдвэр бол Монгол улс, нийт иргэдийн эрх ашигт нийцэж байгаа. Пропорциональ давамгайлсан тогтолцоо бол сонгогчдын төрөө сонгосон сонголтыг илүү ихэд тусгаж, нийт сонгогчдын 60-аас доошгүй хувиар улс төрийн нам сонгуульд ялалт байгуулна. Мажоритар тогтолцооны сонгуулийн үед 50-аас илүү хувь авсан нам УИХ-д олонх болж, 50-аас 1,2 хувиар доош авсан нам нь цөөнх болж, тийм хэмжээний сонгогчид сэтгэл ханамжгүй үлддэг. Иймд пропорциональ тогтолцоонд суурилж сонгуулийн тогтолцоог шийдсэнээр төр иргэний холбоос бэхэждэг. Хоёрдугаарт, УИХ дээр нийт улс орны асуудалд анхаарал хандуулдаг гишүүд 50-аас доошгүй хувьтай байвал улсын хөгжилд чухал байна. Одоо бол ихэнхдээ тойргийн асуудал ярьсаар байгаад улс орны хэмжээний эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, боловсруулах үйлдвэр зэрэг том том салбарууд нь бүгд асуудлын үүр болсон байна. Нөгөө талаас төсөв, санхүүгийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах шаардлагатай байна.
Парламент дээр нэг аймгийн сургуулийн дээврийн засвар яриад сууж байна.

Эндээс 76 гишүүний эрх мэдлийг сааруулж аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байна.Өөрөөр хэлбэл Монгол улсын төсөв, санхүүгийн эрх мэдлийг 76-хан хүн биш 7000 хүн мэддэг болмоор байна. Иймд МАН үргэлж ямар ч аргаар байсан сонгуульд ялах гэдэг намынхаа эрх ашгаас нэг удаа ухарч Монгол улсын хийгээд нийт сонгогчдын эрх ашгийг дээдэлмээр юм. Одоо сонгогчид ямар нам нь хэний эрх ашгийг дээдлээд байна вэ гэдгийг ойлгодог болсныг мэдэрч ажиллах нь зөв байх.Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлэг УИХ-аар дууссаны дараа МАН- ын удирдах зөвлөл 52:24-ийг дэмж гэж УИХ-ын  гишүүддээ тулгасан гэж ярьдаг. Хэрэв тэгсэн бол явцгүй байна. Хэрэв хөгжилтэй оронд гэрээ, сонгуулийнх нь амлалт байсаар атал эрх баригч нам ийм шийдвэр гаргасан бол рейтинг нь навс унадаг жишиг бий.
-Сонгуулийн хуулийн зарим асуудал дээр намууд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа учир ард түмний санал асуулга явуулахаар шийдээд байгаа. Хоёрхон тоон дээр тохирч чадахгүй байгаа нь төр барьж байгаа хоёр гол улс төрийн намуудын чадварыг харуулж байна гэсэн яриа гарахад хүргээд байгаа шүү дээ?
-Сая дээр хэлсэн. Энэ нь УИХ-ын олонх нь сонгуулийн амлалт, гэрээнээсээ буцчихсантай холбоотой. Улсын эрх ашгаас давсан тохиролцоо байж болохгүй. Чадвар гэхээсээ илүү намын эрх ашгийг маш богинохон хүрээнд нийт иргэд, улсын эрх ашгаас дээгүүр бодож байгаатай холбоотой.
-Зарим хүмүүс Сонгуулийн хуулийг батлахгүй байгаа нь хуучин хувилбараар нь явуулах сонирхолтой хэсэг хүмүүсийн хийж буй үйлдэл хэмээн хардаж байна. Сонгуулийн хууль хуучин хувилбараараа явах юм болов уу?
-УИХ л шийднэ дээ. Гэхдээ хуучин хувилбараар явуулах боломж хомсдоо.
-Та хувь улс төрчийнхөө хувьд сонгуулийг аль хувилбараар нь явуулах нь дээр гэж бодож байна вэ?
-50:26 буюу пропорциональ давамгайлсан тогтолцоог дэмжиж байгаа. Өмнө нь намын мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчийг дэмжиж байсан бол пропорциональ тогтолцоо орсноор нэр дэвшигчдээс гадна намын нэрийг дугуйлахаар болж байгаа. Ингэснээр сонгогчид УИХ-ын гишүүдийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалт зөрчигдөх ямар ч үндэслэл байхгүй ээ.
-Хамтарсан Засгийн газар сайн муу хэлүүлэн. байж Оюутолгой, Тавантолгойг ашиглах гэрээг хийж байна. Энэ гэрээнүүд хэр сайн болсон гэж үздэг вэ?
-Эдгээр төслийг ганцхан хамтарсан Засгийн газар л хийгээд байгаа зүйл бишээ. УИХ ч хангалттай ажилласан. Хурдан эхлүүлэх гэдэг дээр бүх хүн санал нэг байсан. Оюутолгойн гэрээ сайн болоогүй. УИХ-ын 57-р тогтоолын дагуу хийсэн гэрээг хийсэн бол Монгол улс энэ төслөөс 50-иас доошгүй хувийн ашгийг нь авахаар байсан. Одоо бол энэ ашиг 43 хувьтай байгаа.
Эдийн засгийн тооцоонд 34 хувиа худалдаж авч байгаа хөрөнгө ба түүний хүү, менежментийн төлбөрийн 3-6 хувийг хасахаар тооцоо гардаг.
Саяхан УИХ-ын гишүүдийн шахалтаар "Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ"-нд өөрчлөлт оруулснаар Монголын талд нэг тэрбум.ам.долларын ашиг ирж байгаа гэсэн. Энэ ч их сүртэй зүйл биш. Айвенхоу Оюутолгойн лицензээр босгосон мөнгөө Монголд бүртгэлтэй Оюутолгой ХХК-д зээлдүүлэхдээ жилийн 11-12 хувийн хүүтэй зээлдүүлэх байснаа энэ хүүг 6.5 болгож бууруулахаар тохирсон гэсэн. Одоо нөөцийн төлбөрөө нэмэгдүүлэх, 57-р тогтоолын "хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмшлийн хувийг 50 хувьд хүргэх" гэсэн заалтыг хэрэгжүүлэх байдлаар хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт  оруулна. Энэ  талаарУИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газар ажиллаж байх ёстой.Тийм учраас бид гэрээнд   шүүмжлэлтэй ханддаг. Энэ төслөөс Монгол улс авах ашгаа 60-иас доошгүй хувьд хүргэх шаардлагатай. Зэс үнэд орох тусам хөрөнгө оруулагчийн ашиг нэмэгдэнэ. Оюутолгойн гэрээнээс Засгийн газар их сургамж авсан байх учиртай. Монгол улсад өөрийн гэсэн техник эдийн засгийн үндэслэл байхгүй. Дээр нь Фрийдланд гэж хүний бичсэн гэрээний төслийн учрыг нь сайн олоогүй байж тал талаас нь магтаад УИХ-д тулгаад байсан нь их буруу байжээ гэдгээ ойлгоо байлгүй дээ.
-Тавантолгойн гэрээнд алдаатай зүйлүүд байна гэдэг. Гишүүдэд энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй гэх юм?
-Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Тэр нь ч яах вэ Засгийн газар өөрөө хангалттай сайн хэлэлцэж байж УИХ-д оруулж ирнэ биз. Зүгээр хэвлэлээс харж байхад бас л УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу биш эсрэг яваад байх шиг харагдаж байна. Тэр урьдчилгаанд авна гэсэн мөнгө нь Таван толгойн тавны нэгтэй тэнцэх Ухаа худгийн 20 хувийн хувьцааны борлуулсан үнээс ч бага юм шиг. Нөгөө талаас 39-р тогтоолд Тавантолгойг хувааж болохгүй шүү. Хуваах тусам компаны  үнэлгээ, хувьцааны үнэ, хувьцааны ноогдол ашиг буурна шүү гэж хэлсээр байхад баруун, зүүн цанхи гэж яриад л байдаг.
Энэ ард түмэнд олгох хувьцааны үнэ, ноогдол ашгийг бууруулж болохгүй гэдгийг Засгийн газарт сануулмаар байна.
Тэр Солонгос Японы асуудал тэгээд шийдэгдэнэ биз. Бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал.Төмөр замын бодлогоо гаргахдаа гурав дахь хөршийн бодлогоо оновчтой гаргасан. Би түүнийг л хэлсэн. Засгийн газар Тавантолгойн асуудлыг шийдэхдээ Оюутолгойн 57-р тогтоолтой адил УИХ-ын 39-р тогтоолыг илт зөрчсөн байвал асуудал үүсэх нь ойлгомжтой. Энэ ардчилсан төрд чинь Засгийн газар хууль, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг биз дээ.
-Таны огцруулах санал оруулж байсан Д.Зоригт гишүүнийг намрын чуулган эхлэхээр дахин огцруулах санал тавина гэж Эрдэнэ гишүүн хэлж байсан. Та С.Эрдэнэ гишүүнтэй хамт дахин тэр саналыг тавих уу?
-Одоогоор бодсон, сэдсэн зүйл алга. Мэдээж УИХ хариуцлагагүй ажилласан улс төрийн албан тушаалтантай нэн тэргүүнд хариуцлага тооцдог байх ёстой биз дээ. Гэвч төр төмбөгөр ёс ёмбогор байж чадахгүй байна.
-Ер нь та хамтарсан Засгийн газарт ямар үнэлгээ өгч байгаа вэ. Таны бодлоор хэр ажиллаж байна?
-Өнөөгийн байдлаар АН-ын бүлэг " Онц муу" гэсэн үнэлгээ өгсөн байгаа.
-Хамтарсан Засгийн газар нэг их удахгүй тарна. Учир нь АН, МАН хоёр сонгуулиас өмнө ард түмний дунд нэрээ цэвэрлэхийг хүсэж байгаа. Тиймээс намар гэхэд тарах байх гэсэн таамаг ч байгаа. Энэ талаар таны бодол?
-Нам нэрээ цэвэрлэх гэдгийг хариуцлагагүй" ажилласан эсхүл улсын болоод ард түмний өмчийг идсэн уусан, зувчуулсан, хууль зөрчсөн хүмүүстэй хуулийн хариуцлага тооцох гэж ойлгодог. Тарах эсэхийг тааж хэлэх боломжгүй байна.
-АН хамтарсан Засгийн газарт орсноор нэр нь сэвтэж, ард түмний итгэлийг алдсан уу?
-АН-ын ҮЗХ одоогоос 3 жилийн өмнө олонхоороо энэ шийдийг гаргасан. Тиймээс хамтарсан Засгийн газрыг шахаж сайн ажиллуулах, болохгүйтэй нь хариуцлага тооцож ажиллах нь энгийн жишиг. АН-ыг сайн муу ажилласныг 2012 оны сонгуулиар ард түмэн дүгнэх ёстой.
-Та 2012 оны УИХ-ын сонгуульд дэвших үү. АН нэр дэвшигчдээсээ 50 сая төгрөг хурааж авч байгаа гэсэн. Та мөнгөө тушаасан уу?
-Намаас тогтоосон 50 сая-ын дөрөвний нэгийг нь тушаасан. Нэр дэвших эсэхийг манай нам шийднэ.
-Энэ жил бол сонгуулийн өмнөх жил. Тиймээс гишүүдээс ард иргэд их зүйл хийхийг шаардана. Та өмнөх сонгуулиар амлаж байсан амлалтуудаа хэр биелүүлж байгаа вэ?
-Мэдээж. 2008 оны сонгуулиар Намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд амласан. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ерөнхийдөө 80 хувь орчимд явж байна. Гэхдээ иргэддээ тайлангаа хүргүүлээгүй байгаа. Удахгүй хүргүүлнэ дээ. Манай тойрог чинь 90 гаруй мянган өрхтэй шүү дээ.
-Та "гишүүдийн" гэх тодотголтой нэг тэрбум төгрөгөө юунд зарцуулсан бэ?
-УИХ-ын гишүүд тойргийн төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг зарцуулдаггүй. Харин УИХ-дээр ямар зарцуулалтаар тойрогтоо төсөв татах вэ гэдэг саналыг гаргаж батлуулдаг. Энэ талаар Vip76. mn цахим хуудсан дээр тодорхой байгаа. Бүх тендерийг нь нийслэл, дүүргийн харилцах газар болон ажилтнууд зарлаж, хяналт тавьсан байга
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.