Г.Баярсайхан: УИХ ашиг сонирхлын зөрчлийн талбар болчхоод байна
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дээд хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
-УИХ-ын гишүүд нэг эгнээ лоббид автсан, уул уурхайн компаниудын гар хөл боллоо гэж дайрцгааж Зайна. Энэ асуудлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэх үү?
-УИХ-ын Ёс зүйн дэд хороо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Ёс зүйн дүрэм батлагдсан ч хэрэгжүүлэх механизм нь бүрэлдээгүй байна. Өөрөөр хэлбэл, тунхаглал төдий дүрэмтэй. Нэр бүхий гишүүдийн санаачлан өргөн барьсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг яаралтай баталж гаргахгүй бол энэ хороо бэлгэдлийн байдалтай ажиллаж байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд гишүүд ёс зүйн дүрмийг нулимж байна. Ер нь Монгол Улсын Их хурал ашиг сонирхлын зөрчлийн талбар болчхоод байгаа.
-Тийм гэж үү?
-Хоёрхон жишээг татъя л даа. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг цаг үеийн эрэлт шаардлагаар, дэлхий нийтийн байгаль хамгаалах хандлагыг анхаарч, хоёр намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхээр батлан гаргасан. Гэвч энэ хууль гарснаар гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг нь илчиллээ. Уул уурхайн салбарт лиценз эзэмшиж байгаа гишүүд, энэ салбарын компанийн хувьцаа эзэмшигч түшээдийн эрх ашгийг урт нэртэй хууль бөөндсөн учир цуцлуулахын төлөө улайран дайрч байна шүү дээ. Зарим нь уул уурхайн компанийн эздийн цацаж байгаа мөнгөнд автаж гар хөл нь болж байна. Энэ парламентад тодорхой бизнес сайн эрх ашгийг дээгүүр тавьж улайран хамгаалдаг нөхдүүд олон байна шүү дээ. Архины бизнесийг лоббидогч, нүүрсчин. шатахуун импортлогч компаниудын эрх ашгийг хамгаалагч гишүүд цөөнгүй бий. Нефтийн бүтээгдэхүүний хомсдол нүүрлэхэд бас эрх ашгийн зөрчил тод томруун харагдлаа.
ОХУ-аас нийлүүлж байгаа үнэ, Монголд худалдах үнийн зөрүүн дээр ажиллаж ашиг унагах гэсэн бүлэглэлийн сонирхлоос болоод нефтийн бүтээгдэхүүний хомсдолыг бий болголоо гэж би харж байгаа Энэ нь зохион байгуулалттай, зохиомол хомсдол. Гэвч шатахууныг импортлогч компаниуд зөрүүлээд тарифыг нэмж байна. Нефть боловсруулах үйлдвэр бариулахгүй байгаа нь шатахуун импортолдог компаниудын ашиг сонирхол түүнээс ашиг хүртдэг улстөрчдийн нөлөө ороод байгаагаас л болж байгаа шүү дээ. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульгүй учраас ийм бололцоог олгоод байна. Гадаадын орнуудад парламентын гишүүн нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан болон ашиг сонирхлын зөрчилтэй гэж бичиж өгсөн асуудалтай холбоотой зүйл хэлэлцэхэд санал өгөх эрхгүй байдаг, Юун лоббидсон хууль, тогтоолын төсөл санаачлаад батлуулах гэж гуйх байтугай тэр асуудлыг хэлэлцэх хуралдаанд ч ордоггүй юм Манайд тийм хориглолт алга. Нэр бүхий гишүүнийг сонирхлын зөрчлийн тухай хуулийн төсөл боловсруулаад өргөн барьсан ч хэлэлцэхгүй бараг хоёр жил болж байна, Ёс зүйн дэд хороогоо дэлхий нийтийн жишгээр. жинхэнэ утгаар нь ажиллуулья гэж байгаа бол энэ хуулийг баталж гаргах хэрэгтэй байна. Том мөнгөний амтыг мэдэрсэн гишүүд ёс зүйтэй байх. нийтийн эрх ашгийг эрхэмд үзэх гэдгээ умартаж байна. Бүр "ичих ч үгүй лоббигоо улайм цайм хийж, баглуулах гэж гүйгээд, дэмжиж байна гээд кноп дараад л сууж байгаа та нар харж л байгаа биз дээ,
-Тойруулж яриад байхаар нэр устай нь зарлачих хэрэгтэй юм биш үү?
-Ойрын үед Ёс зүйг! дэд хороо УИХ-ын гишүүдийн хууль батлахад оролцсон байдалд мониторинг хийж ашиг сонирхлын зөрчилтэй хэрнээ санаа өгч кноп дарсан гишүүдийн нэрсийг зарлана. Өчнөөн лицензтэй гэж сонин хэвлэлээр бичүүлээд байдаг нөхдүүд урт нэртэй хуулийг цуцлуулах гээд хуулийн төсөл өргөн бариад, гишүүдийг сэнхрүүлээд гүйгээд байгаа даг. Бас ноолуурынхаа бизнесийг дэмжүүлэх гээд ноолуурын салбарынханд хүү багатай, урт хугацаатай зээл олгох ажлын хэсгийг ахална гэж зүтгээд л. Харин Ерөнхий сайд С.Батболд миний эзэмшлийн "Алтай кашмер" компани энэ хөнгөлөлттэй зээлийг авахгүй гэж мэдэгдсэн нь улстөрчдөд ёс жудагтай байхыг үлгэрлэсэн хэрэг,УИХ-ын гишүүд бүгдээрээ ингэж чадахгүй байна.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд зургаан гишүүн хандаж хүсэлт, шаардлага тавьсан. Энэ асуудал тэгсхийгээд орхигдов уу эсвэл ажил хэрэг болж эхэлж байна уу?
-УИХ-ын дарга бидний тавьсан асуудлыг нааштайгаар хүлээж авсанд баяртай байгаа байгаль орчны асуудалд УИХ онцгой анхаарч урт нэртэй хууль, "Ус хөтөлбөрийг баталж гаргасан. Би нэг жишээ татмаар байна. 1990 ээд оны сүүлээр монгол улс ой модоо асар их хэмжээгээр огтлоод экспортод гаргаж байсан. Энэ төрлийн бизнес цэцэглэж хагас мафийн хэлбэрт шилжиж байсан гэдэг юм билээ. Тухайн орон нутгийн засаг захиргааныхан, аль хамгаалагч нь Хээл хахуульд автаж гарал үүслийн бичиг гэгчийг бөөнддөг болсон байна. Хэрэв энэ асуудалд цэг тавьж хуулиар хориглоогүй бол өнөөдөр бүх ойгоо хяргуулаад дуусах байсан биз.Тухайн үед нэр бүхий гишүүд мод экспортлохыг хориглосон сүүлийн төсөл оруулахад ашиг сонирхлын зөрчилтэй мод экспортлох бизнесийн цаад эзэд болсон гишүүд тийм хууль гаргуулахгүй гэж эсэргүүцэж байсан.
Тэдний салбарт олон хун ажиллаж байна. эдгээр залуучуудыг ямар ажлын байраар хангах юм.Улсын валютын санд тодорхой хэмжээний орлого оруулж байна гэж эсэргүүцсэн ч УИХ-ын олонх гишүүд байгаль орчноо хамгаалах, нийтийн эрх ашгийг харгалзан үзэж мод экспортлохыг хориглох тухай хуулийг баталж гаргасан юм.Тэглээ гээд Монгол Улсын валютын сан хоосроогүй, Харин ч ой модоо авраад үлдсэн. Айл болгоны хашаанд ажиллаж байсан хөрөө рам бүгдээрээ зогссон. Нөгөө залуучууд ч ажилгүй болж амьдралаа алдаагүй. Өөр бизнес эрхлэх нь эрхлээд, сурах нь сураад тэр хэсэг гишүүдийн хэлээд байсан шиг аюул нүүрлээгүй илүү дээ Дэлхий цээр мөнгө олох сая, сая арга байна.Тийм байтал заавал байгалиа сүйтгэн, ус мөрнөө ширгээж мөнгө олох ямар хэрэгтэй юм бэ. Үүний нэгэн адил урт нэртэй хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улс сүйрчихгүй. Уул уурхайн баялгаа тодорхой бодлоготойгоор ашиглаж, байгаль орчинд халбал багатай орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлж. хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой.Түүнээс хүссэн болгон хүрз барьж дайраад, цианит мөнгөн ус асгаад, голын усанд алтаа шигшээд. шалаанзаа урсгаад байж болмооргүй байна. Хууль бол хүн болгонд таалагдах албагүй. Олонхын эрх ашгийг хамгаалж байх нь чухал биз дээ 2.7 сая монголчуудын эрх ашгийг дээдлэх үү цөөн хэдэн алтны компаниудаа бодох уу гэдгээ шийдэх дээрээ тулаад байна даа.
-Та бүгдийн өргөн барьсан хүсэлт дотор нэг анхаарал татсан асуудал байсан. Алтны болон уул уурхайн том компаниуд Монголын хэвлэл мэдээллийг атгаж, хүссэнээрээ иргэдийн тархийгугаажбайна гэж. Үүнийг анхаарах хэрэгтэй байна гэсэн байсан. Үнэхээр тийм зүйл байгаа гэж үү?
-Уул уурхайн том, тив дамнасан компаниуд Мон гол Улсын хэвлэл мэдээллийн салбарыг үнэндээ атгачихлаа, Бүх хэвлэлийнхэнтэй гэрээ хийсэн байна. Урт нэртэй хуулийн талаар байр сууриа илэрхийлье гэхээр зарим хэвлэл дурамжхан байгаа төдийгүй боломжгүй гэж байна. Саяхан нэг сонины сэтгүүлч надаас ярилцлага авсан юм. Гэтэл редакци нь оруулахгүй, гаргахгүй гэсэн байна лээ. Бас урт нэртэй хуулийг цуцлах хэрэгтэй гэсэн суртал нэвтрүүлэг зай завсаргүй цацахаас гадна байгалиа хамгаалах байр суурь даа үнэнч байгаа гишүүдийг газар доогуур ор зохион байгуулалттайгаар муучилж байна. Сонин хэвлэл мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйд шууд төлөвлөдөг. Уул уурхайн гадны компаниуд хэвлэл мэдээллийг мөнгө өгч атгана гэдэг нь Монгол Улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож байна аа гэсэн үг. Мөнгөөр бүхнийг худалдан авч залж удирдаж болно гэж бодож байх шиг байна. Монголын баялгийг ухаж хөлжөөд эргээд гэр мөнгөөр нь хэвлэл мэдээллийн салбарынхныг худалдан авч, хүссэнээрээ дуулуулна гэдэг ямар аймшигтай байдал бий болсны илрэл.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаагийн нэг хэлбэр Энэ байдлыг УИХ-ын даргад хэлсэн. Уул уурхайн компаниуд Монголын нийгэмд болж байгаа идээ буглааг ил гаргаж тавих сэдэв рүү оруулахгүй, «мөнгөөр хааж байна, цөөхөн хэдэн сонин л дуугаа хориулахгүй үлдлээ гэж хэлсэн. Үүнийг онцгой анхаарч УИХ-аас ажлын хэсэг томилон судлах шаардлагатай байна, зохих хүчний байгууллагад ч чиглэл өгч шалгах хэрэгтэй гэж байр сууриа. илэрхийлсэн.Энэ асуудлаар зохих харьяа байгууллагын удирдлагад би шаардлага хүргүүлсэн байгаа.
-Тагнуулын байгууллагад уу?
-Сонин. хэвлэл мэдээллиин байгууллагууд гэрээ хийсэн гээд байх юм, ямар төрлийн гэрээ байгуулав энэ нь монголчууд бидний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад байгаа юм биш биз дээ гэсэн, Монголын хөрсөн доорх баялгийг авч ашиглаад түүнээс олж байгаа орлогынхоо тодорхой хэсгээр эргүүлээд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдан авч амыг нь бариад байх нь зөв юмуу гэсэн асуудал тавьсан байгаа. Үүнийг судалж үзэхийг зохих байгууллагад уламжилсан.Үүнийг онцгой анхаарч үзэх ёстой.
-УИХ-ын дарга энэ асуудлыг хэр хүлээж авсан бэ?
-Хэвлэл мэдээллийн асуудал дээр УИХ-ын өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна лээ.Та хэдийн ярьж байгаа зүйл ажиглагдаад байгаа ажлын хэсэг байгуулж судлах нь зүйтэй гэсэн. Урт нэртэй хуулиас үүдээд гишүүдийн ашиг сонирхлын зөрчил ялгарч харагдаж байна. Манай зарим гишүүд уул уурхайн компаниудын нөлөөнд автаад байгаа зүйл ажиглагдаж байгаа гэсэн УИХ-ын дарга уул уурхайн компаниудын байгаль сүйтгэсэн хохирлын хэмжээг тогтоогоогүй байж урт нэртэй хуульд нэмэлт оруулах асуудлын хэлэлцэх ёсгүй гэсэнд талархаж байгаа.Тиймээс бид бүгдтавьсан хүсэлтийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаа даа.