Ц.Даваасүрэн: Гол мөрөн ширгэвэл нөхөж баршгүй гарз болно
-Та туул голын тухай хууль санаачлах уу-
Энэ удаагийн “Та Туул голын тухай хууль санаачлах уу булангаараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонирхлоо
-Туул голыг хамгаалах хөдөлгөөн, аян өрнөж байгаа ч үр дүн гарахгүй байна.Тэгэхээр хамгаалалтын тухай хууль гаргавал яасан юм бэ?
-Зөвхөн ганц Туул гол гэж болохгүй. Манай орны усан санг бүрдүүлж байгаа голуудынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Бидний санаачилсан урт нэртэй хууль чинь л энэ бүхэнд чиглэж байгаа юм. Өнөөдөр Туул гол дээр хэчнээн карьер байгаа вэ гэдгийг мэдэх
хэрэгтэй. Энэ бүхэн Туул голыг хэрхэн сүйтгэж байна. Сэлэнгэ мөрний урсгалыг ч гэсэн энэ маягаар сүйтгэж, бохирдуулж байна. Энэ карьерийг буулгана гэхээр олон сая төгрөгийн алдагдал хүлээнэ гээд л байдаг. Гэтэл гол мөрөн ширгэвэл сүүлдээ нөхөж баршгүй, хэзээ ч дийлшгүй, ямар ч их хөрөнгө гаргаад сэргээж чадахгүй болох болно.Тиймээс үүнээс сэргийлж байгаа.Туул голыг хамгаалах хууль гаргах шаардлага бараг байхгүй. Энэ хуулиа л хэрэгжүүлчих юм бол болно. Энэ асуудал эрхзүйн хувьд бүрэн зохицуулагдаж байгаа юм.
-Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр учраас Туул голыг онцолж авч үзээд байна?
-Зөвхөн Туул гол, Улаанбаатар хот гэж онцолж үзэж болохгүй. Жишээлбэл, Сэлэнгэ мөрний сав газрыг дагаад олон мянган хүн байгаа.Тийм учраас бүхий л голоо бид хамгаалах ёстой. Харин хотжилттой холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт байхыг үгүйсгэхгүй байна.
-Хэрэгжихгүй байгаа юм бишүү?
-Хэрэгжүүлэхийг хүсэхгүй л байхгүй юу даа.Түүний ард мөнгө, бизнесийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас тэр.