Г.Баярсайхан:Хяналтгүй Засгийн газар зүгээр л шоуддаг юм байна
2010.09.15

Г.Баярсайхан:Хяналтгүй Засгийн газар зүгээр л шоуддаг юм байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч Г.БАЯРСАЙХАНТАЙ ярилцлаа.

-АН-ын лидерүүд мэдэгдэл хийгээд эхэллээ. Ардчилсан хүчний холбоо бол МАХН-ын захиалгаар ажилладаг байгууллага гээд л. Ер нь танай холбоо Монголоо шинэчлэх зорилгын цаана АН-ыг задлах үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш биз?

-Ардчилсан хүчний холбоо бол зүгээр л төрийн бус байгууллага. онгол Улсаа хөгжүүлье гэсэн зорилго өвөртөлж байгаа. Бидний товч, тодорхой байр суурь бол зөвхөн энэ. Түүнээс Засгийн газарт орох, эсвэл хамтарсан Засгийн газрыг нураана гэж Ардчилсан хүчний холбоо албан ёсоор байр суурь илэрхийлээгүй. Бидний илэрхийлсэн, хүсч байгаа зүйл бол Монгол Улсаа хөгжүүлэх. Түүний тулд нийгэмд бугшчихсан энэ идээ бээр, булхай луйврыг бодит байдлаар нь хэлж байгаа. Дан ганц шийдэх гарцыг нь яриад зогсохгүй шүүмжлэлтэй байр сууринаас ч хандаж байна. Ялангуяа, хамтарсан Засгийн газрын хамтарсан PR-ын үр дүнд өнөөдөр Монголд муу юм гэж алга болчихож. Бүх зүйл сайхан болж байна, сайхан байгаа гэж ярих боллоо. Гэтэл бодит амьдрал ямар байгаа билээ. Яг эсрэгээрээ байгаа шүү дээ. Тиймээс л бид нийгэмд хуримтлагдсан бүх зүйлд шүүмжлэлтэй хандаж байна. Гарцыг нь гаргахын тулд "Монголоо шинэчилье" гэсэн хэлэлцүүлэг явуулж эхэлсэн. Ингэж ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой юм билээ. Биднийг янз янзын өнцгөөр хараад байх шиг байгаа юм. Хэн нь МАХН-ын захиалгаар ажиллаж байгааг цаг хугацаа харуулах биз ээ.

-Тэгэхээр та АН-ыг хагалах нь гэсэн шүүмжлэлийг эрс няцааж байгаа юм аа даа?

-Мэдээж. Ардчилсан хүч-ний холбоонд Монголд ардчилсан хувьсгал ялахад гавьяа байгуулж байсан улс төрийн хүнд жингийн лидерүүд байна. Тэд хэзээ ч өөрсдийнхөө үзэл бодлоос ухарч байгаагүй. Энэ хүмүүс бол ардчиллын үнэт тулгуур зарчмаас ухарч байгаагүй, ухрах ч үгүй хүмүүс. Урагшаа л явах болно гэж би хувьдаа хардаг. АН талцлаа, хуваагдлаа гэж хараад байгаа хүмүүс өөр зүйлд анхаар л даа. Жишээ нь, манай намын удирдлага АН-ыг нэг бүхэл байх улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлж, гарцыг нь тодорхойлсон алхмууд хийх хэрэгтэй шүү дээ.

-Яаж тэр нөхцөлийг бүрдүүлэх юм бэ?

-Жишээ хэлье л дээ. Хоёр жилийн өмнө манай намын ҮЗХ хуралдаж хамтарсан Зас-гийн газарт орох шийдвэр гаргасан. Өнөөдөр хуралдаад тэр шийдвэрээ гаргавал бүгд дагаад л явна. Асуудлыг олонхиороо л шийддэг шүү дээ.Мэдээж олонхийн санал бодлоор асуудлыг шийдэж, бас шүүмжлэлтэй хандаж байгаа хэсгийнхээ байр суурийг сонсч байх ёстой. Наад зах нь Гүйцэтгэх зөвлөлөө тогтмол хуралдуулж, энэ мэтчилэн асуудлаа ярих ёстой биз дээ. Өнөөдөр ҮЗХ-ны гишүүд өөр бодолтой болсон байж болно шүү дээ.

-Нийгэмд нэг хүлээлтүүсчихээд байна л даа.Сонгууль дөхсөн болоод ч тэр үү АН сөрөгхүчний үүргээ гүйцэтгэхёстой гэсэн. ХамтарсанЗасгийн газар гэсэн нэрийн дор хариуцлагаалдагдаад байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Ер нь л бол 2008 оныУИХ-ын сонгуулиар ард түмэнманай намд үүрэг даалгаварөгчихсөн шүү дээ. Нэгэнтцөөнх болсон болохоор сөрөгхүчний үүргээ гүйцэтгэ гэж.Яахав, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болжхамтарсан Засгийн газарторсон. Гэхдээ би нэг л зүйлдсанаа зовж байгаа. Манайнам хэтэрхий МАХН-д уусчихаад байна. АН өөрийн цэнхэр өнгө буюу ардчиллын үнэтзүйлс болох шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх, улс төрийн хариуцлага хүлээлгэх байр сууриндаа бат хатуу зогсч чадахгүй байна. Хувьсгалт намыг дэндүү их дагах болж. Уг нь хамтарсан ч гэсэн бид өөрсдийнхөө өнгө төрхийг алдаж болохгүй биз дээ. Өнөөдөр МАХН, АН гэсэн хоёр намын дарга нэг л зүйл ярьдаг болчихсон. Бид өөрсдийн орой зай, итгэл үнэмшил, зорилгоо хадгалаад явах ёстой.-Ардчилсан хүчний холбооны зорилго бол Монгол Улсыг хөгжүүлэх гэж та ярианыхаа эхэнд тодорхой хэлсэн. Гэхдээ нэг зүйл асуумаар санагдпаа. Засгийн газар хамтарч байгуулсан болохоор зүйлс болох шударга ёсыг тог-тоох, авлигатай тэмцэх, улс төрийн хариуцлага хүлээлгэх байр сууриндаа бат хатуу зогсч чадахгүй байна. Хувьсгалт намыг дэндүү их дагах болж. Уг нь хамтарсан ч гэсэн бид өөрсдийнхөө өнгө төрхийг алдаж болохгүй биз дээ. Өнөөдөр МАХН, АН гэсэн хоёр намын дарга нэг л зүйл ярьдаг болчихсон. Бид өөрсдийн орой зай, итгэл үнэмшил, зорилгоо хадгалаад явах ёстой.

-Ардчилсан хүчний холбооны зорилго бол Монгол Улсыг хөгжүүлэх гэж та ярианыхаа эхэнд тодорхой хэлсэн. Гэхдээ нэг зүйл асуумаар санагдлаа. Засгийн газар хамтарч байгуулсан болохоор Оюутолгойн  гэрээ зурагдаж, Тавантолгойг ашиглах чиглэлгарч, төмөр замын их бүтээн байгуулалтэхэлж байгаа юм биш үү.Хамтарсан Засгийн газар байгуулсан болоодл энэ бүх ажлыг хийчихлээ гэж МАХН, АН-ынудирдлагууд мэдэгдээдбайгаа шүү дээ?

-Засгийн газарт үнэлэлт,дүгнэлт өгөх тухайд арай өөрөөр хандах хэрэгтэй л дээ. Хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүнд Оюутолгой,Тавантолгой, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг явууллаагээд байна. Мэдээж хэрэг энэ Засгийн газрын үед эдийнзасагт, геополитикийн хувьдчухал ач холбогдолтой олонгэрээгзурсан. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэрээнд гарын үсэг зурсан бол сайн л байна гэжхэлье. Гэхдээ энэ гэрээнүүдийг байгуулах, бодлого боловсруулах чинь Засгийн газрын хийх ёстой ажлын нэгл хэсэг шүү дээ. Өөр олон чухал асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ёстой. Хийсэн жаахан юмаа хийлээ л гээд суугаад байж болохгүй биздээ. Сая тойргийнхоо иргэдтэй уулзалт хийлээ. Ажилгүйдэл, ядуурал улам газар авсан байна. Иргэд төрийн байгууллагын хүнд суртал, авлига хээл хахуульд асах их дургүйцэж байна. Төрийн машинд дургүйцлээ илэрхийлэх хүн захаас аваад байна. Бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгааг юу гэж тайлбарлах вэ. Би хувьдаа Засгийн газрын жинхэнэ үйл ажиллагааны үр дүнг түүгээр л харж сууна.Авлига, хариуцлага тооцож чаддаггүй байдал газар авчихлаа. Ядуурал хэвээрээ, үгүй ээ улам газар авчихсан байна. Өмнө нь малын цувдайг бүтнээр нь авдаг байсан хүмүүс одоо граммаар авдаг болж. Ургамлын тосыг граммаар авдаг байсан ньхэвээрээ л байна. Ер нь бүх юмыг граммаар л авдаг боллоо. Шар өдөр, бор хоногийг энэ мэтчилэн өнгөрөөж байгаа хүмүүс улам олон болж байна шүү дээ. Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн хаана байна вэ. Би хувьдаа хэдэн гэрээнд гарын үсэг зурснаар нь биш, хэчнээн хүнийг ажилтай болгож, ядуурлыг хэрхэн буулгаснаар нь үр дүнг нь үнэлэх ёстой гэж үздэг.

-Засгийн газрыг хэтэрхий шоудаад байна гэж та хэлэх гээд байна уу?

-Тийм. Ерөөсөө л шоудаж байна. Саяхан дэлхий нийтэд зориулж PR хийлээ шүү дээ, говьд хуралдаж. Тэгвэл одоо Чингэлтэй дүүрэгт утааны голомтод хуралдаад өг л дөө, Засгийн газар. Гамшгийн бүс гээд зарлаад өг. Хүүхэд, хөг-шид, эмэгтэйчүүдэд хордлого тайлах 100 грамм сүү үнэгүй өгчих. Тэгвэл энэ Засгийн газар бодитой ажил хийж байна гэж харагдана.

-Гэхдээ л Засгийн газрын үйл ажиллагааныүр дүн үргэлж сайнааргарч байна юм биш үү.Ерөнхий сайд ч гэсэнэнэ талаар нэлээд ихярьж байгаа?

-Мэдээж ярих нь ажилхийх эхлэл. Бодлого гаргахынтулд, түүнийгээ тодорхойлохын тулд ярих хэрэгтэй. Нэгзүйл хэлье. Засгийн газар сайн ярьж байна, сайн гэрээнүүд зурлаа, сайн байна. Гэхдээ Засгийн газар өөрөө өөртөө дүн тавихгүй шүү. Тэр чинь шударга бус. Үр дүнг нь захын гэр хороололд цувдайг граммаар авдгаа больж байгаа эсэхээр хэмжинэ шүү. Түүнээс биш, би сайн ажиллаж байна гэж хэн ч хэлж чадна шүү дээ. Өнөөдөр энэ Засгийн газар УИХ-ын баталсан хуулийг ч хэрэгжүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуулийг одоо болтол хэрэгжүүлээгүй. Тэр асуудлаас болоод нийгэмд сөрөг нөхцөл байдал хүртэл бий боллоо. Сая буудалцаан боллоо шүүдээ. Уг нь Засгийн газар үүн дээр чармайлт гаргах ёстой юм. Тэгэхгүй бол эргээд нийгмийг хагалах зүйл руу явж байна. Даанч Засгийн газар хэтэрхий удаан байна.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Сайн хяналт л хэрэгтэй байна, энэ Засгийн газарт.

-Хяналтыг хэн, яаж тавина гэж?

-Манай нам л тавих ёстой.

-Ирэх сонгуулийг хүлээлгүй юу?

-АН-ын эрх ашиг бол ард түмний эрх ашиг байдаг. Бид Засгийн газарт хамтарлаа гээд шүүхийн шинэчлэл, хуулийн шинэчлэл гээд үнд-сэн шинэчлэлийн ажлуудаа хийж чадахгүй байна. Хийгдэх ч үгүй байх. Яагаад гэвэл, МАХН өөр ашиг сонирхолтой болохоор. Тэгээд ч хамтарсан Засгийн газрыг дагаад хамтарсан УИХ болчихоод байна шүү дээ.

-Бас танайхан хамтарчихсан болохоор дуугарч чадахгүй байгаа. Тийм үү?

-Ардчиллын тулгуур зарч-маа, үнэт зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд цаашид олонхи болох ёстой. Харин наана нь өөрсдийнхөө үндсэн байр сууриндаа сонгуулиас өмнө очих хэрэгтэй.



Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.