Г.Баярсайхан: АН ямар ч тохиолдолд амьд идэвхтэй байх хэрэгтэй
-Сүүлийн үед АН-ьшхан дотроо их бужиг-наантай байх болсон тухай их ярих болжээ. Үнэхээр танай нам до-тооддоо эв зүйгээ олж чадахгүй байна уу. Жирийн гишүүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-АН шат шатандаа ардчилсан, чөлөөтэй байдгийн нэг илэрхийлэл гэж хэлж болно. Тийм ч учраас ажил хэрэгч мэтгэлцээн маргаантай ширүүн хурал болдог уламжлал бий. Түүнээс дотооддоо эв зүйгээ олохоо байчихаад буй хэрэг ч биш юм. Жишээ нь саяхан хуралдсан ҮЗХ-ны хурлаар манай залуучууд ч нэлээн идэвхтэй байр сууриа илэрхийлж бай-сан. АН өөрсдийн амласан хүүхдийн мөнгө, эрдэнийн хувиа олгох асуудлаар онцгой анхаарах үүргийг намын удирдлагын түвшинд өгсөн. 2012 оны сонгууль ойртлоо. Нам бол улстөрийн хувьд дотоод гадааддаа идэвхтэй байх ёстой. Энэ утгаараа ирэх намар гэхэд ҮЗХ хуралдах ёстой гэж бодож байгаа. Мэдээж энэ хурал дээр өмнөх хурлын тайланг хэлэлцэж өгсөн үүрэг даалгавартаа дүн тавих болно.
-Ерөнхийдөө нам дотроо эв зүйгээ олохоо больсон учраас л ингэж ард түмнээр дараагийнхаа даргыг тодруулах гэж санал асуулга явуулж, мессеж тараагаад байгаа юм биш үү?
-Далдыг харж мэдэхгүй учраас тэр мессеж хаанаас гараад байгааг нь хэлж мэдэхгүй юм. Тэгэхээр энэ бүхэн улстөрийн хүчнүүд, фракц хоорондын тэмцэл явагдаж байгаагийн илрэл. Янз янзын л юм байгаа. Ер нь хаанаас ч нисгэсэн мессеж байж болно. Тэгээд ч АН ямар ч тохиолдолд амьд, идэвхтэй байх ёстой. Өнөөдрийн байдлаар онцгой идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлэхэд бэрхшээлтэй л байна. Тэгэхээр 2012 оны сонгууль ойртлоо. Тиймээс идэвхжих хэрэгтэй. Ингэж намын даргын асуудлыг ярьж эхэлж байна гэдэг нь 2012 оны сонгууль ойртсонтой холбоотой байж болох талтай. Хоёрдугаарт АН-ын даргын асуудал яригдаж байна гэдэг нь одоогийн удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагийн илрэл.
-Ард түмнээс санал асууж байгаа нь шударга, ардчиллын нэг хэлбэр үү?
-Мэдээж манай намын даргын асуудал дотоодын хэрэг. Гэхдээ хэнбугайг ч сонгосон ард түмэн арай өөр өнцгөөс нь харж магад. Энэ бол манай намын дотоод амьдрал гадна талд тодорхой хэмжээгээр тусгалаа олж байгаа нэг зүйл.
-Олгой хагаравч тогоон дотроо гэдэг биз дээ?
-Манай нам ямар ч асуудлаа аль ч тохиолдолд нээлттэй ярьдаг. Манай асуудлыг дотогшоо хагарахгүй, гадагшаа хагарч байна гэж шүүмжиллээ. Асуудлын гол нь манай бүх зүйл нээлттэй байдаг учраас гадагшаа гараад байгаа юм шиг харагдаж магадгүй.
-Намын дарга өөрчлөх асуудал дээр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл «2012 оны сонгууль дүн тавина. Туүнээс өмнө огцруулах шаардлага байхгүй» гэдэг байр суурьтай байдаг. Гэтэл одоо намын дарга өөрчилнө гэж хөдөлгөөнд ороод эхэллээ. Харин хариуцлагыгхэнтэйтооцох юм бэ гэдэг асуудлыг орхигдуулаад байх шиг санагдах юм?
-Энэ бол тухайн rишүүний бодол. Тэр хүнд Н.Алтанхуяг гэдэг нь асуудал биш, 2012 оны сонгуулиар АН-д ямар дүн тавих вэ гэдэг нь чухал зүйл болоод тэгж ярьсан байх. Гэхдээ энэ асуудлыг хувь хүн дээр тусгаж яримааргүй байна. Миний харж байгаагаар манай нам их олон зүйл дээр сул, дорой харагдах боллоо.Саяхан долдугаар сарын нэгний асуудал сөхөгдөн яригдахад албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Нөгөө талд нь АН ард түмнийг өмөөрөх нь үү гэж иргэд хараад хүлээгээд сууж л байгаа. Гэтэл онц дүн авахын тулд манай нам жижиг жижиг алдаа гаргасныгаа олж харахгүй байна. Хэдийгээр манай нам хамтарсан Засгийн газарт багтсан ч долдугаар сарын нэгний талаар албан ёсоор эмгэнэл илэрхийлэх байсан.
-Долдугаар сарын нэгний асуудлаар танай нам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч Ардчилсан хүчний холбоо чимээгүй өнгөрөөгүй. Ардчилсан хүчний холбоо ч гэсэн АН-ын нэг бүтэц учраас ялгаа байгаа юм уу?
-Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага болохоос АН-ын бүтэц биш. Хэдийгээр ТББ ч гэсэн гол хөдөлгөгч хүчин нь УИХ-ын гишүүд болохоор улстөрийн өнцгөөс тэгж харагдах байх л даа. Нөгөө талдаа Ардчилсан хүчний холбоонд жинхэнэардчилагчид байгааучраас АН-ын бүтэц гэж хардагдаж болох юм. Та бүхэн санаж байвал бид анхнаасаа долдугаар сарын нэгний үйл явдал болон хамтарсан Засагт орсон намын байр сууриас өөр бодолтой байгаа. Байгуулагдсан цагаасаа энэ тал дээр хатуу зогсох болно гэдгээ ч хангалттай хэлсэн. Бид-нийг АН-ын тасархай гэж харна уу, АХ-ний холбоо гэж харна уу, УИХ-ын гишүүн гэж харна уу, ямар ч байсан ард түмний талд үргэлж зогсох болно.
-Ардчилсан хүний холбоо ТББ гэж байгаа ч цаад утгаараа намын даргын суудлын төлөө гэсэн ганц зорилго л одоохондоо харагдаад байна. Нийгэмд ч тэгж ажиглагдах боллоо. Ийм явцуу хүрээн
д үйл ажиллагаа явуулах байсан бол ТББ байгуулах хэрэг байсан юм уу?
-АХ-ний холбоог дан ганц АН-ын даргын төлөө явж байна гэж байгаа хүмүүст хандаад хэлэхэд үнэхээр өчүүхэн сэтгэж байна гэдгийг хэлмээр байна. Бид арай алсын юм харж байна. Тэр нь АХ-ний холбооны гаргасан «Бүх салбарт шинэчлэл хийе» гэсэн уриа байгаа юм. Улстөрийг эрүүлжүүлье, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд бүх салбараа шинэчилье гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Зүгээр илэрхийлэх ярихдаа чухал биш, тухайн чиглэлд хандсан үйл ажиллагаа явуулах л зайгаа юм. Салбарыг шинэчлэх гээд хэлэллүүлэг хийж байна. Тэр зүхний илрэл нь салбар салбарын эрдэмтэн мэргэдийг цуглуулж эрдэм шинжилгээ, судалгааны загүй л ажиллагаа явуулдаг. Тийм болохоор бидний бодлого арав өөр. Үнэхээр шаардлагатай гэж үзвэл намын дарга байтугайг өөрчилж чадна.
-Гэхдээ та бүхний шинэчлэл улстөр дээр илүү эргэлдээд байна даа?
-Товчхондоо өмнө хэлчихлээ шүү дээ. Ардчилсан хүчний холбоо намын даргын төлөө явж байна уу гэвэл үгүй. Бидэнд арай өөр зорилго байна. Дахин хэлье. Намын даргыг өөрчлөх асуудал бол маш амархан.
-Амархан байсан юм бол ингэж нийгэм ямар нэгэн таамаглал хүлээлт үүсгэх шаардлага байгаа юм уу?
-Манай холбоонд улстөрчид, УИХ-ын гишүүд цугласан болохоор тэгж харагддаг байж болох юм. Бид
ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцдаг. Нам дотор юу нь болж юу нь болохгүй байгаа талаар чөлөөтэй
хэлэлцдэг. Нуугаад яах вэ, намын даргын асуудлыг ч ярина шүү дээ. Гэхдээ энэ бүгдээс илүү стратегийн гол гол юмаа ярьдаг. Монголыг шинэчилье гэдэг асуудлаа ч ярина. Үнэхээр намын даргыг солих шаардлагатай гэвэл ҮЗХ хуралдаад дорхноо шийдвэр гаргачихна. Ирэх намрын хурлаар яригдах асуудлыг урьдчилж
тааж хэлмээргүй байна.
-Олонх гэснээс АН-ын ҮЗХ-д Алтангадасфракц дийлэнх нь.Тэгэхээр намын даргыгогцруулах асуудал бас төвөгтэй болоод ирнэ.Асуудлын гол нь фракцхоорондынэртний тэмцэлдээнээс эхтэй юм биш үү?
-АН дотор фракцууд байдаг гэдгийг хэн хэнгүй л хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Байхгүй, энэ тэр гэж худлаа яриад яах юм. Бүх фракцууд өөрсдийгөө хамгийн олон хүнтэй нь гэж ярьдаг. Яг өнөөдрийн байдлаар аль аль фракцид хэдэн хүн байдаг талаарх тоог хэлэхэд хүндрэлтэй. Хамгийн гол нь миний баттай хэлэх юм бол АН доторх фракц хоорондын тэмцэл эрүүл саруул зүйл. Буруутгах ямар ч үндэс байхгүй. Тийм ч болохоороо засаг хамтрахад дэмжсэн гишүүд бас дэмжээгүй гишүүд ч байна. Хамтарсан Засгийн газрын талаар эерэг талыг нь ярьдаг, сөрөг талыг нь ярихгүй гишүүд ч байна. Гэвч аль фракцад хамаардгаасаа шалтгаалаад ярих зүйлээ хэлэх л ёстой. Жишээ нь Тавантолгой асуудал дээр янз бүрийн шүүмжлэл гардаг. Ерөнхийдөө төр өөртөө 100 хувь эзэмших нь сайн зүйл ч ард иргэдэд тараах хэлбэр нь ч юм уу, Монголын компаниудад эзэмшүүлэх гэрээ нь буруу гэх мэтчилэн нэг ёсондоо ажил хэрэгч зөв шүүмжлэл гарч байна. Энэ шүүмжлэлийг хүлээж аваад ажил хэрэг болгох тал дээр түлхүү ажиллах ёстой.
-Намын даргын асуудлыг олонхоороо шийднэ гэж байна. Гэхдээ миний ажигласнаар та намын дар-гадаа тийм ч сэтгэл хангалуун байдаггүй бололтой. Тэгвэл таны бодлоор АН-ын дараа-гийн даргыг хэн гэж нэрлэж чадах вэ?
-Шууд утгаар нь тэгж ойлгож болохгүй. Улстөрч хүний хувьд хэн нэгний нэрийг ч энд цохож хэлмээргүй байна. Мэдээж АН-ыг авч явах олон чадалтай улс-төрчид манайд бий.
-Намын даргынтухайасуудаляригдаж байгаа энэүед нэгэн сонинхарьцуулалт хиймээрсанагдлаа.МонголУлсын ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж одоогийннамын дарга ШадарсайдН.Алтанхуягхоёрыг туухайн жин дээр тавьж харьцуулалт хийх юм бол аль нь илүү жин дарах бол?
-Энэ хоёр улстөрчийн хувьд харьцуулагдаад байх зүйл биш. Тэртэй тэргүй тодорхой зүйл шүү дээ.
-Бас түүнийг Монголын улстөрд шинэлэг үзэгдэл болох зүйл гаргасан хүн гэдэг?
-2008 оны сонгуулийн дараа албан тушаалаа өгсөн нь Ц.Элбэгдорж даргын хувьд Монголын улстөрд ёстой шинэлэг үзэгдэл болсон. Хариуцлага хүлээж чаддаг улстөр гэвэл тэр л гэж хэлмээр байна.
-Ц.Элбэгдорж гээд ярьсан чинь сонгууль санаанд орлоо. Таныг энэ хүнээр пи ар хийж байж гарч ирсэн гэж ярьдаг?
-Би 2008 оны сон-гуулиар гал усан дундуур гараад ирсэн. Хамгийн их гүтгэлэг доромжлол над руу чиглэгдэж байсан. Тэр бүхнийг даваад гарсан. Тухайн үеийн намын дарга тэр үед надад асар их өмөг ' түшиг, эр зориг, үлгэр жишээ болж явсан. «Асар их дайралт ирдэг. Улстөрч хүн сэтгэлийн хаттай байх ёстой шүү» гэж зөвлөж хэлж байсан. Мэдээж тэр хүнээс сурах юм их бий.
-Тэр хүний хувьд онцлох зан чанар гэвэл?
-Улстөрийн асар их мэдрэмжтэй, дайчин чанартай. Ямар ч байсан миний ажигласнаар тухайн үед юунаас айх-гүй тэмцэгч зантай гэдэг нь алхам бүрт мэдрэгдэж байсан. Дол-дугаар сарын нэгэнд асар их айдас дарамт дунд иргэдийг өмгөөлж байр сууриа илэрхийлж байсан нь бас л улстөрч хүнээс гарамгүй зориг шүү дээ.
-Гэхдээ энэ үйлдлийгөдөөн турхиралт гэжтайлбарлах оролдлогонийгэмд ажиглагдажэхэлсэн. Өөрөөр хэлбэлтүүний хийсэн дээрхүйлдэл өөрийг нь ороожэхэлсэн шүү дээ?
-Долдугаар сарын нэгэнд одоо дүгнэлт өгөх арай эрт байна. Цаг хугацаа явах тусам бүх зүйл тодорхой болно.
-Тодорхой болох уу, улам бүдгэрэх үү?
-Цаг хугацаа явах тусам тодорхой болно. Үүнд би итгэлтэй байна.