Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулна
2010.03.30

Үндэсний хэмжээний хэлэлцүүлэг явуулна

Чөлөөт худалдааны хэлэлцээр, үнэ тариф, үндэсний үйлдвэрийг дэмжих тухай асуудлаар иргэд, олон нийт, судлаач, эрдэмтдийг  хамруулсан үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг ирэх сарын 9-нөөс эхлэн орон даяар зохион байгуулахаар болжээ. Тус хэлэлцүүлгийг Ардчилсан хүчний холбооны Эдийн засаг, гадаад бодлогын зөвлөлөөс зохион байгуулах юм байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн ахалдаг энэ бодлогын зөвлөл нь улс орны гадаад байдал, эдийн засгийн хөгжлийн асуудлаарх бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулахаар ажлаа эхэлжээ.

Энэ онд тус бодлогын зөвлөл эдийн засгийн бодлогын хүрээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, төсвийн төвлөрлийг сааруулж, үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, эдийн засагжсан гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дашрамд сануулахад “Монголоо шинэчилье” уриан дор ард түмний дэмжлэгийг хүчтэй авч байгаа Ардчилсан хүчний холбооны дэргэд зургаан бодлогын зөвлөл ажилладаг. Бодлогын зөвлөлүүдийн улсынхаа хөгжлийн гарцыг тодорхойлох хэлэлцүүлэг ирэх сараас ийн эхлэх бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.dcu.mn вэб сайтаас авах боломжтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.