2010.03.11

Шинэ Улаанбаатар төлөвлөгөөг санал болгов

Өчигдрийн Ардчилсан хүчний холбооны салбар хуралдаануудаас хамгийн их анхаарал татсан нь "Шинэ Улаанбаатар" гэсэн салбар хуралдаан байв. Тус хуралдааныг Удирдлага, бодлого судлал хүрээлэнгийн захирал, доктор Т.Лхагваа удирдаж, үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, хавсралт илтгэлүүдийг НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Т.Ариунболд, НИТХ-ын тэргүүлэгч Э.Тамир нар тавив.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Шинэ Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ардчилсан Монголын хөгжил дэвшлийн өнгө төрх" сэдэвт илтгэлдээ:

Хархорин хотыг Өгөдэй хаан 1235 онд 15жил барьж Монголын нийслэл хэмээн зарласнаас хойш эдүгээ 765 жилийг үджээ. Найман зууныг дамнасан түүхийн нугачаанд Монголын нийслэл нүүж суусаар бидний оршин буй дөрвөн уулын дунд байршсан билээ. 1911 онд Богд хаан шашны төв байсан өргөөг Нийслэл хүрээ гэж зарлигдсанаас хойш яг 100 жил болж байна. Иймд Чингисийн эзэнт гүрний нийслэл үүссэн өнө эртний уламжлалыг зөвхөн монголчууд бид л өнөө үед дэлхий ертөнцөд дуурсгаж явах түүхэн хариуцлага оногдож байлаа. Одоогийн нийслэл хотын өнгө, төлөв хоёр дэндүү зөрчилдөж байгааг анхаарахгүй байж >олохгүй.

Эдүгээ Монгол Улсын нийслэл нь улсынхаа хамаг бэрхшээл, хар барааныг хуримтлуулсан, хүмүүсийн бөөгнөрөл болон байна гэхэд хилсдэхээргүй байна. Үнэндээ улсын сууж, хорт утаа, автомашины түгжрэл, үнийн өсөлт зэрэг тааламжгүй орчинд бухимдан өдөр сарыг өнгөрөөж байна. Энэ нь хот нийслэлийн талаарх төр засгийн ердийн бодлогын нийслэл маань дэлхийн жишгээс үлэмж өөр дүр төрхтэй болсон байна. Нийслэл хотод нийт иргэдийн 60 шахам хувь нь шахцалдан хүрээнд санаа амарлингуй байх боломжгүй болсныг харуулж байна. Үүний тулд дараахь үндсэн хэдэн асуудалд та бүхний анхаарлыг хандуулъя. Хот өөрийн өмчийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн өмчийн менежментийг өөрчлөх, үхмэл байр сав шавааралдуулахаас татгалзан эдийн засгийн чадамжтай өмчийг шинээр бий болгох, хотын хөгжилд шинэ чанар, үр ашиг авчрах төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр буй болгоход чиглэсэн санхүүгийн корпораци байгуулах, хотын хөгжлийн бонд гаргах ур дүнтэй менежмент хийвэл шинэ хандлагын эхлэл болно.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсч байхад хүн амын амьжиргаа өсдөггүй, бараг л доошилдог гаж үзэгдэл нийслэлд хамаарна.

Энэ асуудлын хүрээнд дор дурдсан арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм. Үүнд:
  1. Нийслэлийн эрх хэмжээний хүрээнд бонд гаргах эрх нэгэнт хуулиар олгогдсон байгааг ашиглах. Бондыг ашиглах хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтын сан буй болгох, нийслэлийн өмчит томоохон хувьцаат компани байгуулж хувьцааг нь арилжих, шинжлэх ухаан технологийн парк байгуулах
  2. Төсвийн хөрөнгийг нэн оновчтой зарцуулах, ингэхдээ нийслэлийн хүн амд үзүүлдэг дэд бүтцийн голлох үйлчилгээг эрхэлж буй цахилгаан, дулааны чиглэлийн мэргэжлийн байгууллагуудыг хотын удирдлагын бүтцэд оруулах, мөн нийслэлийн өмчийн үйлдвэрийн газрын удирдлагуудыг ТӨХ-ноос бус, нийслэлээс томилон ажиллуулдаг болох, нийслэлийн өмчийн оролцоотой "Улаанбаатар банк", "Улаанбаатар даатгал" компаниудыг үндсэн зорилгод нь нийцүүлэн хотын хүрээлэлд ажиллуулах, нийслэл дэх үл хөдлөх хөрөнгийн татварыг өрөө төвлөрүүлэн зарцуулдаг болгох
  3. Тээврийн үйлчилгээний логистик үйлчилгээг зохион байгуулах
  4. Татварын чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх. Татварын багц хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үр дүнгээс хамаарч өсдөг Орлогын албан татвар, НӨАТ, Онцгой албан татваруудыг улсын төсөвт төвлөрүүлж, тээврийн хэрэгслийн хураамж, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, мал бүхий иргэдийн, нохой, бууны зэрэг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлогууд нийслэл дүүргийн төсвийг бүрдүүлдэг. 2009 оноос хүн амын орлогын албан татварыг орон нутгийн төсөвт оруулахаар хуульд өөрчлөлт оруулсан боловч нийслэлийн уг орлогын 62.7 тэрбум төгрөгийг буцаан улсын төсөвт төвлөрүүлэхээр хуульчлагдсан.
  5. Нийслэлийн хэт төвлөрлийг задалж, регионал хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн төвүүдийг шинээр зохион байгуулах, төмөр замд суурилсан нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэх, төмөр замын буудлуудад түшиглэсэн хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, гэр хорооллын нөхцөлийг эрс өөрчлөх.

Региональ хөгжлийн онолын хүрээнд авч үзвэл Налайхыг аж үйлдвэрийн парк, ачаа тээврийн, Багануурыг эрчим хүч, нүүрс, хими барилгын материалын үйлдвэрийн, Бага хангайг хөдөө аж ахуйн болон энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрийн, Жаргалант, Сонгино, Туулын бичил бүсийг эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй, арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн, Аргалантыг суурьшлын шинэ бүс, агуулахын аж ахуйн төвүүд болгохоор баримжаалан хөгжүүлж болох юм.

“Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн зорилтууд"-д 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 6.8 сая төгрөгт хүргэх, ядуурлын түвшинг 17.0 хувь болгон бууруулах, ажиллах хүчний оролцооны түвшинг 70 хувь болгож өсгөхөөр тусгагдсан. Нийслэлийн эдийн засаг санхүүгийн чадамжийг эрс өсгөхгүйгээр дээрх зорилтыг хангах ямар ч бололцоогүй юм" гэв.

Хэдийгээр богино хугацаатай болсон боловч уг хурлын үеэр олон санал шүүмжлэл гарсан бөгөөд цаашид улам боловсронгуй болгож УИХ-д өргөн барих аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.