2010.01.28

Д.Ганхуяг: Ардчилсан хүчний нийгмийн захиалга

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн З.Энхболд, С.Эрдэнэ нар Ардчилсан хүчний холбоо байгуулахаар анх тохиролцсон гэсэн. Танд хэзээ хэлэв?

-Эхнээсээ хамт байсан. Би Социалдемократ намын 1991 оны гишүүн. 2001 онд Ардчилсан хүчний намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулсан. Мэдээж Социалдемократ нам ч Ардчилсан намд нэгдсэн. Энэ утгаараа З.Энхболд, Д.Одхүү бид гурав нэгэн үе "Алтан гадас" фракцад байлаа.

-Та гурав "Алтан гадас"-аас яагаад дайжчихсан юм бэ?

-З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр намын даргад өрсөлдөөн биз дээ (инээв). Тэр үеэс л ер нь Фракц солигдох, шинэ фракц үүсэх асуудал бол улстөрд байнга явагддаг эрүүл үзэгдэл.

-Тэгээд л З.Энхболд гишүүн гомдож хоцорсон хэрэг үү. Ер нь Ардчилсан намын төлөөллийг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс  гаргаж, МАХН-д хариуцлагыг үүрүүлэх нь. Та бүхний гол зорилго уу?

-Тийм юм байхгүй ээ. Н.Алтанхуяг намын дарга болсон. Ингээд сонгуулиар УИХ-д хангалттай олонх болсон МАХН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Иймээс парламентын ардчилал бүдгэрсэн. Өөрөөр хэлбэл эрх баригч болох олонх, тэр Засгийн газарт улс орны эрх ашиг, иргэдийн байр сууриас хяналт тавих, бодлого өрсөлдүүлэх, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүрэг бүхий хүчтэй цөөнхгүй болсон. Тиймээс Засгийн газарт ороогүй УИХ-ын гишүүд энэ үүргийг гүйцэтгэх шаардлагатай болно биз дээ. Энэ утгаараа л эрх баригчдын алдааг нь засах залруулах, шүүмжлэлтэй хандах зэргийг санасанд хүрэхгүй ч хийж байгаа санаатай. Ер нь Засгийн газрын УИХ-д оруулж ирж байгаа бодлого, хуулийн төслүүд чанарын хувьд маш хангалтгүй байгаа. Үүнийг та бүхэн мэдэж байгаа.
Гэхдээ ер нь шуудхан хэлэхэд хамтарсан Засгийн газрыг унагаах санаархал бидэнд байхгүй. Энэ Ардчилсан хүчний холбоо ТББ-ыг үүсгэн байгуулагч З.Энхболд, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Г.Баярсайхан Д.Одхүү, Н.Батбаяр, Л.Болд, Х.Баттулга, Ц.Оюунгэрэл бидэнд нэг л зарчим байгаа. Энэ улсын, намын, хувийн эрх ашгийн эрэмбийг хэзээ ч алдахгүй гэсэн. Харин хамтарсан Засгийн газар хариуцлагагүй байдлаа засахгүй бол хэзээ ч, хэнтэй ч хариуцлага тооцдог нь ардчилсан нийгмийн жам.

-Ер нь та хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд жаахан сэтгэл дундуур байна уу даа?

-Тийм. Гэхдээ тэр 2008 оны УИХ-ын сонгуулийн дараагаар хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр нь зарим талаараа зөв байсныг үгүйсгэхгүй. Хамтарсан Засгийн газрууд Оюутолгойн гэрээг баталсан, Тавантолгойн ордын 15 орчим хувь болон Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэмж муутай төмөр замын лицензийг нэг ч доллар авалгүй ганц нэгхэн хувийн компанид олгосон зэрэг хэдэн том шийдвэрийг гаргасан.
Гэхдээ одоо ч анхны яриагаараа бол хамтарсан Засгийн газрын үед хийх ажил их байна. Сонгуулийн тухай багц хууль, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд газруудыг эдийн    засгийн эргэлтэд оруулах, төсвийн багц хуульд дорвитой өөрчлөлт оруулах зэрэг. Ер нь УИХ-д олонх, цөөнх байсан ч заавал хамтардгийн шалтгааныг ойлгоход заримдаа хүнд байдаг. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй орнууд ихэнхдээ л олонх, цөөнхөөрөө явж ирсэн. Улстөрчид эрх ашгийнхаа эрэмбийг барьдаг, дээр нь бодлогын шийдвэр гаргах процесс, мэтгэлцээнийг нь сонгогчдод ил тод байлгаж чадвал асуудал байхгүй. Эдгээр орны хөгжсөн гол шалтгаан нь оновчтой төрийн бодлогын төлөөх ил тод, өрсөлдөөн мэтгэлцээнд байсан гэдэгтээ маргах хүн байхгүй ээ. Хамгийн гол нь энэ бантангаас болоод хариуцлагагүй байдал улам газар аваад байгаа нь хүнд асуудал болоод байна.

-"Алтан гадас"-ынхан "Бид байгаагүй бол Ардчилсан нам байхгүй л байх байсан. М.Энхсайханыг дагаад МАХН-д уусах байлаа" гэж байна?

-Иймэрхүү үе байсан. Гэхдээ өнөөгийн "Алтангадас"-ыг бүрдүүлж байгаа хүмүүс дангаараа хийсэн гэвэл үнэнд нийцэхгүй. Тэр нь АН-ыг МАХН-д уусгах биш, Эх орон намтай эвсэл байгуулж 2004 оны УИХ-ын сонгуульд оролцох асуудал байсан. Үүн дээр Эх орон намд хэтэрхий их эрх мэдэл өгөхгүй гэсэн тэмцэл байсан. Энэ асуудал дээр АН-ыг байгуулсан ардчилсан хүчний намын гишүүд бүгд л санал нэгтэй оролцсон. Энэ эвсэл сонгуульд амжилттай оролцож эрх баригч хүчний суудлын тоог 50 орчим хувиар бууруулж чадсан. Тэгээд л УИХ-д олонхгүй учраас хамтарсан Засгийн газрыг байгуулж нөгөө хэд л Засгийн газрын гишүүн болсон шиг санагдаж байна. Энэ бүхэн шинэ тулгар төлөвших гэж ядаж байсан АН-ын зовлон.

-Ардчилсан хүчний холбооны зорилгын талаар, тодорхой зүйлийг сонсмоор байна?

-Холбооны зорилго нь "Монголоо шинэчилье" ардчилсан үзэлтэй, Монгол Улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад нь туслах. "Монголоо шинэчилье" гэсэн зорилгыг Монгол Улсын хэмжээнд улстөр, эдийн засаг, нийгмийн болон бусад бүх салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдгээр салбарт байнгын шинэчлэлийг иргэдийн санаачилга оролцоонд суурилан явуулж, Монгол Улсаа хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал юм "Монголоо шинэчилье" гэсэн зорилт хэрэгжсэнээр Монголын ардчилал баталгаажна. Иймд АХХ нь Монголын шинэчлэлийн хөдөлгөгч хүч, түүчээ байх болно. Ардчилсан хүчний холбоо бол зөвхөн ардчилсан намынх биш Монгол Улсынх, Монголын ардчиллыг бэхжүүлэх түүчээ, нөгөө талаас нь хэлбэл Монголын шинэчлэлийг зогсолтгүй хөдөлгөгч эрхэм зорилго бүхий ТББ байх болно. Тиймээс "Алтан гадас" ч өөр ямар ч фракц байсан тэдэнтэй юу ч булаацалдахгүй. Ялгаа нь албан тушаалын, суудал авахад мэргэших биш Монголоо хөгжүүлэх оновчтой бодлогын шийдвэрийг ард түмнийхээ оролцоотойгоор гаргаснаар, эдгээр бодлогын шийдвэр хамгийн үр дүнтэй хэрэгжих болно гэж үзэж байгаа. Угаасаа хэрэгжүүлэгч нь ард түмэн л дээ.

-МАХН-ынхан та бүхэнтэй уулзсан гэсэн. Тэд юу гэж байна?

-Тийм ээ, зарим гишүүн сонирхож байсан. Бүр зарим нь "Манай Зүүний хүчний холбооны эсрэг юм уу" хэмээж байсан. Бид "Үгүй, ардчиллыг бэхжүүлж, баталгаажуулах хэрэгтэй биз дээ. Монголын ардчиллыг дэмжиж барууны хөгжилтэй орнууд бүх талын дэмжлэг үзүүлсээр байна" гэж хэлсэн. Тэгээд ч манай улс төр, эдийн засаг, нийгэм, хот байгуулалт хийгээд бүх салбарт шийдвэрлэх асуудал асар ихээр хуримтлагдсан. Үүнийг шийдэх бодлогын шийдвэрийг хурдан гаргаж хэрэгжүүлмээр байна. Товчхон хэлбэл "Монголоо шинэчилье" үүний хөдөлгөгч түүчээ нь байх болно. Энэ утгаараа бол Ардчилсан хүчний холбоо нийгмийн захиалга юм аа.

-Ардчилсан хүчний холбоо байгуулах санаачилгыг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан гэв үү?

-Тийм. Манай нам барууны үзэл баримтлалтай Монголын ардчиллын түүчээ байсан,   цаашид  ч   байж болно. Энэхүү шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь Ардчилсан хүчний холбоо байх юм Саяхан ардчилсан хувьс галын 20 жилийн ойг Мон голын төр хүлээн зөвшөөр' орон даяар тэмдэглэсэн. Эн: ардчиллыг ард түмэн дэмж сэн. Монголын ардчиллын дэлхий даяараа мэдэж дэмжиж байна. Тиймээс энэ ардчиллыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр нь улс төр, эдийн засаг, нийгэм хир гээд бүх салбарын шинэчлэл байх нь хэнд ойлгомжтой. Үүнийгээ бид "Монголоо шинэчилье" гэж томъёолсон. Өнөөдрөөс монгол шинэчлэл эхэлж байна. Ардчил сан хүчний холбоо ардчил сан үзэлтэй ардчилал, шинэчлэлийг дэмжигч хэнд нээлттэй байх болно.

-Гэхдээ олон нийтийн дүгнэлтэд та юу гэж хариулах вэ. Тэд "Ардчилсан намд ужгирсан идээ бээ хагарч эхэллээ" хэмээ дүгнэж байна шүү дээ?

-Ардчилсан нам "идээ бээр"-ээ хадгалж, угжруулдаг байгууллага биш байсан. Бид нээлттэй мэтгэлцдэг. Олон түмэнд ч улам нээлттэй байх ёстой. Ардчилсан намд төлөвшил хэрэгтэй. Илүү нээлттэй байж, бодлого тодорхойлсон чадвараа ч нэмэгдүүлэх шаардлагатай. Албан тушаал, ширээ, сандлаа олонхыг бүрдүүлж олон ургальч үзлийг боомилсон явдал гаргах болсноо зогсоох нь зүйтэй. Ганцхан жишээ хэлэхэд өнөөдөр Монголд төрийн үйл ажлын ил тод байдал алдагдахад хүрээд байна. Үйл ажиллагаа нь ил тод засаглал нь хамгийн сайн засаглал гэдэг. УИХ-ын гишүүд 200: 2006 оны үед Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад уг хуулийг 198» иад оны сүүлчээр баталсан. Гэтэл манай улс дээр хуулийг одоо болтол батлаагүй. Улс төрчид, өөрийн байгууллагынхнаа иргэд, сэтгүүлчид мэдээлэл авах гэж зовж байна. Төрийн нууц нэрээр энэ хуулийн төслийг урагшлуулахын байх, социализмын үеийн ямар ч шаардлагагүй зүйлийг нууцалсан нууцын т хай хуультай, түүнийг: хуучинсаг улстөрчид өөр ашигтай хэлбэрээр ашиглалт зорилтоо гүйцэлдүүлсэн байна. Энэ бүхнийг шинэлэхийн тулд Ардчилсан хүний холбоо байгуулагдсан.

-Та Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт ямар үнэлэлт, дүгнэлт өгдөг вэ?

-Н.Алтанхуяг ч бай, ер хэн ч бай, Улс төрийн намын тухай хууль, намын дүрэмд заасны дагуу намаа төлөөлдөг. УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд олонхоороо шийдвэр гаргадаг. Цөөнх нь олонхоо дагаж, олонх нь цөөнхдөө хүндэтгэлтэй ханддаг жишиг бий.
Гэхдээ өнөөгийн Ардчилсан нам Монголын шинэчлэлийн түүчээ болж чадахгүй байна. АН-ыг олон түмэн маань байнга шударга үйлсийн төлөө, олон түмэнд нээлттэй байдгаар нь, ардчилал шинэчлэлийн байнгын түүчээ байдгаар дэмжиж ирсэн.

-УИХ-ын сонгуульд ялагдаж, Ерөнхийлөгчийн томилгооноос албан тушаалын "амсар" зууж чадалгүй үлдсэн гомдогсдын бүлэг танай намд бий. Тэд "Н.Алтанхуяг биднээс дөлж зугтаад байна. Үндэсний зөвлөлдөх хороогоо намар хурал-дуулж, түүнийг огцруулъя" хэмээх мессежийг өнгөрсөн зун цацсан. Гэвч сураг алга. Тэр хүмүүс та бүхэнтэй нэгдсэн үү?

-Албан тушаал горьдогсод, бас гомдогсод гэж хэлдэг л байх. Ардчилсан   хүчний   холбооны зорилго энэ бодлоос өөр гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Улс төрийн томилгооны асуудал ихэд увайгүй явагдаж байна. Эрх ашгаараа холбогдсон фракцын лидер маягийн нөхөд санал өгөх бүтцийн олонх л бүрдүүлж байвал бүх асуудал дуусдаг. Энэ бол хамгийн том дампуурал. Ийм гаж үзэгдэл АН-д ч МАХН-д ч нийтлэг байх шиг байна. Сүүлдээ хамгийн сайн луйвар хийснээр нь үнэлж томилгоо хийдэг болчихвол баларна биз дээ.Тиймээс энэ боловсон хүчний бодлогод өндөр төвшинд гаргах шаардлага нэн чухал. Улс төрийн томилгоогоор ажилд очсон хүмүүсийн буюу даргын ажил амьдрал олон түмний нүдэн дээр ил байдаг. Гэтэл нөгөө нөхөр нь ажилд хандах хандлага нь ч муу, идэж уухаараа гаршсан нөхөр байхаар чинь олон түмэн болон залууст буруу үлгэр дууриалал үзүүлээд байна. Энэ нь маш хортой. Ганц төгрөгийн татвар төлж үзээгүй байхдаа тэрбумтан болчихсон гэж их л ярьдаг биз дээ. Үнэний ортой. Үүний хажуугаар хариуцлага ярихгүй дуугүй яваад байдаг шударга ёсыг тогтоогч улс төрийн нам гэж байна гэж үү. Ер нь сонгуульд цацагдаж байгаа мөнгө СЕХ-д өгч байгаа тайлангийн хооронд асар их зөрүү байх шиг санагддаг. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо ч өөрчлөх, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг улам ил тод болгох шаардлагатай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.