Засгийн газрын бүтцийг Ардын намынхан дэмжсэнгүй
Ардын намын гишүүд дахиад л бойкотлов. Бүлэг гэж өөрсдийгөө нэрлэх болсон тус намын гишүүд өчигдөр хуралдаж, Засгийн газрын шинэ бүтцийн талаар Ерөнхий сайдын танилцуулгыг сонссон юм.
Шинэ Засгийн газар 16 яам, 19 сайдтай, 28 агентлагтай байх төслийг Засгийн газрын тэргүүн танилцуулж буй. Харин Ардын намынхан энэ бүтцийг дэмжсэнгүй. Шалтгаан нь тун энгийн: Яамдын тоог нэмсэн хэмээн тайлбарлаж буй. Харин Ерөнхий сайд "Олон салбар хариуцсан данхар том яамдыг чиг үүргийг нь тодорхой болгож, үүрэг хариуцлагыг нь ч нэмж байгаа" хэмээн тайлбарласан боловч Ардын намын гишүүд өөрсдийнхөөрөө зүтгэжээ.
Оройн 18 цаг хүртэл хуралдсан тэд нэлээд ширүүн маргалдаж, хаалттай хаалганы цаана гишүүдийн дуу ч үе үе чангарч байлаа. Тэд зөвхөн шинэ Засгийн газрын тухай ч бус, өмнө хамтарч байсан Засгийн газрынхаа сайн мууг ч хэлэлцэж байгаа дуулдсан.
Хэдийгээр ирэх дөрвөн жилд Ардын намынхан ард түмний сонголтоор сөрөгхүчин болох үүрэг хүлээсэн ч сөрөг хүчин гэхээр л бүхнийг эсэргүүцнэ гэсэн үг бас биш. Ялангуяа намын бага хурлаа чуулганы хуралдаанаас өндөрт тавьчихаад өөрсдийнх нь хүслээр байсангүй хэмээн гөжүүдлэн cap гаруй чуулганы хуралдаанд суугаагүй тэдний хувьд дахин гоншгонох" эрх бүр ч үгүй. Улсын ажлыг уячихаад түүнийхээ дараа хээв нэг бүлэг байгуулагдсан" хэмээн ярих тэдэнд ер нь "ичих булчирхай" гэж байдаг л байгаа даа. Уг нь улс орны ажлыг урагшлуулъя гэж бодсон бол Засгийн газраа бүрдүүлж байгаа эрх баригч намд засгийн ажлаа хүлээлгэж өгөөд яаж ажиллахыг нь харж суух ёстой баймаар. Гэвч тэдэнд "Эсэргүүцэж л байвал бусад нь хамаагүй" гэсэн зөвхөн өөрсдөд нь хамаардаг их том дүрэм үйлчилсээр л байна,
Г.Саран
Эх сурвалж
Зууны мэдээ