Шинэ Засгийн газар 16 яам, 19 сайдтай
Шинэ Засгийн газар 16 яам, 19 сайдтайгаар ажиллахаар болж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эмхэлж буй Засгийн газрынхаа талаар "Бүтцийн асуудлаа ярьж байгаа, бүрэлдэхүүний асуудал дараагийнх" гэж байгаа ч сайдын суудалд тухлах хүмүүсийн нэр үндсэндээ тодорхой болжээ.
Засгийн газарт хамтарч буй "Шударга ёс" эвсэлд гурван яам, дөрвөн сайд, таван дэд сайдын суудал ногдож байгаа. Харин Иргэний зориг, Ногоон намынхан нэг сайд, хоёр дэд сайдад өөрийн хүмүүсээ томилох эрхтэй болсон юм.
Ерөнхий сайд томилогдоод цөөнгүй хоночихсон учраас яаралтай Засгийн газраа эмхлэхийг цаг хугацаа шаардаж буй. Тиймээс ч сайд нарын нэрийг ерөнхийд нь тодорхой болгожээ.
Шадар сайд Д.Тэрбишдагва
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам С.Оюун
Гадаад харилцааны яам Лу.Болд
Сангийн яам М.Энхсайхан
Хууль зүйн яам Х.Тэмүүжин
Барилга, хот байгуулалтын яам Ц. Баярсайхан
Батлан хамгаалахын яам Р.Амаржаргал,Д.Бат-Эрдэнэ
Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Гантөмөр
Зам тээврийн яам А.Гансүх
Соёл, спорт, аялал, жуулчлалын яам Ц.Оюунгэрэл
Эрдэс баялгийн яам Д.Ганхуяг
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Х. Баттулга
Хөдөлмөрийн яам Я.Санжмятав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам С.Эрдэнэ
Эдийн засгийн хөгжлийн яам Н.Батбаяр
Эрчим хүчний яам М.Сономпил
Эрүүл мэндийн яам- Н.Удвал нарын нэрсийг ярилцажбайна.