Ч.Улаан: Төрийн ажлын тэнцвэрийг хангаж, хууль тогтоомж үйл ажиллагааг биелүүлж ажиллана
2012.08.09

Ч.Улаан: Төрийн ажлын тэнцвэрийг хангаж, хууль тогтоомж үйл ажиллагааг биелүүлж ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсний дараа гишүүдийн 97.6 хувийн саналаар УИХ-ын дэд даргад томилогдсон Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-МАХН-МҮАН-ын«Шударга ёс» эвслийн бүлгээс УИХ-ын дэд даргад таны нэрийг дэвшүүлж,чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, баталлаа?
-УИХ-ын дэд дарга гэдэг бол хариуцлагатай, өндөр албан тушаал гэж ойлгож байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр харьцангуй олон суудалтай нам төр засгийг бүрдүүлэх үүрэг хүлээж ажиллаж байгаа. Тиймээс төрийн ажлыг тасралтгүй явуулж, тэнцвэртэй байдлыг хангахад нам, эвслийн бүлэг онцгой үүрэгтэй.Төрийн ажлын тэнцвэрийг хангаж, хууль тогтоох үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тогтоосон хуулийн хэрэгжилт болоод үр дүнг илүүтэй биелүүлж ажиллана гэсэн бодлого, чиглэлтэй байна.
-УИХ-д бүлэгтэй нам, эвсэл бүхэн дэд даргын нэрийг оруулж ирэх ёстой. Гэтэл Ардчилсан намын зү-гээс яагаад дэд даргын нэрийг оруулж ирсэнгүй вэ?
-АН-ын өөрсдийнх нь асуудал гэж бодож байна. Нам, эвсэл бүр өөрийн дотоод дэг, журамтай байдаг. Аливаа асуудалд хандах, түүнийг шийдэх эрэмбэ, дараалалтай учраас уг" асуудал хуулийн дагуу яригдаж орж ирэх байх гэж ойлгож байна. Харин манай «Шударга ёс» эвсэл асуудлаа хэлэлцэж, шийдвэрлээд төрийн ажлыг шуурхай явуулах талаар бусад вш үлгэр жишээг үзүүлж байна гэж хэлж болно.
- УИХ-ын дэд дарга даргын хувьд ямар зарчмыг баримталж, төрийн үйл ажиллагааг цаашид цаг хугацаанд нь, хуулийн хүрээнд явуулахад чиглэсэн ямар тодорхой ажлыг хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?
--УИХ-ын дэд даргын хувьд хуулиар тодорхойлсон чиг үүрэг гэж бий. Тухайлбал, төр засаг, нам эвслийн үйл ажиллагааны уялдаа холбоог шуурхай хангаж байх үүрэгтэй байдаг. Тиймээс энэ чиглэлийнхээ дагуу одоо явагдаж буй үйл ажиллагааг цаашид илүү боловсронгуй болгох шаардлагатай. Мөн эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай. Бүлэгтэйгээ хамтарч энэ талын асуудалд илүү түлхүү анхаарч ажиллах бодолтой байгаа.
-«Шударга ёс» эвслийн төлөөлөл болох нэг гишүүн тангаргаа өргөөгүй байгаа. Энэ асуудал эвслийв болоод удирдах байгууллагын түвшинд яригдаж байгаа юу?
-Энэ асуудал бидний өдөр тутмын анхаарлын төвд байдаг. Яагаад тангараг өргөх хугацаа удааширч байна гэвэл тодорхой шалтгаантай. Эвслийн даргын асуудал хараахан шийдэгдээгүй байна. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагуудад асуудлыг хөндөж тавиад эцсийн шийдвэрийг хүлээж байна.