Арилжааны болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг сонслоо
2025.03.26

Арилжааны болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг сонслоо

Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан (2025.03.25) боллоо.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульчдаас бүрдсэн дэд ажлын хэсгээс Арилжааны хуулийн болон Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг хуулийн төслүүдийн үзэл баримтлал, концепцыг боловсруулах, холбогдох судалгааг хийх ажил багагүй хугацаанд үргэлжилснийг танилцуулж, төслийг боловсруулахад ажлын хэсгээс санал, чиглэл өгч тусгуулаад, Засгийн газраар өргөн бариулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.