2025.03.12

Х.Нямбаатар: Надад нэг тэрбум төгрөг байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024.11.15-нд хотын серитэй дугаар олголтын талаар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй" хэмээн НИТХ-ын хуралдааны үеэр мэдэгдсэн. Энэхүү үгтэй холбоотойгоор "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас шүүхэд гомдол гаргажээ. Тэгвэл ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд Х.Нямбаатарын дансыг нэхэмжлэлийн үнийн дүн болох нэг тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан тухай нийгмийн сүлжээнд мэдээлэл цацагдсан юм.