Экспортыг эрчимжүүлж, Монголбанкны валютийн нөөцийг нэмэгдүүлнэ
Сангийн Сайд Б.Жавлан цаг үеийн мэдээлэл хүргэж байна.
Энэ оны төсвийн төлөвлөгөө өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна. Мөн 10.5 сая нүүрс экспортолно гэж тооцож байсан бол 11.5 сая тонн, зэсийн баяжмал 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонныг экспортолж одоогийн байдлаар төлөвлөгөө давуу биелэлттэй байна. Алтны ханшийг 1850 ам.доллароор төсөөлж байсан бол 2900 ам.долларт хүрээд байна.
Харин Засгийн газраас богино хугацаанд экспортыг эрчимжүүлэх, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд Сангийн сайдаар ахлуулахаар шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ
2025.03.12
2025.03.08
2025.03.06