2024.03.22

Б.Бат-Эрдэнэ: ҮХЦ-ийн гишүүдийн хариуцлагатай холбоотой заалт хангалтгүй орсон гэж харж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

4-р бүлэг Цэцийн гишүүний хариуцлага 19 дүгээр зүйл болохоор Цэцийн гишүүний баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл энэ зүйлийг бүхэлд нь үзэх юм. Цэцийн гишүүний хариуцлагатай холбоотой зүйл төдийлөн тусгагдаагүй байна гэж хэлэх гээд байна. Яагаад гэвэл бид сайн үндэслэл гаргаж авсан. Шатны гишгүүрийг дээрээс нь шүүрдэнэ, шатны гишгүүрийг доороос нь шүүрдээд хэзээ ч цэвэрлэгддэггүй. Тийм учраас бид Их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг нь хуулийг баталж авна аа. 2020 оноос хойш 4 жил. Энэ эрхээ хэрэгжүүлж байгаа Манай их хурал энэ ковид, дайны бусад хүндрэлтэй үед бүгдээрээ л зүтгэж  ажиллалаа. Тийм учраас Их хурлын гишүүний ёс зүйн дүрэм буюу энэ өөрөө өөрсдөө хэм хэмжээ тогтоосон, шийдвэр гаргаж чадсан нь бол бусад улс орны парламентын жишиг болохоор ийм зүйлийг хийсэн. Тэгэхээр зэрэг үргэлжлүүлээд бид нар төрийн албаны ёс зүйн хуулийг санаачлан их хурлаар батлуулаад төрийн албаны зөвлөлийн дэргэд ёс зүйн хороо байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар Дээд шүүх одоо дээд хороотой тийм ээ? Цэц маань болохоороо хариуцлага гээд 4 дүгээр бүлэгт Цэцийн гишүүний хариуцлага гээд тавьчихсан боловч яг энэ тал дээр би зүйл олж үзэхгүй л байгаад байна л даа. Яах вэ одоо том төрийн албан албаны ёс зүйн тухай дүрмийнхээ дагуу Ёс зүйн том хороо дүгнэлт гаргасан харагдана. Гэхдээ энийг одоо илүү хариуцлагажуулах чиглэлээс нь ямар зүйл байгаа юм. Одоо энэ 19.1 дүгээр цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх төвийг сахих хараат бус, бодитой, үндэслэлтэй хандах ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтална гэж байгаа юм. Яг энүүгээр одоо хязгаарлаж байна уу? энэ дээр тодруулга авахгүй бол болохгүй байна аа гэсэн ийм санааг л би хэлээд асуух гээд байгаа юм л даа. Тухайлбал янз бүрийн зүйлээр хүнийг хараар бодож болж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ тухай бас яриагүй. энэ ашиг сонирхлын зөрчил ямар нэгэн нөлөөллөөс ангид байх талаас нь  хариуцлагыг нь чангатгасан ийм зохицуулалт байна уу үгүй юу гэж бодоод  санаа амар болсон байна шүү дээ.Тухайлбал миний утас руу хэн нэгэн хүн элдвээр дайрсан, гүтгэсэн, доромжилсон мессеж бичээд тэрийгээ скрийншот хийгээд ба аваргын утсанд ийм мессеж хийжээ гэж? тэр нь хүний санаанд ормооргүй, Монгол хүний үзэл ухамсарт байж болохооргүй, намайг бүр турж үхсэн хүний удам гэж байгаа юм тэр булагтай одоо тайван нойрс гэдэг чинь одоо юу гэж байгаа юм? шууд үхүүлж байгаа юм уу? яаж байгаа юм тэгээд энэ мэтийн зүйлийг бичээд явдаг энэ сошиал ийм харилцаа байдал чинь одоо ер нь хүний хүмүүнлэг ёсноос бүр хэтэрсэн байдалтай байна. Энэ ашиг сонирхолтой илт холбоотой элдвийн хулгай, авлигал, ашиг сонирхолтой холбоотой юман дээр л энэ төрийн нийтийн албанд дунд ажиллаж байгаа хүмүүст бол хариуцлага чанга байх ёстой гэдэг л ийм хатуу зарчимтай л байгаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ҮХЦтХ-ийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа.