Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг олон улсын жишгээр шинэчлэн байгуулж, ажиллуулахаар боллоо
Энэхүү зөвлөл нь Business Friendly Mongolia буюу Монгол Улсыг бизнес эрхлэхэд ээлтэй улс болгох стратегийг хэрэгжүүлэх бөгөөд зөвлөлийг олон улсад амжилттай үйл ажиллагаа явуулж буй Сингапур, Бахрейны жишгээр ажиллуулна. Засгийн газар баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжин ажиллаж, бизнесийн орчныг сайжруулах реформ хийнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн орд газруудын 34-51 хувийг төрийн мэдэлд авч, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, Хуримтлалын сангаар дамжуулан иргэд өгөөжийг нь хүртэхээр хуульчилсан билээ. Энэ асуудлаас үүдэн Засгийн газрыг баялаг бүтээгчдээ дарамталж, нухчин дарах гэж байгаа мэт ойлголтыг нийгэмд санаатайгаар түгээж, ард иргэдийг талцуулж байгаа энэ цаг үед бид баялаг бүтээгчид болон байгалийн баялгийг баяжих хэрэгсэл болгогчдыг ялгаж салгаж, жинхэнэ баялаг бүтээгчдээ бодитоор дэмжих нь чухал байна.
Байгалийн баялгийн хуваарилалтыг ард иргэдэд тэгш хүртээхээс өөрөөр хувийн хэвшилтэй мэтгэлцэх зүйл огт байхгүй. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гадны хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж, тэднийг дэмжих чиглэлээр ажиллах бөгөөд энэ агуулгаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл, бизнес эрхлэгчдийн холбоо, нэгдэл бүхий гишүүдээс бүрдүүлсэн билээ.
Холбоотой мэдээ
2025.02.24
2025.02.19
2025.02.19