БИЗНЕСИЙГ БООМИЛСОН ХҮНД СУРТЛЫГ ХАЛАХ ЦАГ ИРЛЭЭ
2025.02.06

БИЗНЕСИЙГ БООМИЛСОН ХҮНД СУРТЛЫГ ХАЛАХ ЦАГ ИРЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэх орчныг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих эрх зүйн шинэчлэл хийх ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Ирэх УИХ-ын хаврын чуулганаар дараах хуулиудын шинэчлэл, өөрчлөлтийг боловсруулж, өргөн барина.

  • Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
  • Татварын тухай хууль
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (Тендерийн хууль)
  • Нийгмийн даатгалын тухай хууль
  • Компанийн тухай хууль
  • Дампуурлын тухай хууль
  • Зөвшөөрлийн тухай хууль

Эдгээр хууль, эрх зүйн шинэчлэл нь бизнес эрхлэгчдэд тулгардаг хүндрэлүүдийг арилгаж, хүнд суртлыг бууруулах, төрийн ил тод, шуурхай үйл ажиллагааг хангах зорилготой юм.