Бизнес эрхлэгчдэд (ААН, иргэн) чухал ач холбогдолтой хуулийн ажлын хэсэгт орж ажилласандаа сэтгэл хангалуун байна.
2025.01.17

Бизнес эрхлэгчдэд (ААН, иргэн) чухал ач холбогдолтой хуулийн ажлын хэсэгт орж ажилласандаа сэтгэл хангалуун байна.

МУИХ-аас 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт МУ-ын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг (УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу, хуульч Эрхэмбаярын хамт анх гомдол гаргасан) хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 4 дүгээр дүгнэлтийг УИХ-д 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг УИХ-ын чуулганы 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрч 57 дугаар тогтоолыг баталсан.

Үүнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Батжаргалын Заяабал Zayaabal Batjargal -аар ахлуулан, УИХ-ын гишүүн Пүрэвжавын Ганзориг болон миний бие Баатаржавын МӨНХСОЁЛ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд бид ҮХЦ-ийн дүгнэлтэд нийцүүлэн иргэний халдашгүй, чөлөөтэй, хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан холбогдох байнгын хороо болон өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ. Гишүүдийн дийлэнх олны саналаар ДЭМЖИГДЛЭЭ

undefined