
ОРОН НУТГИЙН БОЛОН НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс болон Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн сургалтад 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Нийслэлийн өмчийн газрын ажилтнууд оролцлоо.
Тус сургалтыг ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ганболд нээж үг хэлсэн бөгөөд Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Цахим системийн танилцуулга, хөрөнгийн хөдөлгөөний бизнес процесийн зураглал", ахлах мэргэжилтэн Д.Батболд “Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцаа”, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн шилжилтийн программыг хэрхэн яаж ашиглах тухай сэдвүүдээр тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, мэргэжилтэн Р.Ширчинням болон Б.Балдорж нар "Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны нийтлэг бизнес процесс", Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Молор "Төрийн болон Орон нутгийн компанийн засаглал", Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр нар "Цахим бүртгэлийн системийн модуль болон мэдээлэл оруулах" сэдвүүдээр тус бүрд нь тодорхой тайлбар өгсөн бол “Аствишн” ХХК-ийн шинжээчид "Цахим системийн мокап зураглал"-ын талаар мэдээ, мэдээлэл хүргэсэн юм.
Дашрамд өгүүлэхэд, тус сургалтын онцлог нь "Цахим шилжилтийн программыг ашиглан хүлээн авах, шинээр хийгдэж буй цахим системийн танилцуулга, процессийн зураглал"-ын талаар танилцуулснаас гадна сургалтад оролцогчдын дунд дээрх сэдвийн хүрээнд харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан