2025.05.29

Ч.Ундрам: Нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн бүтээн байгуулалтыг татвар төлсөнд тооцож хуульчлах нь зөв

Өчигдөр /2025.05.28/ УИХ-ын БСШУС-ын байнгын хорооноос "Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт" хэлэлцүүлгийг топ-100 аж ахуйн нэгжүүдийг оролцуулан зохион байгууллаа.

БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам "Нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулалт хийсэн бол татвар төлсөнд тооцох хууль бол татварын бодлогоор хувийн хэвшлээ дэмжиж байгаа хэлбэр. Журам, шаардлагыг нь тодорхой болгоод тус хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.