“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам 10 хоног үргэлжилнэ
Монгол орны маань өвлийн аялал жуулчлалын гол брэнд болсон “Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам 24 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
Хөх сувд мөсний наадмын цар хүрээ томорсоор буйг өнгөрсөн жилийн “Хөх сувд- 2024” наадмыг дотоод, гадаадын нийт 50 мянган аялагч, жуулчид зорин ирснээс харж болох юм.Энэ жилийн хувьд мөсний наадам 2-р сарын 13-аас 2-р сарын 23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд нийт 10 хоног өргөн дэлгэр зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.



Наадмын хүрээнд тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа, тахтай морин чарганы уралдаан, мөсний волейбол, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт, “Хөх цом” яруу найргийн наадам зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.“Хөх сувд 2025” олон улсын мөсний наадмыг зорин ирсэн аялагч, жуулчид та бүхэн байгаль эхээ хайрлан, баярын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, хоймор сайхан нутагт минь тухлан саатаарай.
Холбоотой мэдээ
2025.02.19
2025.02.13
2025.01.29