
2025.02.14
Аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо
УИХ-ын гишүүн Х.Жангабыл,Т.Аубакир,Б.Бейсен, С.Замира,С.Зулпхар нар хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын дарга О.Ертай, Засаг даргын орлогч Х.Нурболат тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар Өлгий сумын хөгжлийн бодлого, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, ИТХ-ын төлөөлөгчдийн санал бодлыг сонслоо. Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгчдийн зарим санал хүсэлтийг холбогдох яам, газарт уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо.
Үүнд:
- Өлгий сумын төлөвлөлтийг ойрын хугацаанд дахин хийх;
- Өлгий сумын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Ховд голд нэмэлт төмөр бетон гүүр барих;
- “Шинэ Өлгий хот” төслийн ажлыг дэмжих;
- Зарим багийн цахилгаан тасалдаж, хязгаарлалтад орж байгаа өрхүүдийн асуудлыг шийдвэрлэх;
- Айл, өрхүүдийн ундны усны эрүүл ахуйн чанарыг хангахад анхаарах;
- Ажилгүйдлийг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих