2025.01.16
Ж.Алдаржавхлан: Хоёр хотыг эрх зүйн хувьд нэгтгэхгүй бол болохгүй
УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Хархорин, Хархорум гээд хоёр хот байгуулагдах гээд байна. Хархорин хот 2024 оны 5 сард батлагдсан хуулиар хот болчихсон. Тэгтэл дахиад Хархорум хот 8км-ийн зайтай баригдах гэж байна. Нэг рүү нь асар их хөрөнгө оруулалт ороод байдаг. Ерөнхийлөгчийн өргөө очно. Хөгжлийн бүх хөрөнгө оруулалт хийгдэх гээд байдаг. Тэгтэл нөгөө хот нь хэвээрээ үлдэх байна. Тиймээс миний бодлоор энэ хоёр хотыг нэгтгэчихвэл яасан юм бэ? Хархоринд амьдарч байгаа 12 мянган иргэн гомдоно шүү дээ. Нөгөө хот руу ньхөрөнгө оруулалт хийгээд нөгөөх нь хэвээрээ байгаад байдаг. Тиймээс эрх зүйн хувьд нэгтгэх зүйл хийхгүй бол болохгүй нь ээ. Хоёрт нь Анар гишүүний яриад байгаа асуудлууд болбид наражлын хэсгийнхээ хүрээнд ярьсан.Хархорин хотод захирагчаар болох гэж байгаа хүмүүсийг хамгаалаад л байгаа. Янз бүрийн газрын наймаа эзэмших зүйлүүд нь хэрээс хэтэрчих вий, ашиглуулж байгаад хотоо барьчхаасай одоогийн байгаа хууль эрх зүйн орчиндоо тохируулаад шилжилтийн ажлуудаа хийчхээсэй л гэж бодсон юм. Тэгсэн нэгмэдсэн чиньгазар эзэмших эрхийг нь өгчихдөг тэгээд2 3 жилийн дараа өө яаанаа уучлаарай гээд сууж байх вий дээ. Эрхийг нь өгчихсөн юм чинь олгож л таараа. Бид нар хорьж чадахгүй. Энэ танхимаас гараад л бид нар хорьж чадахгүй болчихно. Тэгэхээр энэ асуудлыг яах вэ? Сүүлд нь эд нарыгаа загнах уу, шинэ Хархорин хотынхоо захирагчийг барьж шоронд хийх үү? Тийм учраас хэдүүлээ энэ асуудал дээр маш зөв хандахгүй бол болохгүй ээ гэж бодож байна. Тийм учраасих хурлын гишүүд маань УИХ-ын гишүүдийн ажлын хэсгийнхээ саналуудыг дэмжээд явна аа гэдэгт итгэж байна. Ер нь бол бид нар энэ хүмүүсээ л хамгаалъя л гэж зорьж байгаа. Тэгээд тэр 2 Хархорин хотын асуудал сүүлдээ онигоо шиг юм болох байх. Нэг нь тосгон шиг байгаад байдаг нөгөөх нь жигтэйхэн хөрөнгө оруулалт хийгдээд байдаг. Үүнийг нэгтгэчих арга байна уу?
Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар хариуллаа