2024.12.27

Н.Учрал: "Хархорум" гэдэг нэр дэлхийд брэнд болчихсон юм байна

УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

Анх удаа бид нар хотыг төлөвлөж байгуулж, үзэх хэрэгтэй гэдэг санаачилгаар энэ Хархорин хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийг ЗГ-аас өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Хархорин хотоо сэргээн байгуулъя гэдэг зарлигийг 2022 онд гаргасан. ЗГ-ын дэргэд Хархорин хотын захиргаа байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Дэлхийн олон архитектур, төлөвлөлтийн компаниуд, энэ Хархорин хотыг төлөвлөе гэдэг санаачилгаа гаргаж илгээсэннэ нээлттэй тендер сонгон шалгаруулалт уралдаан хэлбэрээр зохион байгуулагдсан. Дэлхий нийтийн анхаарал Хархорин дээр байна.

Энэ "Хархорум" гэдэг нэр дэлхийд брэнд болчихсон юм байна. Тийм учраас Хархорин хотыг Монгол Улс сэргээн байгуулъя аа гэдэг санаачилгыг дэлхийн олон компаниуд сонирхож энэ уралдаанд оролцсон. Уралдаанд ирсэн материалуудыг нэгтгэж, аваад цаашдаа хотыг төлөвлөхөд ашиглах ёстой. Энэ ч утгаараа Хархорин хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хууль хотыг шинжлэх ухаанчаар анх удаа төлөвлөж үзэх гэж байна. Ирээдүйд 500 мянган хүнтэй хот байхаар цогцоор нь төлөвлөж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг өрнүүлэх бололцоог бий болгосон. Тийм учраас дагалдуулаад Гаалийн тарифын хууль дээр өөрчлөлт оруулснаараа хөрөнгө оруулалт хийвэл, татваруудаас чөлөөлдөг, татваруудыг хойшлуулдаг энэ эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн ийм хууль болно.

Энэ хотын тэргүүлэх гол чиглэл аялал жуулчлал. Их Монгол Улсын нийслэл байна гэж 1220 онд Хархорум хотын үндэс суурийг тавьж байсан. Хархорум хот тухайн цаг үедээ худалдааны Хаб байсан. Энэ нь Торгоны замын тулгуур төв нь өөрөө Хархорин байсан. Цаашдаа Хархорин хот худалдааны, аялал жуулчлалын ийм бүс нутаг байх ёстой. Орхоны хөндийд жилд бараг 40-өөс 50 мянган жуулчид ирж очдог.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn