2024.12.27
А.Ганбаатар: Бид дэлхийд Чингис хаан, Хархорум хотоороо гайхуулна
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Бүх шашны баянбүрд, худалдаа, арилжаа, наймаа, дипломат алба харилцаа бүхий энэ хотоо дахин сэргээж, байгуулах нь зүйтэй. Дэлхийд бид Чингис хаан, Хархорум хотоороо гайхуулна. Нөгөө талаасаа Улаанбаатар хотын төвлөрөл байна. Тоо баримтаас харахад хүн амын 49 хувь, аж ахуй нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний газрын 84 хувь, Их, дээд сургуулийн 96 хувь нийслэлд төвлөрсөн байна.Төвлөрлийг сааруулах талаасаа Зуунмод, Хархорум хот төслийг явуулах нь зөв. Засгийн газраас мэргэжлийн баг томилоод энэ ажлаа хурдан явуулах ёстой.
Тусгайлсан хууль гаргаад тухайн цаг үедээ үйлчлээд, хүчингүй болоод явчих юм байна. Энэ хуулийг дэмжиж батлуулах хэрэгтэй. Мэргэжлийн баг буюу хот байгуулах ашиглалтын өмнөх захиргааг байгуулж, ажилд нь оруулах хэрэгтэй. Дэд бүтцийн асуудал болох агаарын тээвэр, хурдны зам, метро. Мөн бусад асуудлаа шийдчихвэл 15 мянга байтугай хүмүүс очиж амьдарна. Энэ төслийг энэ утгаар нь дэмжиж байгаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn